Сайд асан Ц.Тувааны нөхцөл байдал тун хүнд байгаа гэнэ. Төрийн сайдаар залрах үед нь түүний татаасаар төрийн алба, хэлтэст даргаар томилогдсон анд найз, ах, дүү нь авлигын хэрэгт холбогдож, “аав”-ын хаалга татаж эхэлжээ. Тэр ч бүү хэл түүнд нь Ц.Туваан холбогдож болзошгүй нөхцөл байдал илэрсэн ноцтой мэдээлэл байна. Тодруулбал, Ц.Тувааны үед Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон Ш.Ганхуяг “Алтжин” группын захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэнгээс 2.5 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна. Уг авлигын хэргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан зуучилан, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуягтай хуйвалдаж, адуучин дүү, Дорнодын газрын тосны 19 дүгээр талбайн Засгийн газрын төлөөлөгч Г.Ган-Одынхоо дансаар дамжуулсан байж болзошгүй сурагтай. Тэгвэл Ш.Ганхуяг, Эдвард Сүрэн, Ц.Туваан, Г.Ган-Од нар хэрхэн холбогдож байгааг хүргэе.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуягийг “Алтжин” группын Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнгээс 2.5 тэрбумын хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр өнгөрсөн арванхоёрдугаар сард цагдан хорьсон байдаг. Тэгвэл Ш.Ганхуяг нь УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд байхад уг албан тушаалд томилогдсон шадар туслах нь. Тодруулбал, авлигын хэрэгт холбогдоод байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуяг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Тувааны “Туваан сан”-гийн тэргүүн, шадар туслах, сонгуулийнх нь штабын нягтлан, менежер гээд хар бор, бичиг цаасны бүх л ажлыг нь хийж, амь, амьдралаараа түүнд зүтгэж ирсэн нэгэн. Тэр ч утгаараа төрийн сайд болмогцоо 2024 оны арванхоёрдугаар сард Ш.Ганхуягт албан тушаал “бэлэглэсэн” нь АМГТГ-ын зөөлөн сэнтий.
Гэвч Ц.Тувааныг төрийн сайд болоход нь дагаж томорсон шадар туслах Ш.Ганхуяг нь “аав”-ын хаалга татчихаад байгаа гэсэн үг л дээ. Араас нь, Ц.Туваан явах эсэх нь адуучин дүү Г.Ган-Одоос нь шалтгаалах гээд байгаа гэнэ.
Өөрөө хэлбэл, Ц.Тувааны туслах Ш.Ганхуяг нь АМГТГ-ын дарга болмоцгоо Эдуард Сүрэн гэгчид найман лиценз шилжүүлж өгөөд, 2.5 тэрбум төгрөгийн авлига халааслачихсан. Ийнхүү халаасандаа 2.5 тэрбум төгрөгтэй болсон Ш.Ганхуягийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд АМГТГ-ын даргаас нь чимээгүйхэн чөлөөлөөд, оронд нь мөн Д.Оюунцэцэг гэгчийг томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан туслах Ш.Ганхуягийгаа АМГТГ-ын даргаар томилж, ердөө дөрвөн сар л ажиллуулаад 2.5 тэрбум төгрөгтэй болмогц нь чөлөөлчихсөн гэсэн үг. Тэгэхээр Ц.Туваан анхнаасаа Ш.Ганхуягаар дамжуулж авлига авах зорилгоор АМГТГ-ын даргаар томилсон уу, эсвэл Ш.Ганхуяг нь дур мэдэн ганцаараа авлига авч, Ц.Туваан даргынхаа чихийг халууцуулж байгаа гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. Хамгийн ноцтой нь, Ш.Ганхуягийн араас Ц.Туваан “дээлээ нөмрөх үү”, эс нөмрөх үү гэдэг нь Г.Ган-Од гэх адуучин залуугийн мэдүүлгээс тодорхой болох гэнэ.
Тайлбар: АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуягийн "Олон овоот гоулд" ХХК-д шилжүүлсэн ашиглалтын долоон лиценз
Хэргийг тодруулбал, АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг нь “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын долоон тусгай зөвшөөрлийг “Алтжин” группын Г.Алтан агсны бага хүү Ж.Одмандахын эзэмшлийн “Олон овоот гоулд” ХХК-д, нэг тусгай зөвшөөрлийг Г.Алтангийн том хүү Эдвард Сүрэнгийн “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн хэрэгт холбогдчихоод байгаа юм.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байрлах
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1308.43 га талбай бүхий Хүрмэн толгой шохойн чулууны орд MV-020764 - 20764,
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 203.18 га талбай бүхий Бороодонгийн алтны орд MV-015283 - 15283,
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 483.57 га талбай бүхий Мөргөцөг уулын алтны орд MV-015282 - 15282,
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 256.82 га талбай бүхий Гоёот улааны алтны орд MV-015275 - 15275,
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 940.35 га талбай бүхий “Овоот-1” алтны орд MV-015274 - 15274,
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 81.93 га талбай бүхий “Овоот-1” алтны орд MV-021490-21490,
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 85.39 га талбай бүхий “Овоот-1” алтны орд MV-021489 – 21489 зэргийг “Олон овоот гоулд” ХХК-д,
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1773.74 га талбай бүхий Авдрантын хайлуур жоншны ордыг “Зөв зүг” ХХК-д “Минерал Эксплорейшн Фандинг” компаниас шилжүүлж өгчээ.
Тайлбар: “Зөв зүг” ХХК-д шилжүүлсэн лиценз

Тайлбар: Ц.Тувааны туслах, АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг
Уурхайн лицензүүдээ алдсан гэгдээд байгаа “Минерал эксплорэйшн фандинг” ХХК-ийг судалж үзвэл, Монголын Актив Удирдлагын Корпораци, “Спиритмайнинг” ХХК-ийн мэдэлд байсан.
Монголын Актив Удирдлагын Корпораци нь чанаргүй зээлийн авлагыг хариуцан гүйцэтгэдэг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн анхны компани юм. Монголбанк эрх хүлээн авагчаар ажиллаж байсан. Тодруулбал, дээрх компани нь 2024 оны есдүгээр сард Монголбанк, Зоос банк, Хадгаламж банкны эрх хүлээн авагчаар ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний хүрээнд “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох чанаргүй зээлийг Монголбанк, Зоос банк, Хадгаламж банканд цуглуулж өгөх ажлыг эхлүүлжээ. Энэ ажлын үр дүнд 2025 онд 5.3 тэрбум төгрөгийн авлагыг цуглуулж, дөрвөн тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Олон овоотын орд”-ын найман лицензийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК өр барагдуулах нөхцөлтэйгээр 2024 оны наймдугаар сараас эзэмшсэн эхэлсэн байдаг.
Хамгийн ноцтой нь, өр төлбөрт хураагдаж, Монголбанкны мэдэлд шилжсэн “Олон овоот гоулд” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй найман лизенцийг Ц.Тувааны туслах, АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Г.Алтжин агсны хүү Эдвард Сүрэн, Ж.Одмандахын мэдэлд эргүүлэн шилжүүлсэн гэсэн үг. Улмаар уг ноцтой үйлдлийнхээ хариуд Эдвард Сүрэн, Ж.Одмандах нараас 2.5 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, хахуулийн мөнгөнийхөө зүсийг хувирган Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ш.Ганхуягийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гээд хэдэн хэдэн зүйл ангиар шалгаж байгаа.

Тайлбар: Баруун гар талаас Ц.Тувааны хуурай дүү, Засгийн газрын төлөөлөгч асан Г.Ган-Од
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуягийн Г.Алтжин агсны хөвгүүдэд Олон овоотын ордын найман лизенцүүдийг эргүүлэн олгож, гурван шатны шүүхийг уландаа гишгэж, өр барагдуулах компани, Монгол банкыг үл тоомсорлосон асуудал анхаарлын төвд байгаа. Хамгийн ноцтой нь, Ш.Ганхуяг энэ шийдвэрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд гаргасан. Гэхдээ тавдугаар сарын 7-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Тайлбар: Ц.Туваан, Г.Ган-Од нар
Ноцтой нь, авлигын мөнгө хэний дансаар, хэзээ дамжсан бэ гэдэг асуудал бүүр ч анхаарлын төвд байна. Хууль хяналтын байгууллагынхан хэд хэдэн сэжүүрээр энэ хэргийг шалгаж байгаа. 1.3-1.5 тэрбум төгрөг нь АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуягийн хамаарал бүхий этгээдээр дамжиж, түүний халаасанд орсон байж болзошгүй. Харин 1.2 тэрбум төгрөг нь Ц.Тувааны адуучин дүү, Дорнодын газрын тосны 19 дүгээр талбайн Засгийн газрын төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Ган-Одын дансаар дамжсан байж болзошгүй сэжүүр илэрчээ.
Ганболдын Ган-Од гэгч нь Ц.Тувааны хуурай дүү, Дорнод аймгийн Матад сумын харьяат. Алдарт уяач Ц.Тувааны мориных нь зүчээг хариуцаж, адууных нь ажлыг хийдэг байсан гэсэн үг. Ингээд Ц.Тувааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болоход нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайг хянах Засгийн газрын төлөөлөгчөөр томилжээ. Өөрөөр хэлбэл, уг талбайд Монголын талын эрх ашгийг хамгаалах, хяналт тавих маш чухал үүргийг гүйцэтгэх албан тушаалд адуучин дүү Г.Ган-Одыгоо томилсон гэсэн үг л дээ.
Тэгвэл Г.Ган-Од нь АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуягтай хоршиж, дансаараа их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй хэрэгт холбогджээ. Г.Ган-Од мэдүүлгээ хэрхэн өгч, дансаараа дамжсан мөнгөө тайлбарлахаас Ц.Тувааны хувь заяа эргэх бололтой.
Үргэлжлэл бий.
| АМГТГ-ЫН ДАРГА АСАН Ш.ГАНХУЯГИЙН Г.АЛТЖИН АГСНЫ ХҮҮ ЭДВАРД СҮРЭНГЭЭС АВСАН 2.5 ТЭРБУМ АВЛИГЫН МӨНГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН АДУУЧИН ДҮҮ Г.ГАН-ОДЫНХОО ДАНСААР ДАМЖУУЛСАН УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |