.jpg)
-Насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд их баярлалаа.
-УАШТ-д хэдэн тойрог барилдаж хүрэл медаль хүртсэн бэ?
-Насанд хүрэгчдийн УАШТ-д гурван тойрог барилдаж хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Батчимэгийн Үүрийнцолмон гэдэг. Би одоо 17 настай.
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн.
.jpg)
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том охин.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Дүү маань надаас 15 насаар дүү.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өнгөрсөн.
-Чөлөөт бөхөөр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Чөлөөт бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Ерөнхий боловсролын дунд сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд дуртай хүүхэд байсан.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортыг сонгож, хичээллээд долоо дахь жилдээ явж байгаа.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Чөлөөт бөхийн спортын дэд мастер цолтой.
.jpg)
-Чөлөөт бөхийн анхны багш нь хэн бэ?
-Надад чөлөөт бөхийн спортын анхны “А” үсгийг спортын мастер Чойжилсүрэнгийн Пүрэвбаяр агсан заасан. Багш маань их мундаг дасгалжуулагч, сурган, хүмүүжүүлэгч хүн байсан даа.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Манай ах, эгч нар барилддаг байсан нь надад чөлөөт бөхийн спортоор хичээллэх барилдах их итгэл, үнэмшил өгсөн. Би гүйж, дэгдэж, харайсан хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан болохоор ах, эгч хоёрыгоо дагаад чөлөөт бөхийн энэ том спортод хөл тавьсан.
.jpg)
-Сайн хийдэг гаршсан ямар дархан мэхтэй вэ?
-Босоо барилдаанаас хөл тойрч авах мэхийг сайн хийж сурахыг хичээж байгаа.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U15”, “U17” ангилал, залуучуудын “U20” ангиллын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Том амжилт гэвэл энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль авсан. Энэ амжилтаа бататгаж, жилээс жилд ахиулахыг зорьж байгаа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр Киргизстаны охинтой барилдаж байан үе тод үлдсэн. Азийн аваргын хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд хожигдож явж, байгаад цагийн төгсгөлд даралт авсан юм. Даанч цаг дууссан байсан. Тэгээд л медалиас мултарч байлаа. Тэр тэмцээн надад маш их зүйлийг ойлгуулсан сургамжтай тэмцээн болсон.
-Амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Амралт, чөлөөт цаг гарвал гэрийнхэнтэйгээ байх дуртай.
-2026 онд оролцох ямар томоохон тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Сая насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртсэн. Одоо өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж байгаа.
| Б.ҮҮРИЙНЦОЛМОН: Ах, эгч хоёрыгоо дагаад чөлөөт бөхийн спортод хөл тавьж байлаа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |