• Өнөөдөр 2026-01-23

32 настай хохирогч эмэгтэйн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Ажлаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ

        16, 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хэргийн талаар 32 настай хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Миний үйлчүүлэгчийн ар гэр хэдийгээр таалал төгссөн ч миний охинд халдашгүй нэр төр алдар хүнд нь хэвээр байгаа иймээс сошиалд цацуулж нэр төрийг нь янз бүрээр  гаргаж худал мэдээллээр сэвтээхгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмгөөлөгч хүн үйлчүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашигт захирагдах учиртай. Тиймээс би нэг ч ярилцлага өгөхгүй. Ажлаа микрофоны өмнө биш  зөвхөн шүүхийн танхимд хийнэ.
 
Нэр төртөй хүмүүс нэр төрөө гэдэг. Харин нэр төр гэж байхгүй эсхүл тийм ойлголтгүй хүмүүс үүнийг мэддэггүй. Ийм учраас хүнд тохиолдсон хагацал зовлонгоор ярианы хачир хийхгүй байхыг та бүхнээс хүсье. 
 
Бодит мэдээллээр хангах таны ажил биш үү. Би үйлчүүлэгчтэйгээ хэвлэл  мэдээллийн төлөөлөгчөөр гэрээ байгуулаагүй хууль зүйн өмгөөлөл үзүүлэх гэрээ байгуулсан байгаа. Энд хүмүүс ямар шийдвэр гарах бол гэж сэтгэл их зовж байна 
 
..Би хууль зүйн зөвлөгөө өгөх болохоос сэтгэл зүйч биш тийм  санаа зовж байгаа хүмүүс байгаа бол сэтгэл зүйчид хандсан нь дээр байх гэж зөвлөе. Харин шүүхээс ямар шийдвэр гарахыг урьдчилан хэлэх боломжгүй. Бас шүүхийн шийдвэр бусдад таалагдах учиргүй. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг шүүх ханганаа гэдэгт итгэлтэй байгаа" хэмээн мэдэгдлээ.
 

32 настай хохирогч эмэгтэйн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Ажлаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188