Shelter (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны нэгдүгээр сарын 30
Найруулагч: Рик Роман Воу
Гол дүрд: Жасон Статхам, Харриет Вальтер, Билл Найти
Шотландын алслагдсан арал дээрх ганц бие нэгэн охиныг далайгаас аварснаар ээдрэгт хэрэгт ороолцолдож, аюултай үйл явдлуудтай тулгарч, тэр бүрийг даван туулахаар хичээж буй түүхийг Shelter киноноос үзэх юм. Та бүгдийн хамгийн сайн мэдэх “Meg”, “Fast Furious” зэрэг кинонуудын гол дүрд тоглодог Жасон Статхам тус киноны гол дүрд тоглох юм.
Michael (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны дөрөвдүгээр сарын 24
Найруулагч: Антуан Фукуа
Гол дүрд: Жаафар Жэксон, Жулиано Крю Валди, Тони фон Халле
Поп хөгжмийн хаан гэгддэг алдарт хөгжимчин Майкл Жексоны түүх.
The Sheep Detectives (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны тавдугаар сарын 8
Найруулагч: Кайл Балда
Гол дүрд: Хью Жэкман, Брайан Крэнстон, Режина Холл
Тус уран зөгнөлт киноны гол дүрийн фермийн хонинууд ярьдаг төдийгүй эзнийхээ орой бүр уншиж өгдөг мөрдлөг, гэмт хэргийн тухайн номыг сонсох дуртай. Гэвч нэг өдөр хайртай эзэн нь нас барснаар хонинууд түүнийг хэн алсныг мөрдөхөөр шийднэ.
Star wars: The Mandalorian and Grogu (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны тавдугаар сарын 22
Найруулагч: Жон Фавро
Гол дүрд: Педро Паскаль, Сигурни Уивер, Жереми Аллен Уайт
Шагналын төлөө анчин байсан Мандалориан Дин Джарин болон түүний шавь Грогу нар Оддын дайны шинэ сэтгэл хөдөлгөм адал явдалд гарна.
Moana (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны долдугаар сарын 10
Найруулагч: Томас Кайл
Гол дүрд: Кэтэрина Лага’аиа, Дуэйн Жонсон, Жон Туи
2016 оны Диснейн "Моана" хүүхэлдэйн киноны live action хувилбар юм.
The Odyssey (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны долдугаар сарын 17
Найруулагч: Кристофер Нолан
Гол дүрд: Мэтт Дэймон, Том Холланд, Энн Хэтэуэй
Троягийн дайны дараа Одиссей Итака руу аюултай аялалд гардаг бөгөөд замдаа Полифем гэх нэг нүдтэй Циклоп, Сиренс, Цирцэ зэрэг амьтадтай учирна.
Toy Story 5 (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны долдугаар сарын 19
Найруулагч: Маккенна Харрис, Эндрю Стэнтон
Гол дүрд: Том Хэнкс, Грета Ли, Тим Аллеэн
Тоглоомын түүх киноны найзууд болох Вуди, Базз, Жесси болон бусад тоглоомууд электрониктой танилцах үед сорилттой тулгардаг бөгөөд энэ нь тоглоомын ертөнцөд шинэ аюул учруулдаг.
Supergirl (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны долдугаар сарын 26
Найруулагч: Крэйг Гиллеспи
Гол дүрд: Милли Алкок, Ив Ридли, Маттиас Шунартс
Энэ нь Кара Зор-Элийн түүх болон түүнийг эцэст нь дэлхий рүү явахаас өмнөх үйл явдлыг харуулдаг.
The Hunger Games: Sunrise on the Reaping (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны арваннэгдүгээр сарын 20
Найруулагч: Фрэнсис Лоуренс
Гол дүрд: Сеф Зада, Женнифер Лоуренс, Майя Хоук
Катниссын түүхээс 24 жилийн өмнө Панемыг судлах бөгөөд 50 дахь удаагийн өлсгөлөнгийн тоглоомын сонголт эхэлнэ.
Dune part3 (2026)
Нээлтийн өдөр: 2026 оны арванхоёрдугаар сарын 18
Найруулагч: Дэнис Вильнёв
Гол дүрд: Тимотэ Шаламе, Ребекка Фергюсон, Аня Тэйлор-Жой
Асар их хүчний өв залгамжлагч Муад’Диб хүн төрөлхтний дунд тэнгэрийн бус, онцгой хүчтэй захирагчийг бий болгох эртний төлөвлөгөөг хэрэгжүүлж буй тухай өгүүлнэ.
М.ЖАРГАЛМАА
| ТАНИЛЦ: 2026 онд нээлтээ хийх 10 кино |
|
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |