Хүйтэн агаар арьсыг хуурайшуулж, улайлт үүсгэдэг гэдгийг мэдэх үү?
Хүйтний улирал арьсны хамгаалалтын давхаргыг сулруулж, амархан чийг алдахад хүргэдэг. Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарсантай холбоотой арьсаа хамгаалж, эрүүл, чийглэг байлгах арьс арчилгааны алхмуудыг танилцуулъя.
Алхам 1: Зөөлөн цэвэрлэгч
Өвлийн хүйтэнд зөөлөн чийгшүүлдэг цэвэрлэгч бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой байдаг. Арьсыг хуурайшуулалгүй шөнийн турш хуримтлагдсан бохирдлыг арилгах хөнгөн цэвэрлэгээ хийж эхлээрэй. Оройдоо тосон цэвэрлэгч ашиглаж нүүрний будалт, нарны хамгаалалт болон бусад бохирдлыг арилгана.
Алхам 2: Toner
Нүүрээ цэвэрлэснийхээ дараа toner хэрэглэх нь арьсыг тайвшруулж, чийгшүүлж дараагийн арчилгаанд бэлтгэдэг. Мөн арьсны PH-тэнцвэрийг сэргээж, серум, тосны шингээлтийг сайжруулна.
Алхам 3: Serum
Гиалуроны хүчил агуулсан серум нь арьсыг чийгшүүлж, зөөлөн жигд болгодог. Мелатонин, витамин С агуулсан сэрум нь өвлийн улиралд илүү тохиромжтой.
Алхам 4: Зовхины тос тогтмол хэрэглэх
Нүдний эргэн тойрны арьс нимгэн, эмзэг тул өвлийн хуурай агаар жижиг үрчлээ болон ядарсан төрхийг тодруулж харагдуулдаг. Hyaluronic acid (Гиалуроны хүчил)-тэй зовхины тос ашиглах хэрэгтэй. Учир нь гиалуроны хүчил нь арьсыг чийгээр ханган, арьсны эргэн тойрондох жижиг үрчлээг багасгадаг.
Алхам 5: Moisturize (чийгшүүлэх тос)
Чийгшүүлэх нь эрүүл, толигор арьсны үндэс. Тиймээс өглөө, орой бүр арьсандаа тохирсон чийгшүүлэх тос түрхэхээ мартуузай.
Алхам 6: Sunscreen (нарны тос)
Хүйтэн ч гэсэн нарны гэрэл арьсыг гэмтээж, хөгшрөлтийг түргэсгэдэг. Нарны тосыг өдөр тутамдаа байнга хэрэглэх дадлыг суулгах нь зөв юм.
Арьсаа зөв алхмаар арчлах нь чухал ч гэсэн дотроосоо ч мөн арчилгаа шаарддаг. Өдөрт хоёр литр ус уух, хоол хүнсэндээ амин дэм агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх.
Хүйтэн өдөр халуун шүршүүрт орох сайхан санагддаг ч энэ нь арьсны байгалийн тослогийг арилгаж, улам хуурай болгодог. Иймээс бүлээн ус хэрэглэж, шүршүүрт орох хугацааг 10-15 минутаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөе.
М.ЖАРГАЛМАА
| ЗӨВЛӨГӨӨ: ХҮЙТЭНД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ |
|
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |