Дорнод аймгийн Баян-Уул сумын IV багт зусаж байсан Н.Алтангэрэлийн отгон хүү аравхан настай А.Уранбаяр сураггүй алга болоод 11 хоносны эцэст эсэн мэнд олдсон билээ. Тэрбээр ес хоног хад, чулуутай газраар хөл нүцгэн явсан байна. Мөн чоно, нохойтой таарч, уснаас өөр хэлэн дээрээ юу ч тавилгүй 10 хоножээ. Хүү ширэнгэн ойд төөрч, 11 хонохдоо хоолойгоо сөөтөл уйлж эцэст нь цөхрөхдөө бас дуулж явсан гэнэ. Шөнө ганцаараа унтахдаа аав, ээж, ах, эгч нараа бодож айдсаа дардаг байжээ.
Биднийг ч бас тэдгээр хүмүүсийн нэг гэж мэдсэн хүү байшингийнхаа ард сүүдэрт дөлсхийн сууж байв. Ээж Д.Доржханд түүний эгч А.Ундралаар дуудуулан хэсэг удсаны дараа хүү орж ирэв. Аав нь "Миний хүү хотоос сэтгүүлч ирсэн байна. Ойд төөрснөө яриад өгчих" хэмээн гуйхад хэсэг дуугуй сууж байгаад ярилцлага өгөхийг зөвшөөрлөө.
-Яаж байгаад ойд төөрчихсөн юм бэ ?
-Манай суманд зургадугаар сарын 22-нд овооны наадам болох гэж байсан юм. Аав бид хоёр буурал даагаа уралдуулах гэж уяж байсан. Зургадугаар сарын 19-нд энэ хавьд зусч байгаа айлууд дааганыхаа үсэргээг хийсэн юм. Тэгээд л үсэргээ дуусч, аав, мотоцикльтой явж би саарал гүүгээ унан буурал даагаа хөтлөөд гэр рүүгээ явж байсан чинь гэнэт буурал дааганы маань хазаарын сагалдарга тасраад мод руу давхиад орчихсон. Би даагаа барих санаатай мод руу ороод араас нь хөөсөн боловч даагаа барьж чадаагүй. Тэгээд л нэг мэдсэн хаана яваагаа мэдэхээ болиод төөрсөн юм. Уг нь урагшаа модноосоо гарах гээд гэр рүүгээ явж байна даа гэж бодоод л яваад байсан чинь одоо бодоод байхад хойшоо яваад байсан юм билээ. Удалгүй харанхуй болж зүг чигээ мэдэхгүй болчихсон.
-Ойд ганцаараа хонож байхад чамд юу бодогдож байв?
-Аав, ээж хурдан ирээд аваасай гэж бодогдож байсан. Эхний шөнөө зөндөө их айсан. Морио унаад уйлаад л яваад байсан. Ойр орчимд муухай дуу гараад л. Сүүлдээ удаан уйлсан болоод ч тэр үү хоолой хатаад дуу гарахгүй болчихсон. Их хол явж байгаад мориноосоо буугаад унтахаар шийдэж газар сууж байгаад үүр цайлгасан. Ер нь өдөр ганцаараа явж байхдаа мэддэг дуу болгоноо л дуулаад яваад байсан.
-Уснаас өөр юу ч идэж, уулгүй 11 хоносон гэсэн. Зөндөө өлссөн үү?
-Эхний гурав хоногтоо ус олдохгүй байсан болохоор юу ч уугаагүй ам цангаад л яваад байсан. Харин гурав хоногийн дараа нэг булаг дээр очиж, ус уусан. Эхний хэд хоногтоо бие гайгүй байж байгаад сүүлдээ сульдаад хөл өвдөөд хэцүү юм билээ. Уг нь мойлтой газар таарсан чинь мойл түүхий байсан болохоор сайн идэж чадаагүй.

-Чамайг хүмүүс өвс идэж байсан гэж ярьж байна лээ ?
-Худлаа хэлж байгаа юм. Өвс идэх гэж оролдож үзсэн хоолой давахгүй юм билээ. Олон хоног хоолгүй яваад байхаар сүүлдээ хоолноос өөр юм бодогдохгүй байсан. Хурдхан л хүнтэй таарах юм сан гэж бодож байсан. Саарал гүү маань гэнэт юмнаас үргээд булгиад унагачихсан. Мориноосоо уначихаад хэсэг ухаан балартаж байгаад босоод ирсэн хоёр гутал маань алга болчихсон байсан. Тэр хавиар зөндөө хайсан боловч олдоогүй. Ядаж байхад гэрээсээ гардаг өдөр бакаалаа холхинодог өмсчихсөн байсан юм. Дээгүүрээ өмсч байсан цамцаараа хөлөө ороогоод явсан.
-Тэгээд хөл нүцгэн ес хоног явсан юм уу ?
-Нэг өдөр яваад л цамц маань урагдаад хөлөө мод, чулуунд шалбалж эхэлсэн. Сүүлдээ бүр булаг хүрэх үед гишгэж болохгүй хөндүүр болчихсон байсан. Эхний шөнө даарсан болохоор өвс зулгааж байгаад дээрээ хаяад унтахад арай л дээр байсан.
Ийнхүү А.Уранбаяр маань төөрч явснаа хэсэг санаж байгаад хоног, хоногоор нь ярьсан юм.
НЭГ ДЭХ ӨДӨР: Даагаа алдчихаад араас нь саарал гүүтэйгээ барих санаатай модон дотор хөөжээ. Тэр үед “Даагаа барихгүй бол хоол нь ихдээд уралдаж чадахгүй болох байх. Бас аавд загнуулах байх” хэмээн бодож араас нь хөөцөлдсөөр байж. Хэр удаан дааганыхаа араас явсан юм бүү мэд. Нэг мэдсэн даагаа хаашаа явсныг мэдэхгүй болжээ. Тэгээд л “За,одоо өнгөрсөн хэрэг гэр рүүгээ л явахаас, аавд загнуулах байх” гэж бодсоор модноос гарах санаатай урд зүг рүү явжээ. Зөндөө удаан явсан боловч модноос гарахгүй байсанд гайхаж, одоохон гарах байх хэмээн бодсоор явж байх зуур шөнө болжээ. Тэгээд л гэр байгаа гэж бодсон газар руу явсаар байгаад сүүлдээ хаашаа яваад байгаагаа ч мэдэхээ больсон байна. Тэр үед хэдэн талаас нь нялх хүүхэд уйлаад ч байгаа юм шиг, эсвэл хүн дуудаад байгаа юм шиг чимээ хаа сайгүй гарч байж. Зүрх нь хүчтэй цохилж, ганцаараа уйлсаар зөндөө удаан явав. Аав, ээжийгээ араас ирж байгаа байх хэмээн бодож дуудаад л яваад байсан аж. Гэвч хэн ч түүнийг сонсохгүй байхаар нь буугаад морио модноос уяад унтахаар хэвтжээ. Нойр нь хүрэхгүй эргэж хөрвөөж, чийгтэй газар доороос нь нойтон оргиод унтаж чадахгүй байсан болохоор чулуун дээр гурван цаг гаруй сууж байгаад үүр цайлгажээ.
ХОЁР ДАХЬ ӨДӨР: Үүр цайж байхад сэрэв. Мориндоо мордон хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй зүг чигээ алдан баахан явжээ. Тэр өдөр их халуун байсан болохоор халууцаж, морио гуядсаар явсан боловч ой дотроос гарсангүй. Сүүлдээ ам нь цангаж ус хайсан боловч олдохгүй явсаар байв. Өдөржин ой дотор явсан боловч ус ч олсонгүй, модноос ч гарсангүй. Сүүлдээ өлсөөд мориноосоо бууж жимс хайсан боловч олоогүй байна. “Аав аа, ээж ээ” гэж чангаар дуудсаар сүүлдээ хоолой нь сөөгөөд хий дэмий л уйлж явжээ. Эхлээд нулимс гарч байсан боловч сүүлдээ нулимс нь гарахаа байсан гэнэ. Аз таарч аягын чинээхэн хонхорт борооны ус тогтсонтой таарч уужээ. Шавартай усыг уухад гурван балга л байсан гэнэ. Өдөржин явсан саарал гүү нь гэлдрэхээс өөрөөр явахгүй болохоор нь мориноосоо бууж, өвс хэд хазуулж байгаад модонд сайн бөхөлж уяад хэвтжээ. Гэвч нойр нь бас л хүрээгүй байна. Шөнөжин хэдэн талаас нь элдэв янзын дуу чимээ гарч, айсаар арай гэж үүр цайлгажээ. Тэр үед хүүд "Хурдан гэртээ харих юм сан. Яах гэж дааганыхаа араас мод руу оров доо. Ингээд л үхдэг юм байж" хэмээн бодогдож байсан аж.
ГУРАВ ДАХЬ ӨДӨР: Ус уулгүй гурав хонолоо. Гурав дахь өдрийн өглөө ам нь цангаад болохгүй болохоор нь өвсөн дээр буусан шүүдэр гар дээрээ дусааж уух гэж оролджээ. Гэвч амныхаа цангааг тайлж чадсангүй. Харин цамцаа тайлаад газраар чирч нойтон болгоод нүүрээ арчин мориндоо мордоод явжээ. Гэвч хэсэг явж байтал морь нь юунаас ч юм үргээд булгиж гарч. Хоол унд идээгүй удсан учраас бие нь сульдаж хэд булгихад нь уначихжээ. Морь нь хаашаа явсан юм бүү мэд. Хэсэг толгой эргэж, ухаан нь балартаж байгаад боссон чинь хоёр гутал нь алга байв. Тэр хавиар хайсан боловч олдоогүй байна. Ингээд морь ч үгүй, гутал ч үгүй хоцров.
Үүнээс цааш хөл нүцгэн явж, мод, чулуунд хөлөө шалбалж, цус нь гоожихоор нь шүд зуун тэсээд л яваад байж. Сүүлдээ хөл нь өвчин оржээ. Наранд өдөржин алхаад нүүр, гар нь шумууланд хазуулж, маажсаар байгаад гөвдрүү болоод хавджээ. Ийнхүү бие нь сульдаж арай гэж явж байгаад жижигхэн булагтай таарчээ. Ханаталаа ус ууж аваад булгийнхаа хажууд хэвтээд өгч. Цангаж байгаад ус уусан болоод ч тэр үү нойр нь хүрч унтаад шөнө дундын алдад сэржээ. Анх ойд хонохдоо сонсч байсан чимээнээсээ айхаа больжээ. Гэрийнхэн маань хайж байгаа байх даа. Хурдхан л ирээсэй гэж бодон хэвтэж байгаад унтчихжээ. Тэр шөнө өвсөөр өөрийгөө хучиж ч хоносонгүй ядарсандаа нам унтчихсан байна. Нар дээр мандчихсан байхад сэржээ.
ДӨРӨВ, ТАВ ДАХЬ ӨДӨР: “Хаашаа яваад байгаагаа мэдэхгүй юм чинь эндээ л аав, ээжийгээ хүлээж байя. Тэд миний араас хайж байгаа байх. Удахгүй олно биз” хэмээн бодож, булгийнхаа хажууд өвс зулгааж хэвтэх газраа бэлдэж, бас нөмөрч унтах өвс зулгаагаад өдрийг өнгөрөөсөн байна. Өлсч байгаа болохоор модны навч хоёр, гурвыг идээд дахиад идэх гэж оролдсон боловч чадаагүй аж. Ийнхүү тэнд хоёр хоножээ. Булаг дээр хоёр хонох үед сүрэг буга ирж, ус уугаад гарчээ.
ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Булгийн уснаас сайн ууж аваад цааш явлаа. Цамцныхаа ханцуйгаар хөлөө боож явсан боловч шархалсан хөлнөөс идээтэй цус гоожиж явахад бэрх байжээ. Баруун талынх нь хөлийн ул хөндүүр орчихсон болохоор мод тулж явсан байна. Ой модон дотор хэсэг явж байгаад толгой нь эргэж эхэлжээ. Ийнхүү явж байгаад мойл ургасан газар олж очжээ. Цадталаа идэх гэсэн боловч жоохон идээд л гашуу оргиод идэж чадаагүй байна. Хэсэг амарч байгаад цаашаа явсан ч мойл ургасан газраас холдож чадалгүй тэндээ хонохоор болжээ. Өвс зулгааж дээгүүрээ нөмрөн хэвтээд удаагүй байтал өөрийн эрхгүй чичирч өндөр халуурч эхэлжээ. Сүүлдээ хөл, гар нь бадайрч эхэлсэн байна.
ДОЛОО ДАХЬ ӨДӨР: Биеийнх халуун нь бага зэрэг буурч, ой модон дундуур явжээ. Халуурч байгаа болохоор өлсч байгаагаа мартжээ. Ой модон дундуур өдөр хэрд явж байтал өмнөөс нь гэнэт чоно гараад иржээ. Айхдаа чанга хашгирахад чоно эргээд зугтаасан байна. Шөнө унтах үед дуугардаг элдэв янзын чимээнд дасч айх нь бага болчихоод байсан энэ үед чонотой халз тааралдсан нь дахин айдаст автуулжээ. Удалгүй орой болж нар шингэх үед хүү газар унан шууд унтжээ.

НАЙМ, ЕС, АРАВ ДАХЬ ӨДӨР: Өглөөний сэрүүнд хэсэг зуур алхаад дахин устай булагтай таарчээ. Тэнд нь ундааны сав байсан нь хүн ирж байсныг гэрчлэв. Ашгүй хүнтэй газар ойртож байгаа юм байна гэсэн бодол төрж уснаас уугаад цааш явжээ. Гэтэл хүн тааралдсангүй, ой модноосоо гарч чадахгүй л яваад байжээ. Зөндөө удаан алхаж байгаад ирсэн чинь өглөөний явсан газраа дахиад ирчихсэн байсан тул тэндээ хоногложээ. Маргааш нь хөл нь асар их өвдөөд алхаж чадахгүй болохоор дахин нэг өдрийг өнгөрөөжээ. Түүний маргааш ч хүү алхаж чадахгүй болохоор нь хэвтээд өгчээ. Түүнд цаашаа нэг ч алхах тэнхээ байсангүй.
АРВАН НЭГ ДЭХ ӨДӨР: Өглөө сэрэхэд юу болж байгаагаа мэдэхээ байгаад бие нь сульдчихсан байв. Хөлийнхөө хөндүүрийг тэсвэрлэн цааш шүд зуун хэсэг алхтал ашгүй ой модноос гараад иржээ. Тэртээ хойд талынх нь энгэр дээр айлууд ярайтал харагдахад өөрийн эрхгүй хэнгэнэтэл уйлжээ. Өмнө нь том гол тааралдаж, ус руу ортол цээжин хэсгээр нь ус татах үед айгаад уснаас гарсан байна. Ийнхүү гол өгсөөд явж байхад голын цаад эрэг дээр хоёр хүн явж байгаа харагджээ. Хүн хараад шууд л чангаар авраарай хэмээн уйлж гарчээ. Нөгөө хоёр хүн хүрч ирээд хүүг өргөж гэртээ аваачин чихэртэй хар цай өгч байгаад будаатай шөл хийж өгчээ. Хэрэв шууд хоол өгсөн бол хүү шууд ухаан алдах, цаашлаад амь насаа алдах байсан гэнэ.
Ийнхүү талын Монголын жирийн малчин айлын 10 настай хүү ширэнгэн ой дотор 11 хоног ганцаараа байсан аж. Тэрбээр ой дотор явж байгаад айхаараа дуу дуулж өөрийгөө зоригжуулдаг байсан гэсэн. Энэ бүхнийг бид хоёр гэрээс нь холдож байгаад ярьсан юм. "Танд л өвс, навч, түүхий жимс идсэнээ хэлсэн шүү" хэмээн бид хоёрын яриа өндөрлөж гэрт нь орлоо.

А.Уранбаяр хүүгийн аавтай цөөн хором ярилцлаа.
-Хүүгээ алга болчихсон байхад танд юу бодогдож байсан бэ?
-Эхний гурав хоног хайгаад олдохгүй болохоор нь үхчихсэн юм байх гэж бодож байсан. Гурав хоногийн дараа унаж явсан морь нь эмээлээ гэдсэндээ хийчихсэн ирсэн. Ядахдаа хувцасных нь тасархайг олох юм сан гээд л хайгаад байсан. Энэ хавийн мэргэн түргэн лам хараас асуусан чинь “Бурхан болчихжээ, том шувуу шүүрээд аваад явчихсан байна” гэж хэлсэн. Бүр хувцасных нь тасархай ч олдохгүй гэж хэлсэн. Аймаг сумын 60 гаруй хүн хайгаад олоогүй. Тэгэхээр нь дөрөв дэх хоногийн орой эрлийн ажиллагааг зогсоож, гэр бүлээрээ л хайж байсан. Долоо дахь өдөр нь бөөгөөр үзүүлсэн "Гэртээ байж бай. Хүү чинь гурав хоногийн дараа сураг нь гарах юм байна" гэсэн. Үнэхээр л гурав хоногийн дараа хүүгийн маань сураг гарч, байгаа газар нь очсон.
-Мэдээж 11 хоног ойд төөрсөн ч хүү тань эсэн мэнд байсан болохоор хүүгээрээ бахархаж байгаа байх ?
-Тэгэлгүй яах вэ. Миний хүү шиг 11 хоног ойд төөрч, орь ганцаараа амьдарсан хүүхэд байхгүй л байх гэж бодож байна. Үнэхээр хүүг маань хүүхдийн заяа, тэнгэр бурхан түшсэн байна лээ.
-Биеийнх нь байдал одоо ямар байна даа?
-Хөл нь шархалж, шумуулын хоол болж, битүү хавдар болтлоо хазуулсан байна лээ. Эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Одоо бараг зүгээр болсон. Хүүгээ төөрүүлээд хаширлаа. Хүүхдүүдээ эрдэм номтой сайн хүн болгохын төлөө хөгшин бид хоёр хичээж, зүтгэж амьдардаг.
2012 он

| А.УРАНБАЯР ХҮҮГИЙН ШИРЭНГЭН ОЙД ӨНГӨРҮҮЛСЭН 11 ХОНОГ |
|
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
Муатайгийн тамирчид Зүүн Азийн аваргыг зорилоо
2025-12-10 15:01:54
Д.Мөнхцэцэг пауэлифтингийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэв
2025-12-10 14:23:04
С.Ганчимэг пауэлифтингийн Ази тивийн аварга боллоо
2025-12-10 14:18:53
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
2025-12-10 13:00:00
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ
2025-12-10 12:01:04
Вьетнам Улсад ой тогтоолтын дэлхийн аварга болно
2025-12-10 11:43:41
Р.Ууганбаяр дрон кодчиллын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2025-12-10 11:33:52
"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо
2025-12-10 11:30:34
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 77 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-12-10 11:13:35
Спортын салбарын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
2025-12-10 11:10:54
Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2025-12-10 10:01:17
ОБЕГ: Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна
2025-12-10 09:55:05
Н.Бат-Эрдэнэ пауэрлифтингийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-12-10 09:49:05
Г.Өсөхбаярт МҮОХ-ны “Алтан-Од” одонг гардууллаа
2025-12-10 08:18:04
Х.Энх-Амар дэлхийн аваргын шигшээ найм үлдэж чадсангүй
2025-12-10 07:56:38
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-10 07:30:41
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Сэтгэлд хоногшсон шинэ жил, зул сарын баярын тухай дуунууд хэрхэн бүтсэн бэ
2025-12-10 07:24:23
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-10 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-10 07:00:00
“БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛЫН НЭР ХҮНД ЖИЛЭЭС ЖИЛД “БҮДГЭРЭХ” БОЛЛОО
2025-12-10 07:00:00
ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ САНААЧЛАГА ЧИНЬ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ БООМИЛЖ ЭХЭЛНЭ ШҮҮ, АН-ЫНХААН
2025-12-10 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |