• Өнөөдөр 2026-01-23

16 настай охины шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-01-23,   106

         Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал, өчигдөр орой 17:00 цагийн орчимд хэргийн нотлох баримттай танилцаж эхэлсэн бөгөөд танилцах явц дуусаагүй тул шүүх хурлыг 22:00 цагт завсарлуулсан юм. Харамсалтайгаар амиа алдсан охины ээж Г.Отгонтуяа өөрийн цахим хуудаснаа "Шүүх хурал одоо хоёр дах өдрөө үргэлжлэх гэж байна.Зарим яллагдагчийн өмгөөлөгч нар хэрэг ярьж мэтгэлзэхээс гадна үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг ямар эрээ цээргүй олуулаа нийлж охиныг минь харлуулах гэж дайрч байна вэ. Хүний олон хүнээ барьдаггүй гэнэ үү. Харин ч хүний олноор миний охиныг барих нь битгий хэл онц хэрцгийгээр хөнөөсөн энэ асуудлаа тайлбарлах нь хүний ёсонд нийцэх байх" гэжээ.

16 настай охины шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188