Одоогоос 20 жилийн өмнө Төв аймгийн Лүн сумын малчин Б.Бат-Эрдэнэ хонио хариулаад явж байхдаа Японы телевизийн уран бүтээлчидтэй санамсаргүй байдлаар тааралджээ. Тэд холыг харах чадвартай, хараа сайтай хүн хайж яваагаа Б.Бат-Эрдэнэд хэлээд, харааг нь шалгаж үзэхээр болсон гэдэг. Б.Бат-Эрдэнэ ч өөрийнхөө харааг хэр зэрэг байгааг сонирхох төдий тэдний өгсөн даалгаврыг биелүүлсэн боловч өөрийгөө холыг харах чадвартай гэдгээ мэдээгүй явсан аж. Тэрбээр япончуудын өгсөн 2-3 даалгаврыг төвөггүй биелүүлж, нэвтрүүлгийн багийнхныг гайхашруулж чаджээ. Япончууд ч “Та бол бидний хайж яваа хүн мөн байна” хэмээн олзуурхаж, эргэн уулзаж нэвтрүүлэг хийхээр тохирсон байдаг. Нэвтрүүлгийн багийнхан хэдэн сарын дараа Б.Бат-Эрдэнийнд эргэн ирж, шоу нэвтрүүлэг бэлтгээд японы телевизээр цацжээ. Түүнээс хойш дэлхийн олон орны үзэгчдийн дунд хараа сайтай хүнээр шалгарч, онцгой өвөрмөц чадвараараа танигдсан Төв аймгийн Лүн сумын малчин Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та 20 жилийн өмнө японы телевизийн уран бүтээлчидтэй санамсаргүй байдлаар тааралдаж, хараагаа шалгуулаад тэднийг гайхашруулсэн гэдэг. Тухайн үед та ямар даалгавар биелүүлсэн юм бэ?
-2005 оны зургадугаар сард хонио хариулаад явж байтал машинтай хүмүүс ирээд “Хараа сайтай хүн хайж явна” гэхэд нь би итгээгүй. "Тийм хүнээр эд нар яах вэ дээ л" гэж бодож байсан. Тэгээд миний харааг шалгаж үзье гэхээр нь зөвшөөрөөд тэдний өгсөн даалгаврыг биелүүлсэн. Эхний ээлжинд ойр орчимд байсан малыг зүсээр нь, төрлөөр нь таниулсан. Дараа нь 10 метрийн зайнаас хараа шалгадаг хүснэгт харуулахад нь бүх үсгийг нь хэлчихсэн. 15 метрийн цаанаас харуулахад нь ч мөн бүгдийг нь хэлчихсэн. Тэгтэл тэд үнэхээр гайхаширч байгаа бололтой “Тань шиг хараатай хүнийг хайж яваа юм. Тань дээр дахин ирж нэвтрүүлэг хийж болох уу” гээд гэрийн хаяг аваад явсан. Тэд наймдугаар сард дахин ирж нөгөө хүснэгтээ 25 метрийн цаанаас харуулсан. Тэгэхэд доод талын хамгийн жижиг үсэгний 1-2-ыг нь харахгүй байсан. Тэднийг шоу нэвтрүүлэг хийхээр зориод ирчихсэн байсан болохоор өгсөн даалгаврыг нь чадахаараа биелүүлсэн. Тэд хэд хоног нэвтрүүлгээ бэлтгэж,бичлэг хийж яваад японы телевизээр гаргасан юм билээ. Тэгээд үзэгчдийн хүсэлтээр би хоёр удаа Японд очиж, нэвтрүүлэгт оролцож байсан юм.

-Бас 2016 онд БНХАУ-ын ССТV-ийн “Impossible challenge” шоу нэвтрүүлэгт уригдан оролцож байсан юм билээ. Тэр нэвтрүүлэгт та гэр бүлийнхээ хүнтэй хамт орсон байдаг?
-Японы нэвтрүүлэгт оролцсоноос хойш 10 жилийн дараа Хятадаас “Боломжгүй тэмцээн” гэх олон улсын шоу тэмцээнд орох санал ирсэн. Тэд намайг Японы телевизийн нэвтрүүлэгт оролцож байсныг үзээд санал явуулсан юм билээ. 150 орны хүмүүс хэн юу хийж чаддаг вэ гэдгээ харуулсан сонирхолтой тэмцээн болсон. Тэр нэвтрүүлэгт би гэр бүлийнхээ хүнтэй хамт оролцсон. Манай хүнийг Өлзиймаа гэдэг. Завхан аймгийн Отгон сумын хүн. Манай хүн надаас дутахааргүй хардаг болохоор бид хятадын тэмцээнд хамтаараа оролцож байсан юм.
-Та хоёр “Боломжгүй тэмцээн” шоунд оролцоод хэддүгээр байрт шалгарч байсан бэ?
-150 орны сонин содон, өвөрмөц авьяастай хүмүүсээс бид эхний 10-т багтсан. Тэгээд 169 оноогоор зургадугаар байрт шалгарч байлаа.
- “Боломжгүй тэмцээн” шоуны нэгдүгээр байрт ямар хүн шалгарсан бэ. Сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн хүмүүсийн тухай ярьж өгвөл?
-Японы мөрдөн байцаагч эмэгтэй 196 оноогоор тэр шоунд түрүүлсэн. Тэр эмэгтэй хүний хөлийн мөрийг хараад тухайн хүнийг ямар царай зүстэй, ямар биетэй хүн бэ гэдгийг нь мэддэг хүн байсан. Мөн хоёр өндөр оргилын хооронд татсан олсон дээгүүр саваа мод барьж алхаад нөгөө талд нь гарчихдаг хүн ч байсан. Бид хоёр бол байгалиас заяасан төрмөл хараа сайтай хүмүүс гэж өөрсдийгөө боддог.

-Хятад, Японы нэвтрүүлгүүдэд оролцож байхад хамгийн хүнд даалгавар нь юу байсан бэ?
-Хятадын тэмцээнд оролцож байхад 18 метрийн цаанаас бугуйн цагны цаг хэд болж байгааг харуулсан. Цаг өргөх хооронд би хэд болж байгааг нь харчихсан байсан. Тэгээд "23:20 минут" гэж хэлээд зөв хэлж байсан. Эхнэр маань ч зөв харсан байсан. Гэтэл тэнд сууж байсан үзэгчид, шүүгчид хүртэл баяр хүргээд, алга ташаад босоод ирцгээсэн. Тэр цаг гэрлийн гялбаанд зэрвэсхэн харагдаад өнгөрч байсан. Харин бугуйн цагийг дээш нь өргөөд “Цаг хэд болж байна” гэхэд харанхуйлаад юу ч харагдаагүй. Гар хөдлөх хооронд харсан болохоор хурд чухал байсан. Бас усан онгоцон дээрээс хоёр километрийн цаадах хүний хөдөлгөнийг дуурайж үзүүлсэн. Тэр үед гараа өргөх, гараа алдлах хөдөлгөөнийг дуурайж хийсэн. 200 метрийн цаанаас нэг хүн машины номер бариад над руу алхаж байгаа юм. Тэр номерийг би 76 метрийн цаанаас харж, дохио өгч зогсоосон. Тэнд байгаа хүмүүсийн хэн нь тухайн номерийг харж чадахгүй байсан. Мөн цагаан будаан дээр үсэг тавиад таван метрийн цаанаас харуулж байлаа. Энэ даалгаврууд жаахан хүнд байсан.
-Харааны чадвар, хурд шалгасан хүнд хэцүү даалгаврыг амжилттай биелүүлэхэд юуг илүүтэй анхаарах ёстой вэ?
-Анх төрсөн мэдрэмж маш чухал. Хараад тархинд буусан зүйлээ шууд хэлэхгүй бол “Юу байсан юм бол” гэж лавлаад удаан харах л юм бол сарниад харж чаддаггүй. Зэрвэсхэн харахад л “Гараа өргөж байна” гэсэн мэдрэмж төрөх юм бол түүнийгээ хэлэх ёстой.
.jpeg)
-Та дээрх тэмцээнүүдэд оролцож байхдаа хэдэн настай байсан бэ. Одоо нутагтаа малаа маллаж байна уу?
-Анх Японы тэмцээнд оролцоход би гучин хэдтэй байсан. Харин хятадын тэмцээнд дөчин хэдэн настайдаа оролцсон. Одоо би 60 хүрч байна. Нүдний хараа муудаж байгаа нь өөрт мэдэгдэхгүй байгаа. Нүдээр харахаа харж, дурандахаа дурандаж байна. Мэдээж, насны эрхээр хараа муудаж л байгаа байх. 20 жилийн өмнөх шигээ харж чадна гэж хэлж чадахгүй байна. Тэмцээнүүдэд орж байх үедээ нүдний эмчид үзүүлж байсан. Эмч “Хараа сайтай хүн байна” гэж байснаас хойш нүдээ үзүүлээгүй. Одоо нутагтаа малаа маллаад сайхан амьдарч байна.
-Монголчуудыг бусад орны хүмүүсийг бодвол хараа сайтай гэдэг. Гэхдээ хоёр километрийн цаадахыг харна гэдэг бараг боломжгүй юм шиг санагдаж байна?
-Ер нь монголчуудын бие организм, тэр дундаа нүдний хараа дэлхийн бусад орны хүмүүсээс хамаагүй илүү. Бид чинь хар багаасаа л цэлгэр уудам нутгаа харж өслөө шүү дээ. Тэр дундаа бидэн шиг багаасаа малын зах дээр өссөн хүмүүс хараа сайтай байхаас өөр аргагүй. Адуу малаа харж, хариулахын тулд хараагаа бэлчээж байдаг улс шүү дээ. Малд нүдтэй байна гэдэг бас өөр чадвар юм шиг байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |