
–Шинэ оны өмнө Турк Улсад болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
- Сайн байна уу. Намайг ярилцлагадаа урьсанд баярлалаа.
.jpg)
–Азийн аваргад ямар насны ангилалд, хэдэн килограммын жинд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн бэ?
-2025 оны арванхоёрдугаар сарын 8–12-ны өдрүүдэд Турк Улсад зохион байгуулагдсан насанд хүрэгчид болон мастер ангиллын “classic”, “equipped” пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Миний хувьд эмэгтэй насанд хүрэгчдийн ангиллын -57 кг жинд “equipped” төрлөөр өрсөлдсөн.

–Азийн аварга суулт, хэвтээ шахалт, таталтын гурван төрлөөр явагдсан уу?
-Тийм ээ, пауэрлифтингийн суулт, хэвтээ шахалт, таталт гэсэн гурван төрлөөр оролцсон.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Отгонбаярын Урангоо гэдэг. Би одоо 21 настай.
.jpg)
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Ховд аймгийн Мөст суманд төрж, өссөн. Ерөнхий боловсролыг дунд сургуулийн 1–12 дугаар ангиа нутагтаа суралцаж төгссөн.
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Бага нас маань Мөст сумандаа өнгөрсөн. Эцэг эхийнхээ хайр, хүмүүжил дунд өссөндөө их талархдаг.
.jpg)
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх ам бүл зургуулаа. Би айлын том охин. Том охины хувьд аав, ээжийнхээ итгэлийг даахыг үргэлж хичээдэг.
-Танай гэр бүлд, өөрөөс тань өөр спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Тийм ээ, миний дүү жүдо, самбо бөхөөр хичээллэдэг. Аав маань биднийг спортоор хичээллэхийг үргэлж дэмжиж ирсэн.

-Пауэрлифтингээр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Дунд сургуулийн 2–6 дугаар ангидаа уран нугаралтаар хичээллэж байсан. Маш их тэвчээр шаардсан, гоо зүйг төлөвшүүлдэг сайхан урлаг. Гэхдээ суманд мэргэжлийн багш байгаагүй тул орхисон.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Ер нь хөдөлгөөн багатай, ичимхий, гэрээсээ гарах дургүй, нэлээд гэр амьтай хүүхэд байсан.
– Пауэрлифтингийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-2022 оноос хойш пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн. Одоо дөрөв дэх жилдээ явж байна. Харин 2025 оны хоёр сараас тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож эхэлсэн.
.jpg)
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-2025 оны хоёрдугаар сард “classic” төрлөөр анхны тэмцээндээ оролцож дэд мастер цол хүртсэн. Үүний дараа “equipped” төрлөөр спортын мастер цол хангаж чадсан. Энэ мөч бүрт аав маань л их баярладаг .
-Пауэрлифтингийн анхны багш нь хэн бэ?
-Анх сургуультайгаа хамгийн ойр заалыг хайж байгаад Монголын пауэрлифтингийн холбооны зааланд бэлтгэлээ эхлүүлж байсан.
.jpg)
–Одоо бэлтгэлээ хаана хэн багшийн удирдлага дор хийж байгаа вэ?
-Бүх спортод багш, дасгалжуулагч маш чухал. Тиймээс пауэрлифтингийн шилдэг клубуудын нэг болох “Strong” клубийн нэг хэсэг болж, тэндээс маш их зүйл сурч үр шимийг нь хүртэж явна.
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Манай авга талынхан ер нь хүч бяртай хүмүүс байсан гэдэг. Өвөө маань бөх хүн байсан. Аливаа зүйл суурь өгөгдөлдөө тулгуурлаж хөгждөг учраас пауэрлифтинг надад тохирсон спорт гэж боддог. Үүнээс гадна аав маань “Юу хэрэгтэй байна, яах уу” гэж байнга асууж, бодитоор дэмждэг байсан нь энэ спортыг сонгоход минь маш том нөлөө болсон.
.jpg)
–Пауэрлифтингийн спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Пауэрлифтинг бол жинхэнэ хүчийг шалгадаг, шударга спорт. Өргөсөн бол өргөсөн, өргөөгүй бол үгүй, бүх зүйл ил тод. Хүчний спорт эмэгтэй хүнд зохихгүй биш. Харин илүү их тэсвэр, сахилга бат суулгадаг спорт гэж боддог.
-Пауэрлифтингээр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Бэртэл, гэмтэл авах үед, хичээл ажил давхацах үед шантрах бодол төрдөг.
–Хэвтээ шахалт, суулт, таталтын аль төрөлд нь илүү сайн бэ?
-Миний хувьд суултын төрөл илүү.
-Пауэрлифтингийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Би уг нь залуучуудын ангиллын тамирчи боловч анх удаа насанд хүрэгчдийн ангилалд, тив, дэлхийн медальтай шилдэг тамирчидтай өрсөлдсөн. Тэр анхны олон улсын тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн. Тэмцээнд 64 кг-аас 57 кг хүртэл жин хасаж орсон нь надад маш том туршлага болсон.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Хүчний спортод жин хасалт хамгийн хэцүү. Анх -63 кг-д хасаж ордог байсан бол МБАТС-д анх удаа -57 кг-д хасаж ороод медалиас мултарч байсан. Тэр үед өдөрт гурван удаа бэлтгэл хийж, бие сэтгэлээрээ их ядарч байсан. Би өөрийгөө бусдаас илүү хүчтэй гэж боддоггүй. Харин өөрийгөө ялахын төлөө тууштай явж чадсан гэж боддог. Миний замнал хэн нэгэнд урам өгч чадвал, тэр л миний хамгийн том амжилт болно байх даа.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Одоо төгсөх курсийн оюутан учраас зав багатай. Боломж гарвал амрах дуртай. Мөн зүү ороож даалин урлах, цементэн гар урлал хийх сонирхолтой. Хүнсний технологич мэргэжлээр суралцдаг тул шинэ жор турших дуртай.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-2026 оны өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор зорьж байна. Үүний дараа насанд хүрэгчдийн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох нь миний дараагийн том зорилго. Энэ бүх замд аавынхаа итгэлийг алдахгүй явах нь миний хувьд хамгийн чухал.
| О.УРАНГОО: Аав минь биднийг спортоор хичээллэхийг үргэлж дэмжиж ирсэн |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |