Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн малчин Г.Цэдэнбалжиртай ярилцлаа. Тэрбээр багаасаа хөгжим тоглох, дуулах, хөөмийлөх сонирхолтой нэгэн байсан төдийгүй сурагч байхдаа гитар, ятга, баян тоглож сурсан гэдэг. Хөгжим тоглож эхэлсэн цагаасаа хойш гэрийнхнийгээ төдийгүй нутаг усныхныгаа сэтгэлийг хөгжимөөр баясгадаг уран сайханч болсон байна. Түүний гэрийнхээ хаяаг шуучихаад
“Зүйлийн цэцгийг алаглуулсан
Зуны сайхан улирал юмаа хө
Зүүд нойронд минь зүүдлэгдсэн
Зүрхний хайртай чи минь юмаа хө” хэмээх “Зүрхний хайрт” дууны аяыг гитараар тоглож буй бичлэг өнгөрсөн зун олон нийтийн сүлжээгээр цацагдаж, үзэгч, сонсогчдийн сэтгэлд хүрч, олон мянган хандалт авсан билээ.
-Таны бага нас Увс аймгийн Тэс суманд өнгөрсөн үү. Та хэзээнээс гитар, ятга тоглож сурсан бэ?
-Би нутагтаа 40 орчим жил амьдарч байна. Гэр бүл болж тусдаа гараад 20 орчим жил болж байгаа. Манайх Шар гурив хэмээх газар өвөлждөг. Би 15 настайгаасаа гитар, ятга, баян тоглож сурсан. Манай ах, эгч нар бүгд сургуульд нь сураагүй ч гэсэн бүгд өөрсдийнхөө авьяас, мэдрэмжээр хөгжим тоглодог хүмүүс байдаг. Манай нэг ах Оросод хөгжмийн мэргэжлийн сургууль төгссөн. Одоо сумынхаа Соёлын төвд хөгжмийн багшаар ажилладаг.Би эцэг, эхээс 13-уулаа. Айлын бага нь буюу хоёр ихрийнх нь нэг нь юм.

-Таны удамд хөгжим тоглодог, дуулдаг хүмүүс байсан уу. Зөвхөн та гэлтгүй 13-уулаа хөгжим тоглодог, дуулдаг гэхээр сонирхолтой санагдлаа?
-Миний аав малчин мөртлөө гармон хөгжмийг их сайхан тоглодог байсан юм билээ. Бас манай удамд дуулдаг хүмүүс их бий. Олны танил хүмүүс гэх юм бол Лосолын Болдбаатар, Самандын Жавхлан нартай би ойрхон төрөл. Бусад нь олны танил болоогүй ч гэсэн сайхан дуулдаг. Би дуулахаасаа илүү хөөмийлөх дуртай. Тийм болохоор бид өөрсдийгөө урлагийн авьяастай, удамтай гэж ярьцгаадаг юм. Хөгжимд дуртай байлаа гээд сонсголоороо сурчихдаг хүн цөөн шүү дээ. Гэтэл манайхан бүгд өөрсдийнхөө авьяас, мэдрэмжээрээ сурцгаасан хүмүүс.
-Та сумынхаа урлаг, соёлын арга хэмжээнд оролцож, гитараа тоглодог уу?
-Би сумынхаа ямар нэгэн арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцож байгаагүй. Малчин хүнд төдийлөн зав олдохгүй. Гэхдээ манай сумынхан намайг гитар, ятга тоглодог гэдгийг мэддэг. Өнгөрсөн зун манай хамаатны дүү ирээд миний гитар тоглож байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байсан. Би тэр бичлэгээ үзсэн олон хүн урмын сайхан үг хэлсэн байна лээ. Түүнийг нь үзээд их баярласан.

-Та ямар ая тоглох дуртай вэ. Танайд очсон хүн болгон л гитар тоглохыг чинь үзэх гэдэг байх?
-Би “Миний ардын сэтгэл цагаан” дууг тоглох дуртай. Ер нь ямар ч дууг гитараар тоглочихдог юм. Манай сумынхан намайг гитар тоглодог гэдгийг ер нь мэддэг байнга тоглуулаад байхгүй.
-Танайд хэчнээн төрлийн хөгжим байдаг вэ. Хүүхдүүд нь хөгжим тоглодог уу?
-Манайд одоогоор гитар, баян хоёр байна. Нэлээн дээр үед би өөрөө худалдаж авч байсан юм. Манайх гурван хүү, нэг охинтой. Хоёр хүүхэд минь хөгжимд их дуртай. Хөгжимчид болно л гэж ярьдаг юм.
| Г.ЦЭДЭНБАЛЖИР: БИ МАЛЧИН Ч ГЭЛЭЭ ӨӨРИЙНХӨӨ АВЬЯАС, СОНИРХЛООРОО ЯТГА, ГИТАР ТОГЛОЖ, ХӨӨМИЙЛӨХ ДУРТАЙ |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |