• Өнөөдөр 2026-01-23

Дүнжингаравын дэлбэрэлтэнд өртсөн иргэд хохирлоо барагдуулахыг шаардаж байна

     Дүнжингаравын бүсэд гарсан дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэд өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 23-нд хэвлэлийн бага хурал хийж, учирсан хохирлынхоо талаар олон нийтэд мэдээлэл хийж, төр засгаас хариуцлага нэхэж байгаагаа илэрхийллээ. Уг гамшигт осол нь 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-ны шилжих шөнө болж байсан юм.
 
       Хохирогчдын зүгээс дэлбэрэлтээс хойш хоёр жил өнгөрсөн ч одоог хүртэл хэн ч уучлалт гуйгаагүй, хохирлын бодит үнэлгээ хийгдээгүй хэвээр байгааг онцоллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр иргэдийн зүгээс “Монгол Улсын Хуульд заасан иргэний журамт үүргээ ёсчлон биелүүлж байхад Засгийн газар хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй гэж үзэн төр засгийг буруутай гэж үзэж байна. Хэрэв төр тухайн замын нөхцөл байдалд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангасан бол ийм осол гарахгүй байх боломжтой байсан” гэлээ.
 
    Мөн “Ослын улмаас хайртай дотны гэр бүлийн хүмүүсээ алдсан, сэтгэл санаа болоод эд хөрөнгөөрөө хохирсон иргэдээ анхааралгүй хөсөр хаяж, хууль шүүхийн асуудал явагдаж байгаа нэрийдлээр хааяа нэг гар хөлийн үсэг авдаг. Мөн хохирогчдоос төлөөлөл болон ирсэн хүмүүс дээр нэмэгдээд хэдэн хүмүүс бий. Гэхдээ тэр хүмүүс биднийгээ бодвол арай эрх мэдэлтэй болоод ч тэр үү ерөөсөө холбогдож уулзаж чадахгүй байна. Ослын улмаас шатсан 207-р байр шатахад тендер зарлагдаад Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас 20 тэрбум төгрөг төсөвлөөд хуучин байснаас нь илүүг барьж өгнө гэсэн байтал яагаад хэдэн хүний алтан амь эрсдсэн байхад хүлээж авахгүй үнэгүйдүүлээд байгаа вэ. Хууль хэнд нь үйлчлээд хэнд үйлчилдэггүй юм, яагаад улс төр нь жирийн амьдрах гээд ядаж байгаа ард иргэдээ ялгаварлаж харьцаад байгаа юм. Үнэхээр гомдож байна” гэж байв.
Хохирогчид өөрсдөд нь учирсан хохирлыг нэгдүгээр сарын 30-нд эцсийн байдлаар хүлээн авч, шийдвэрлэхгүй бол суулт хийж, хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Дүнжингаравын дэлбэрэлтэнд өртсөн иргэд хохирлоо барагдуулахыг шаардаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188