Тэрбээр бидний сайн мэдэх “Хайраар эхэлсэн тэр өдрүүд
Дурсамж болоод үлдэхэд чи
Хайртай гэдэг үг чинь
Дараагийн хүнийнх байсан гэж үү” хэмээх Lemorna дууг дуулсан дуучин, DJ билээ.
-Таны тоглосон ThunderZ-ийн “Гэгээн” дуу сүүлийн өдрүүдэд тренд болж, олны сонсох дуртай уран бүтээл байлаа шүү дээ. Анх тус клипэнд хэрхэн тоглох болсон юм бэ?
-Би клипний зураг авалт эхэлсний дараа, миний зураг авалт эхлэхийн өмнөх өдөр л холбогдож, Гэгээн дууны клипэнд тоглохоор болсон. Уг нь манай найз тус уран бүтээлд тоглох ёстой байсан юм л даа. Би өөр клипэнд тоглох ёстой байсан хэрэг. Гэхдээ миний гадаад төрх илүү тохирсон учраас намайг сонгосон гэсэн. Миний төрх ямар ч дүрд хувирчихдаг юм шиг санагддаг. Өмнө нь ч гэсэн сэвх зуруулаад монгол хувцастай зураг авалтад орж байсан. Ингэж хувирна гэдэг үнэхээр сонирхолтой санагддаг. Мэргэжлийн жүжигчин биш учраас дүрдээ орно гэдэг бас сонирхолтой, намайг сорьсон ажил байлаа.
-Реппер ThunderZ-тай хамтарч ажиллах ямар байсан бэ?
-Манай ThunderZ ах чөлөөтэй хүн шиг санагддаг. Өмнө нь нэг удаа клипэнд нь ажиллаж байсан юм. Тэр үед ч өөрийнхөөрөө гоё хүн шиг санагдаж байсан. Яг л нэг зангаараа гоё байж чаддаг хүн юм болов уу.
(1).png)
-“Гэгээн” дууг анх сонсоход ямар санагдсан бэ. Хайртай хүнээсээ хагацаж байгаа эмэгтэйн сэтгэл хөдлөлийг гаргах амаргүй байв уу
-Надад “Ийм утгатай клипний, ийм дүрд тоглоно” гэж огт хэлээгүй. Зурагт авалт эхлэх бүрд тухайн хэсгийн талаар мэдээлэл өгч, зургаа авхуулсан. Хэрхэн дуусдагийг нь өөрөө сүүлийн хэсгээ авхуулахдаа л мэдсэн. Дууны хувьд бол үнэхээр сайхан уран бүтээл шүү дээ.
-Зохиолоо хэлээгүй нь хэр зөв шийдвэр байсан бэ?
-Хэлээгүй учраас илүү сонирхолтой байсан. Сална гэдгийг нь мэдсэн бол жаргалтай хэсгийн зургийг сайн авхуулж чадахгүй ч байж мэднэ шүү дээ.
-Дуу нь сонсогчдод хүрч эхэлсэн цагаасаа тренд болж, хүмүүсийн хайртай уран бүтээлээр нэрлэгдэх болсон шүү дээ. Сонсогчид дуртай байгааг мэдрэх ямар санагдсан бэ?
-Өөрийгөө харах мэдрэмж жаахан ичмээр, тэр сайхан дүрийг сайн гаргаж чадаагүй ч юм шиг санагдсан. Клип миний төсөөлж байснаас ч илүү чанартай, кино шиг болсныг хараад баярласан. Клипийг маань үзсэн, намайг таньсан хүмүүс баяр хүргэж, магтсан учраас од болчихсон юм шиг санагдсан.
-“Гэгээн” дууг стори хийгээгүй, та хоёрын зургийг тавиагүй хүн цөөхөн байх. Тэр олон хүний анхаарал та хоёр дээр төвлөрөх үед ямар мэдрэмж төрөв?
-Жаахан ичсэн шүү. Дуу цацагдах үеэр би эмнэлэгт байсан юм. Эмч маань хүртэл “Чи энэ клипэнд тоглосон юм уу” гэж асуугаад байсан учраас жаахан санаа зовж, ичсэн.
-Тус уран бүтээлийн хамгийн хэцүү зураг авалт аль нь байсан бэ?
-Морьтой хэсэг л хамгийн хэцүү байсан. Би өөрөө мориноосоо айгаад байдаг гэтэл хамгийн чухал зураг авалт, дээрээс нь нар шингэчих гээд цагтай уралдаж авсан зураг авалтаа хийсэн. Жүжигчид дүрдээ орох гэж ярьдаг даа. Тэр мэдрэмжийг багахан ч гэсэн ойлгосон. Жинхэнээсээ миний хайртай хүн үхчихсэн ч юм шиг, ThunderZ ахыг харахаар нээрээ ч хайртай юм шиг санагдаад цаанаасаа л зүрх давчдаад байсан. Зураг авалт дууссаны дараа багийнхан маань “Чи жинхэнээсээ уйлах гэж байсан уу” гэж асуусан.
-Таны хувьд дуучин шүү дээ. Анх яагаад дуу хийж, уран бүтээлч болохоор шийдсэн юм бэ?
-Цар тахлын хөл хорионы үеэр дуу хийж эхэлсэн. Тэр үед бусад хүмүүсээс илүү амьдралын идэвхтэй өнгөрүүлсэн. Бүхнийг хийж болох юм шиг санагдсан учраас дуу хийж үзэхээр шийдсэн. Хуучин хүмүүс өндөгний сагс тавьж байгаад хоолойгоо бичдэг байсан гэж ярьдаг шүү дээ. Би тэдэн шиг өндөгний сав босгож тавьж байгаад дуугаа бичиж, өөрөө янзлаад хүмүүст хүргэсэн. Дараа нь Хонгороо надтай холбогдож, хамтрах дуу хийх санал тавьснаар Lemorna дууг гаргасан. Олон дуу гаргаж амжаагүй ээ. Өөрөө дуучин хэрнээ бусад уран бүтээлчдийн клипэнд тоглох сонирхолтой, гоё юм билээ. Цаашид өөрийнхөө уран бүтээлд анхаарч дуу хийх бодолтой байгаа.
-Дуу, уран бүтээл хийхийн хамгийн сайхан нь юунд байдаг вэ?
-Lemorna дуу жилийн дараа олны анхааралд орж, хүмүүс сонсож эхэлсэн. Утсаа үзээд сууж байхад миний дуу гараад ирэхээр баярлаж, хүмүүст таалагдаж байгаад нь баярласан. “Дуу хийж болох юм байна, би гайгүй дуулчихдаг юм байна” гэсэн бодол тэндээс л төрсөн. Хоёрдугаар ангиасаа хөгжим тоглосон, сонсгол сайн учраас одоо DJ-ээр ажиллаж байгаа.
-DJ-ээр ажилладаг талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?
-2025 оны гуравдугаар сараас DJ-ээр ажиллаж эхэлсэн. Албан ёсны сургалтад нь сурч төгсөөд ажиллаж эхэлсэн. Гэхдээ бусад хүмүүсээс илүү хурдан сурч, ажилласан. Зарим хүн “Чи чадвартайдаа биш, царайгаараа DJ болсон” гэж ярьдаг ч санал нийлэхийг хүсдэггүй.
-Таны тавьсан хөгжмийг мэдэрч, бүжиглэж, хөөрч байгаа хүмүүсийн харах DJ байхын хамгийн сайхан мэдрэмж байхдаа?
-Тэгэлгүй яах вэ, миний тоглож байгаа дууг мэдэрч, ойлгож байгааг харах л хамгийн сайхан шүү дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-“Гэгээн” дууг сонсож, мэдэрч байгаа хүн бүрд баярлалаа.
(1).png)
| Б.МАРАЛГУА: ГЭГЭЭН ДУУГ СОНСОЖ, ХАЙРЛАЖ, МЭДЭРЧ БАЙГАА ХҮН БҮРД ТАЛАРХАЖ БАЙНА |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |