Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр товлон зарлагдсан шүүгдэгч Н.Баярсайхан нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар:
шүүгдэгч Н.Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Э.Аззаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ш.Тэгванданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Г.Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч С.Бүрэнтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 831.564.458 /найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Онон, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Т.Чингиз гээд авлига өгсөн, дамжуулсан, авсан хүмүүсийн нэрс цувардаг. АТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн “Рапи”-д хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20 мянган юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрийн сейфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг.
АТГ-ынхан Н.Баярсайханы өрөөнд гэнэтийн шалгалт хийх үед тэрбээр оймсондоо 10 мянган ам.доллар хийсэн байсан нь илэрч байлаа. Монголын төрийн алба хаагчид оймсондоо хахууль, авлигын мөнгө нуух хүртлээ ялзралд орсон гэдгийг дээрх хэргээс харж болно.
Энэ үеэр Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулж олон нийтэд ил болгосон билээ. Д.Төмөрбаатар гэх этгээд түүнд 60 гаруй удаагийн үйлдлээр 330 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн байдаг. Монголын хууль хяналтынхан анх удаагаа авлигын 20 гаруй холбогдогчтой гэмт хэргийн сүлжээг ингэж илрүүлсэн түүхтэй. Олон хавтаст хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн. Хэргийг шалгаж байгаа АТГ-ынхан дээрх хэрэг дээр ихэд няхуур хандаж, авлигын удаа дараагийн үйлдэлтэй хэргүүдийг хөдлөшгүй баримтаар тогтоож байгаа гээд л олон нийтэд мэдэгдэж байлаа. Гэхдээ АТГ-ынхан энэ хэрэг дээр мэргэжлийн ур чадвар гаргаж шударга ажиллаж чадаагүй гэдгийг шуудхан хэлмээр байна. Үнэндээ Н.Баярсайханы ард нуугдаж байгаа нууц ноёнтонг илрүүлж чадаагүй. Бүр мөрдөн шалгах нэг ч ажиллагааг хийлгүй үлдээчихсэн байдаг юм билээ.
Н.Баярсайханы авлигынхаа мөнгөнөөс татвар өгдөг байсан нууц ноёнтон Ааяагийн тухайд АТГ-ын дээрх хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх гүйцэтгэх ажиллагааны үеэр Н.Баярсайханы хөтөлсөн нэгэн гар бичмэлийг хуулийнхан олсон байдаг. Авлига авсан мөнгөнийхөө тодорхой хувийг Ааяа хэмээх нэгэн эрхэмд өгдөг байсан талаарх тодорхой мөнгөн дүнтэй гар бичмэл олдсон. Н.Баярсайхан хэн нэгнээс авлига авсан мөнгөнийхөө тодорхой хувийг яагаад ч юм Ааяа гэх нөхөрт өгдөг. Ямар учраас юуны төлөө Ааяа хэмээх үл мэдэгдэх товчилсон нэртэй хүнд мөнгө өгөөд байсан нь энэхүү хэргийн гол зангилаа байжээ. Гэтэл авлигын томоохон сүлжээний зөвхөн гүйцэтгэгч, бусдад авлига өгч ажлаа бүтээсэн хүмүүсийг барьж хорьж шалгаад байсан. Түүнээс Н.Баярсайханы мөнгө өгөөд байсан Ааяа гэгчийг огт шалгахгүй үлдээчихсэн байдаг.
Энэ талаар нэгэн албаны эх сурвалж “МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийг АТГ-аас сүртэй илрүүлж байлаа. Н.Баярсайхан гэх нөхөр хэргийн гол эзэн юм шиг олон нийт ойлгодог. Яг үнэндээ бусдаас авлига авдаг сүлжээ гэмт хэргийн гол зохион байгууллагч нь Н.Баярсайхан биш болох нь харагдаад байдаг. Яагаад ч юм Н.Баярсайхан нэг хүнд авлига авсан мөнгөнөөсөө тодорхой хувийг өгдөг хүний талаарх тодорхой баримт гараад ирсэн. Хэргийн энэ сэжүүрийг огт шалгаагүй. Уг нь Н.Баярсайханаас хэд хэдэн удаа байцаалт аваад л Ааяа гэх хүн хэн байсан гэдгийг олоод илрүүлчих бүрэн боломжтой байлаа. Ямар учраас түүнд мөнгө өгдөг байсан, түүнийг нь хүлээн авагч этгээд юунд зарцуулдаг байсан гэдгийг шалгаж тогтоочихвол энэ хэрэг бүрэн төгс илрэх байлаа. Харамсалтай нь, АТГ-ынхан хэргийн гол зохион байгууллагч, бүх арыг нь дааж байсан хэргийн гол эзнийг илрүүлээгүй. Магадгүй Ааяа гэх этгээд нь Монголын нэр нөлөө бүхий албан тушаалтан байх өндөр магадлалтай байсан. АТГ-ын өмнөх удирдлагуудад түүнийг илрүүлэх сонирхол байгаагүй байх.
Мөн улс төрийн томоохон шахалтад ороод энэ хэрэг дутуу шалгагдсан байхыг үгүйсгэх аргагүй юм” хэмээсэн юм. Тэгвэл үүнийг батлах мэт зүйлийг өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хуулийн заалтыг хүчингүй болгож, дахин шинээр батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга “Би энэ оны тавдугаар сард ажилд томилогдсон. Намайг томилогдохоос өмнө МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэрэг шүүхээр шийдэгдсэн юм билээ. Энэ оны наймдугаар сард Ааяа гэгчтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тэр хүрээнд Ааяа гэгчид хахуулийн мөнгөнөөс хувь өгч байсан гэх тэмдэглэл тухайн иргэнээс илэрч, шалгагдсан асуудал байхгүй байсан” гэх утга бүхий тайлбарыг өгсөн байдаг.
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ангийн найз. Ш.Раднаасэд гишүүнийг Ааяа хэмээн ойр дотны хүмүүс нь дууддаг байсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор Н.Баярсайханы тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн Ааяа гэх хүн нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд юм биш үү гэсэн хардлага олон нийтэд бий болсон. Энэ үеэр эрхэм гишүүн “Намайг ойр дотныхон маань Ааяа гэж дууддаг нь үнэн. Надад сэтгүүлчдэд тараагаад байх мөнгө байхгүй. Би 2015 онд нэг л жил ажилласан. Харин энэ Э.Аззаяа, Ц.Баярсайхан нар надаас өмнө ажиллаж байсан хүмүүс. Би авлигын хэргээр шүүгдсэн Э.Аззаяа, Ц.Баярсайхан нартай ямар ч хамааралгүй. Авлигын хэрэг хийсэн төрийн албан тушаалтнуудад хариуцлага хамгийн хатуу байх ёстой.
Өнөөдөр томилогдож буй Ц.Цолмон ч, Ч.Өлзийсайхан ч манай аймгийн хүн" хэмээн мэдэгдсэн. Гэхдээ ангийн найз Н.Баярсайхан нь авлигын хэрэгт холбогдож дээлээ нөмрөх дээрээ тулаад байх үед Ш.Раднаасэдийн сэдсэн Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хуулийн хугацаанд өөрчлөлт оруулсан байдаг. Бүр тодруулбал, Хөөн хэлэлцэх хугацаа УИХ-ын хурлаар батлагдаж, Н.Баярсайхан нарын хэрэг замхарч байсан. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон ч хуулийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх шийдвэр гаргаж байсан. Энэ болгон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хардах шалгаан болдог.
АТГ, Улсын ерөнхий прокурор юуны учир Ааяа хэмээх этгээдийг шалгаж тогтоохгүй байна вэ. Энэ асуулт өнөөдрийг хүртэл хариулт нэхэж байна. Тэд хүсвэл хэргийг сэргээж шалгаад үнэн мөнийг дор нь тогтоочихно. Мэдээж үүний дараа олон нийтийн хайгаад байгаа Ааяа гэгч Н.Баярсайханаас мөнгө авдаг этгээд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үү, эсвэл өөр хүн юм уу гэдэг нь тодорхой болно.
| АТГ Ааяаг шалгахгүй үлдээсний учир юу байв |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |