Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжингийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэж байна. Хоёр жил гаруй хугацаанд хууль зүйн яамыг толгойлж ажиллахдаа мөн ч олон балагтай шийдвэр гаргаж байв. Мөн өөрсдийн ойр тойрныхондоо багийнхандаа ашигтай тушаал, шийдвэр, тендерүүдийг ар араас нь гаргаж байсан гэдгийг эх сурвалж онцолж байсан юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд битгий хэл жирийн эцэг хүнд ч баймааргүй ёс бус үйлдэл гаргаж, тэр нь олон нийтэд ил болж байсан. Мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг эмэгтэйтээ нэр холбогдож, үйлдсэн гэмт хэргийг нь нуун дарагдуулсан асуудал ч яригддаг. Гэвч тэр яагаад ч юм хууль хяналтынхны хараанаас мултарч, холбогдсон хэрэг болгоноо шалгуулалгүй уснаас хуурай гарч ирсэн түүх намтартай. Тэгвэл энэ удаагийн дэлгэх баримт цагаан дээр хараар бичсэн авлигын эсрэг гэмт хэргийн олон хуулийн заалтыг шууд утгаараа зөрчсөн байгааг онцолж байна.

Х.Тэмүүжин нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2012-2014 оны хугацаанд ажилласан байдаг. Түүнийг сайдаар ажиллах хугацаанд Дотоод хэргийн их сургууль (Хууль сахиулахын их сургууль)-ийн өргөтгөлийн барилгын ажил эхэлсэн билээ. Тодруулбал, 2013 оны тавдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрыг барьж эхэлсэн юм. Тус сургуулийн барилга 2014 оны есдүгээр сарын 1-нд ашиглалт орох байсан ч санхүүжилт нь тасарсны улмаас 2016 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тодруулж хэлбэл, Х.Тэмүүжин сайдын үед эхэлсэн ажил С.Бямбацогт сайдын үед дууссан гэсэн үг.
Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрыг “Грийнресурс констракшн” ХХК барьжээ. Ингэхдээ ямар ч тендер шалгаруулалтгүйгээр ногоон гэрлээр шалгарсан гэнэ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулахыг хориглож, “Грийнресурс констракшн” ХХК-нд давуу байдал олгож, 3000 сонсогчийн барилгыг бариулсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
"ГРИЙНРЕСУРС КОНСТРАКШН" ХХК-ИЙН ТЕНДЕРТ ОРОЛЦСОН БАРИМТ. ҮҮН ДОТОР ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ТЕНДЕР БАЙХГҮЙ БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ.
Эх сурвалжийн мэдээлснээр “ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нь Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрыг барих барилгыг өөрийн хамаарал бүхий “Грийнресурс констракшн” ХХК-иар бариулсан. Ингэхдээ илт давуу байдал олгож, ТНБД-тайгаа үгсэн тохиролцож, тендер зохион байгуулаагүй. Шууд шалгаруулсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Онц их хэмжээний мөнгөн дүнтэй дээрх ажлыг тендергүй хийлгэх эхлэхдээ нууцын зэрэглэлд оруулсан. Ингэж хамаарал бүхий компанидаа илт давуу байдал олгосныхоо хариуд их хэмжээний авлига, өндөр үнэтэй орон сууц авсан байж болзошгүй гэсэн” гэв.
Зүүн гар талаас том хүү Х.Бүгүнүтэй, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар
Хамгийн ноцтой нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин нь Дотоод хэргийн их сургуулийн барилгыг барьсан “Грийнресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Цэцэнзоригийн эзэмшдэг “Рома-Инвестмент” ХХК-ийн барьсан “Рома таун” хотхонд амьдардаг ажээ. Тэрбээр Дотоод хэргийн их сургуулийн барилгыг баригдаж байх үед тус байранд нүүж очсон гэнэ. Ингэхдээ “Грийнресурс констракшн”-ийн захирал Ц.Ганзоригтой гэрээ байгуулж, 100 хувийн бартераар хоёр орон сууц авсан гэнэ. Одоогийн байдлаар бартераар авсан хоёр байранд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин, түүний том хүү Х.Бүгүнүтэй нар амьдардаг гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Сайд асан Х.Тэмүүжин, түүний хүү Х.Бүгүнүтэй нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах тансаг зэрэглэлийн “Рома таун” хотхонд амьдардаг. Х.Тэмүүжингийн амьдардаг орон сууц нь 164 мкв бөгөөд 500 сая төгрөгийн үнэлгээтэй. Харин хүүгийнх нь орон сууц 64 мкв бөгөөд 223 сая төгрөгийн үнэлгээтэй гэнэ лээ. Энэ орон сууцнуудыг Х.Тэмүүжин 100 хувийн бартераар авсан гэсэн. Эндээс харахад, Х.Тэмүүжин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дотоод хэргийн их сургуулийн барилгыг барьсан “Грийнресурс констракшн” ХХК-д давуу байдал олгож, хоёр орон сууц авлигаар авсан байж болзошгүй гэх хардлага төрж байгаа юм. Хамгийн сонин нь, Дотоод хэргийн их сургуулийн барилгыг барих ажил эхлэх явцад Х.Тэмүүжин орон сууцны гэрээ байгуулсан байна лээ. Х.Тэмүүжин авлигын хэргээ нуун далдахыг оролдож өөрийн амьдардаг орон сууцаа Н.Мөнхзул гэж хүний нэр дээр авч, “Рома-Инвестмент” ХХК-ийн захирал Ц.Ганзоригтой захиалгын гэрээ байгуулсан байгаа юм. Х.Тэмүүжингийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Эд мөрийн баримт болох орон сууцандаа Х.Тэмүүжин, түүний хүү амьдарч байгаа шүү дээ” гэлээ.
"ГРИЙНРЕСУРС КОНСТРАКШН" ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД
Дотоод хэргийн их сургуулийн барилгыг барьсан “Грийнресурс констракшн” ХХК-ийг судалж үзвэл, 2011 оны нэгдүгээр сарын 21-нд Гадаад худалдаа, Барилгын засвар, засал чимэглэл, жолооны курс, Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, Автомашины угаалга, засвар үйлчилгээ, Барилга угсралт чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5443822 регистрийн дугаараар Чингэлтэй дүүргийн II хороо, Энхтайваны өргөн чөлөө 30-140 тоот хаяг дээр Цэнд-Аюушийн Цэцэнзориг, Гантулга гэж хүний нэр дээр анх бүртгэгджээ. Гүйцэтгэх захирлаар нь Базаррагчаагийн Амарбаясгалан гэж хүн 2019 оноос ажиллаж байгаа гэх бүртгэл байна. Тус компани нь 12 жилийн хугацаанд 32 тендерт оролцсон баримт нь албаны сайтад байх аж. Харин оролцсон тендерийн жагсаалтад Дотоод хэргийн их сургуулийн барилгыг барих тендер гэж байхгүй байгаа юм.
Тус компанийн хувьцаа эзэмшигч Цэнд-Аюушийн Цэцэнзоригийг судалж үзвэл, тэрбээр Цэнд-Аюушийн Ганзориг, Хүрэлбаатарын Ананд нартай хамтран “Рома-Инвестмент” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг аж. “Рома-Инвестмент” ХХК нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжингийн амьдардаг “Рома таун” хотхоныг барьж, ашиглалтад оруулжээ.
Монголын хууль хяналтын байгууллага Х.Тэмүүжин болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж, хариуцлагыг нь үүрүүлэх цаг нэгэнт иржээ. Тэр сайдын албан тушаал, Улсын их хурлын гишүүний бүрэн эрхээрээ далайлгаж, олон жил уснаас хуурай гарсаар өнөөдөр хүрсэн юм. Түүний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг зөвхөн үүгээр дуусахгүй. Тодруулбал, “Х.Тэмүүжин гэр бүлийнхээ найзад хууль бусаар газар авч өглөө” гэх мэдээллээр цааш хөврөх юм...
| ХЗДХ-ИЙН САЙД АСАН Х.ТЭМҮҮЖИН ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ БАРЬСАН “ГРИЙНРЕСУРС КОНСТРАКШИН”-ААС ХОЁР ОРОН СУУЦ АВЛИГААР АВСАН УУ |
|
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 19.4 хувиар өсжээ
2025-10-25 15:15:11
"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
2025-10-25 13:20:18
Монгол Улсад сурагчдын шатрын Азийн аварга эхэллээ
2025-10-25 13:20:12
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА
2025-10-25 11:18:55
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |