• Өнөөдөр 2025-07-19

“ТАМГАГҮЙ ТӨР”-ИЙГ БҮТЭЭГЧИД

2025-05-30,   1182

      Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, найруулагч Б.Баатарын бүтээл “Тамгагүй төр” жүжгийг УДЭТ-ын тайзнаа дахин тоглож байгаа билээ. Бид тус жүжгийн дүрүүдийн талаар уншигч танд онцлон хүргэж байна.

                            АРЧУГ ХААН
 
     "Тамгагүй төр" жүжгийн Арчуг хааны дүрийг Б.Лхагвасүрэн зохиолч Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайд зориулан бичсэн гэдэг. Төрийн хаан хүн ямар байх ёстойг, түүний алхаа гишгээ, ааш зан, сүр хүч, хайр энэрэл, алсын харааг тодотгон бичсэнийг тэр л домогт жүжигчин тодруулан босгож, толилуулан бүтээнэ гэдэгт итгэж байсан хэрэг. Тэр хүсэл, сэтгэлд нь ч анхны Арчуг хаан дүүрэн хүрч, халааг нь авах дараагийн уран бүтээлчид өндөр босго тогтоосон байдаг.  Тэгвэл энэ өндөр босгыг торохгүй давж, тайз, дэлгэцнээ хэзээний л онцгойрч ирсэн шигээ онцгой тоглож буй нэгэн бол МУГЖ Г.Эрдэнэбилэг. Түүний дүрүүд час халуун, эсвэл цэл хүйтэн мэдрэмж төрүүлдэг. Нэг тийм бардам сэхүүн, баялаг нөөцтэй. Тоглолт ахих тусам дотоод нөөц, ширгэж дундрашгүй авьяас билгээ нээж, нэрж, асгаж дүрээ бүтээдэг. Арчуг хааныг тэр хаанаас нь ч харсан өв тэгш, өндөр дээд сайхан бүтээж буй. Тэр дуу хоолойны өнгө, харц, эгдүүцэхдээ үл мэдэг инээмсэглэл тодруулж буй нь гээд олон тоглолтын араас бүр нэг бүрчлэн сууж өгсөн чадварууд нь илэрхий мэдрэгдэж, үзэгчид рүү халууцуулан төөнөж байсан. Үүгээрээ тэр агуу уран бүтээлчийн анхны шанг нь татаж, дархлан үлдээсэн дүрийг дүүрэн сайхан үргэлжлүүлж яваа. Арчуг хаан үргэлж нухацтай бодож чаддаг, нэг шийдвэрт хүрсэн бол эргэлзэлгүйгээр гүйцээж чаддаг. Тиймдээ ч тамга, суудлаа алдаагүй. Харин бүхний түрүүнд төр хэмээн сэтгэхдээ хайртай бүхнээ алдаж, ганцаараа үлддэг ч төрд шургалсан шуналт сэтгэлтнүүдийг цэвэрлэж чадсан нь сэтгэл амраадаг билээ.
 
              ЭГЭРЭГ ТҮШМЭЛ
 
      Хүн хамгийн итгэлт, бүр ойрын хүндээ хууртан мэхлэгдэх нь бий. Арчуг хаан Эгэрэгт яг л тэгж хууртсан. Жүжигт бүгдийг гартаа оруулж, өөрийнхөөрөө удирдаж, холыг сэтгэж, хүүхдүүдийг солих санаа өвөртөлж, их хатныг эрхэндээ оруулж буй дүр бол Эгэрэг.  Юу ч болоогүй мэт хүчин зүтгэж, бүгдийг хааны ёсоор гэж дүр эсгэхдээ хэзээний ийм нэг бусдын итгэлийг олж мэхэлдэг чадварт суралцсан гэлтэй. МУГЖ С.Болд-Эрдэнэ бол том дархлаа. Авьяас билиг, хөдөлмөр зүтгэл, сэтгэл зүрх, бүхнээ зөвхөн уран бүтээл, дүрийнхээ төлөө зориулж чаддаг уртай, иртэй, төрмөл жүжигчин. Дүр бүхнээс нь чадвар чансааны ааг омог мэдрэгдэж, үзэгчдийн сэтгэлийг ханатал тоглож чаддаг. Шунахай сувдагт сэтгэлээ бүрмөсөн  дүрж, хорон муу санаагаар бодол, санаагаа дүүргэж, ямагт түүнээсээ найруулан бусдад хүртээж,  амар хөнгөнөөр эрх мэдэл, эрх ямбанд хүрэх гэж тэмүүлэн яваа хүний шар хор, зэвүүцэл, жихүүцэл, уур омгийг тэр Эгэрэг түшмэлийн дүрээр бүрэн гаргаж, бүтэн үзүүлж байна. Хурц жад шиг иртэй энэ дүрийг үнэхээр түүнд л өгөхгүй бол дутуу ажиллагаагаар мухарлаж, тэгсгээд шим шүүсийг нь хатаах байсан биз.  Хөшиг нээгдэнэ. Хаан их, бага хатантайгаа, хамгийн итгэлт Эгэрэг түшмэл, албатуудтайгаа зогсож байна. Сайтар ажваас Эгэрэгийн нүд үү. Энэ нүд энд ихийг гүйцэтгэнэ...
 
                          ЦЭЦЭР
        Хайр дутсан хүн хүний үгэнд, хайранд автахдаа амархан. Эгэрэг түүний хамгийн том сул талыг дөрөөлөн атгасан. Хэдий түүний үгээр хүүхдүүдийг сольж нүгэл үйлдэн, хорон муу санаанд нь хутгалдсан ч Цэцэрийг өмөөрөх, өрөвдөх сэтгэл илүү санагдана. Хэдий төрсөн үрээ бага хатны хүүтэй сольсон ч тэр Хүчирийг хайраар дутаалгүй эвийлэн өсгөсөн. Хааны хүүг хир буртаггүй тунгалаг гэгээн өндийлгөсөн. МУГЖ У.Уранчимэг энэ дүрд гарцаагүй тун сайхан зохицож, их хатны шаналал зовнил, дотоод эмтрэл, Эгэрэгийг жигшин зэвүүцэхдээ үзэн ядаж, бүр хутга далайхдаа тулж буй илэрхийллүүдийг өөрийн чадвар, чансаагаараа тулган тоглосон. Харин С.Баярцэцэг жүжигчний хувьд хичээж дүрдээ бэлдсэн нь илт байвч Гавьяатын тоглолтын энд арай хүрэхгүй байсныг тодотгох нь зүйтэй байх. Гэхдээ мэдээж олон тоглолтын дараа сайжирч, дүрээ өөрийн болгоно байх. Дүрийн хувьд Цэцэр ажиллагаа ихтэй, үйлдэл ч олонтой, дотоод сэтгэлээ үзэгчдийн өмнө бүтэн дэлгэн харуулдаг дүр. Үүнийг Гавьяат Урнаа гарцаагүй гүйцэтгэж, Цэцэрийг цэцтэйхэн үзүүлж чадаж байсан. Одоо харих үзэгчид О.Одончимэгийн бүтээсэн Цэцэрийг үзэж буй юм байна. Мөн л огшмоор, онцолмоор жүжигчин. Хэрхэн чухам Цэцэрийг бүтээснийг үзэгчдэд л үнэлнэ байх.
 
                        ГҮРГЭЛ ХАТАН
 
       Ийм гоо, тийм зөөлөн гэгээн, хэн ч харсан хиртээчих вий гэмээр цагаахан бага хатны дүрд СТА, жүжигчин О.Дөлгөөн яв цав тохирчээ. Зохиолчийн бичсэн тэр гоё хайрын үгсийг Арчуг хаан бага хатандаа хэлэхэд, түүний зөөлөн харц, энхрий төрхөд нь ямар сайхан нийцэж байв аа. Үнэхээр ч хаан тийм сайхан хатныг уулын цаана уул байхгүй юм шиг, усны цаана ус байхгүй мэт хайрлахаас аргагүй. Тэнгэрийн живаа оддоос дэргэдээ буулгасан ганц од нь гарцаагүй Гүргэл байсан. Түүний шаналал, зовнилт, үхэл үгүйрэл хүртэл гэрэлтэй, гэгээтэй, уяралтай, ухааралтай юм. Б.Баатар найруулагч Гүргэл хатны дүрд зүгээр ч нэг гоо үзэсгэлэнт сонгоогүй гэдгийг О.Дөлгөөний дуулалт, жүжиглэлт, дуу хоолойны өнгө, үгээ үзэгчдийн сэтгэлд үлдтэл хэлж байгаагаас харагдлаа. Хааны хязгааргүй их хайрыг мэдэрч, түүнтэй он жилүүдийг туулахдаа хайранд өлгийдүүлж, бахдал дүүрэн амьдарснаа сэтгэл хангалуун хэлж, талархаад оддог. О.Дөлгөөн жүжигчнийг бид ихэвчлэн тийм нэг зөөлөн намуухан, ухаалаг гэгээлэг дүрээр нь мэдэх билээ. Тайз, дэлгэцнээ алинд нь ч чадварлаг, эвлэгхэн тоглочихдог.  "Тамгагүй төр" жүжгийг үзсэн хэн бүхэн Гүргэл хатныг хайрлаж, түүний үзэсгэлэн гоо, ухаан, сэтгэлд мэхийж буйн зэрэгцээ эл уран бүтээлч улам өсөж, чадваржиж буйг харсан биз ээ.
 
 
                         АЧИР
 
             Жихүүцэм дүрийг жигштэл бүтээсэн МУГЖ Ш.Доржсүрэн жүжигчний авьяас билиг, дүрээ бүтээх ховорхон чадварыг ёстой үзсэн хүн бүр бахдам юм аа. Ачирын тэр салганан чичирдэг, аахилж, уухилсан эв хавгүй, эрдэм ухаангүй дүрийг ёстой үзэн ядтал бүтээсэн. Үүгээр нь Дооёо гэж нуугисан авьяастай, бишрэм тоглолттой жүжигчин гэдгийг илүү тодоор таньж мэдлээ. Хэзээнээс ч найруулагчаас авсан дүрээ найдвартай, үлгэр жишээ бүтээдэг байсан тэр өдгөө "Тамгагүй төр"-д ёстой тааваар тарвалзаж, дураар дургин, зоргоороо ярьж, муйхарлан зүтгэж буй хааны хүүгийн дүрийг чинээнд нь тултал бүтээлээ. Хаанаас гараад ирэв, хэн ийм болгож, ингээд хорлочихов гэмээр хүүгээ хаан аргадаж нэг, аашилж нэг үзсэн. Засаж, залруулах гэж ч оролдсон. Гэсэн ч цовхчиж орилоод, хутга далайж дайраад даанч нэг эрээ цээргүй. Яасан ч хаан төрийг залгамжилж өвлөх хүн тийм дээрэнгүй, дураар, их адгаа алдсан байх аргагүй. Үүнээс үзэхэд хааны шийд зөв байсан. Үгүй хийхгүй л бол төр улсыг нь сөнөөж дуусгах ичгүүргүй тэнэгээс салах л ёстой.
 
                  ХҮЧИР
 
       Ухаант аав, уяруу гоо ээжийн төгөлдөр хөвгүүн. Гэвч эрх мэдэлд шунасан хорон санаатнуудын хороор түшмэлийн гэрт өсөж, сая нэг өсөж том болж учраа олох нь гэсэн Эгэрэгийн гарт үрэгдчихсэн. Энэ дүрд залуу жүжигчин О.Самданпүрэв царай төрх, дуу хоолойны өнгө, үг хэллэгийн хувьд тун сайхан нийцжээ. Гэсэн ч Б.Шинэбаярын бүтээсэн Хүчирийн дэргэд арай л чамлалттай, дутуу дулимаг буй нь илт. Самдааг бид сүүлийн жилүүдэд олон сайхан дэлгэцийн бүтээлд дурлалт залуугийн дүрээр харж буй. Түүнээс гадна "Про" театрын "Шадар гурван цэрэг"-т тоглож "Гэгээн муза" наадмаас шилдэг залуу уран бүтээлчийн шагнал хүртсэн. Хүчирт тэр цаашид улам уусан нэгдэж, дүрийн хувьд илүү ч бяр тэнхээ суух биз ээ...

“ТАМГАГҮЙ ТӨР”-ИЙГ БҮТЭЭГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 37
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-02 10:06:51
    Bayrjargal: Amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-01 10:37:12
    9: Хэнд юунд ч хэрэгтэй жүжиг юм гайхалтай байлаа гээд яах ч юм билээ ард түмэн нь үгээгүй ядуу өвчин зовлонд нэрвэгдсэн ийм улсад юуны ачтай тустай гэж нохой долоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-01 03:29:24
    Baljkaa: Waae bayr hvrgeu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-01 03:26:41
    Dashka: Waaaw unehee gaihaltai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-01 00:43:36
    bldo: ghltai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-01 00:32:47
    Б.Ээгий: Гайхалтай бүтээл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-01 00:32:46
    Б.Ээгий: Гайхалтай бүтээл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 23:34:19
    Иргэн: Сайхан бүтээл болсон шүү амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 23:32:10
    Энхтайван: Уран бүтээлчдийн ур чадвар үнэхээр найс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 23:13:37
    Enkhe Zaya : Iim saihan uran buteel hiisen zohiolch nairuulagch jujigchid hamt olon doo ajiliin amjilt husye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 22:48:41
    Насанхүү: Авьяасын ундарга болсон жүжигчид амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 21:40:23
    Enhvvsh: Uran bvteelchid n uran bvteeliin amjilt hvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:53:01
    Battsetseg: uran bvteelchid uneheer gaihaltai bna lee shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:48:58
    Номио: Жүжигчидын ур чадвар үнэхээр ярих юмгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:46:20
    Galsanpurev: Jujigchidiin ur chadvar bolon zohiol hiits edrte bol yrih yum baihgui bugd gaihaltai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:45:18
    Altantsetseg : Saihan buteeliig chadwarlag saihan amiluulj chadsan uran buteelch bag hamt olond bayar hurgii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:45:10
    Bilgee: bvteeltssen hamt olond bayar hurgeyee gaihaltai bvteel
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:45:08
    Болорчимэг: Хүний санаанд оромгүй уран яруу төсөөлөл энэ бол үнэхээр сайхан жүжиг өмнө эрт үзэж байхгүй яасан юм бол гэж өөртөө хэлу үзсэн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:29:11
    Moogii moo: Jujigchid bol mundag baina lee duriig mash sain amiluulj chadaj baisan uzeed uneheer baharhsan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:15:42
    zochin: Yag ene ircheeree ushuu olon tuuhiin sedevtei jujigiig olon ulsiin tom taizan drees togloosoi Ingeh ni ene jujiguudeer damjuulan busad uls orond ene bol manai soyol manai tuuh zuvhun Mongol ulsiih gedgiig tamaglaj bgaa hereg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:13:58
    Болдбаатар: Энэ жүжигт гарсан шиг түгжил нөхдүүд засаг дотроос гишүүдээс гарах нь шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 20:08:01
    Otgoo: Жүжигчидийн чадварын хувьд ярилтгүйэ хааны дүрийн сүр хичтэй дуу хоолой үнэхээр гайхалтай массын бүжиг утага санаа илэрхийлж байгаа хөдөлгөөн хувцас тайз бүр гайхалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:58:42
    Gantulga: Zohiol jvjigchid bvgd tugs zohitsson dendvv saihan uran bvteel vneheer gaihaltai bahrahmaar ta bvhend ilvv ih amjilt hvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:54:38
    Ххндсүрэн: Сайхан бүтээл шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:53:43
    Puujee: Jujgiin zohiol jujigchid geed bugd uneheer tasarhai goy jujig shuu uzeed uneheer omogshil torj baisan shu uran buteelchided ni ajliin amjilt husey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:48:41
    Borjigon: Ene humuus chine huviin hevshil shuude turiin tuslaltsaaguigeer uls ornoo manduulsan baatar humuus yum o
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:37:43
    bvjn: shn bvteel
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:29:13
    Amirlan : Vneheer chadwarlag gaihaltai jvjigchid bvh dvr yag l tohirson Archug Haan bol zgr l shvtej bishermeer ta bvhendee ilvv ih amjilt hvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:26:00
    Batjargal: mongol ulsin baharhal blsn shan bvteel
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:21:54
    Burmaa: Монгол бахархал болсон шилдэг бүтээл туурвисан байна аа үнэхээр омогшил бахархал төрсөн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:20:49
    lhagwaa lhamka: zohiol ni shan zohiol yumaa aguu uran buteel bolsoon
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:07:18
    Lkhagvasuren : "Монгол хаан" бүтээлээр монголын агуу түүхээ, монгол орноо, соёл урлагаа ёс заншилаа сурталчилж байгаа үнэхээр бахархалтай. Соёлын сурталчилгаа нь улс орноо дэлхий дахинаа мэдүүлэх, таниулах хамгийн зөөлөн бодлого. Үр дүн нь өнөө маргаашдаа гарахгүй ч үр хойчид минь мэдрэгдэнэ дээ. Уран бүтээлчиддээ томоос том амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 19:01:54
    lu dolgorsuren: zohiolin utga sanaa toglolt yarih yum alga uneheer gaihaltai chadvartai bag hamt olnig burduulj chadjee nairuulga bur iluu ih taalagdlaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 18:46:21
    Н.БАЯРАА: БҮТЭЭЛИЙН ГОЛ УТГА АГУУЛГА ҮНЭХЭЭР ТААЛАГДСАН. НАЙРУУЛАГЧ ЧАДВАРЛАГ БАЙСАН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 18:40:49
    tsogoo: unheer gaihaltai zohiol nairuulgas gadn mongol omogshiliig delhiid gaihuulsn buteel bolsn bnlee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-31 18:33:39
    Н.Баяраа: Ард Түмний сэтгэлд хүрсэн Агуу бүтээл болсон доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-30 18:40:28
    BOLD: BAVUUGIIN HUUGIIN MUUHAI JIJUG DAN HAR BARAAN ZOHIOMOL AD CHUTGURIIN TUUH . MONGOL HUNII ES ZUID BAIGAAGUI MUUHAI YUM ZOHIOSON SHUU
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188