Керамик урлалтай холбогдсон цагаасаа олон төрлийн бүтээл урлаж, мэддэг зүйлсээ олон хүнд зааж, таниулж байгаа “Zollo'S ceramic art” урлангийн үүсгэн байгуулагч Чимэд-Очирын Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр өөрийн мэргэжилдээ хайртай бөгөөд керамик урлалыг илүү олон хүнд таниулах хүсэл мөрөөдөлтэй юм.
-Керамик уран бүтээлчээр ажиллаад хэр удаж байгаа вэ?
-Дүрслэх урлагийн их сургуулийг 2008 онд төгссөн. Дараа нь Франц Улсад мэргэжил дээшлүүлээд ирсэн. Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Анх Дүрслэх урлагийн их сургуульд тэнцээд, анги сонгохдоо зураач, уран барималчин, уран зураг гээд бүгдийг бүх тал руугаа хөрвөх боломжтойгоос гадна нэгэн зэрэг бүх ур чадвараа ашиглаж болох учир энэ мэргэжлийг их сонирхсон. Ер нь өвөрмөц мэргэжил шиг санагдсан учраас сонгосон доо.

-Багаасаа зураач, уран барималч болох мөрөөдөл, төлөвлөгөөтэй байсан уу?
-Би тэс өөр мэргэжил сонгох гэж байсан. Арван жилдээ хичээлдээ сайн байсан учраас АШУҮИС эсвэл МУИС-д орох гэж байсан. Гэхдээ сургуулиа төгсөхийн өмнөх жил өвдсөн учир шалгалтдаа бэлдэж чадаагүй. Багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан болохоор энэ талын мэргэжил сонгосон. Керамик гэдэг үгийг мэддэг ч гэсэн уран бүтээлч болж болдог талаар сургуульд орсныхоо дараа мэдсэн.
-Керамик урлалын үнэ цэн нь юунд оршдог гэж боддог вэ?
-Керамик нь олон салбарт хуваагддаг. Барилга, бэлэг дурсгал, урлаг чимэглэл гээд олон бий. Гар урлал учраас их мэдрэмж, арчилгаа шаарддаг. Зүгээр хийгээд орхичихдог эд биш. Хийгдэх цаг хугацаа, хаталт, шатаалт, паалангийн технологи гээд олон зүйлсийг шаарддаг. Тэгэхээр хүн туршлага, олон дахин удаагийн алдаа гаргаж байж хийж сурдаг. Хэчнээн гоё бүтээгдэхүүн хийгээд ч буруу градуст шатаачихвал бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүй болно. Керамик эдлэлийг хүмүүс хагарчихдаг гэж хардаг. Гэхдээ эртний вааран эдлэл олоод тэрийг харахад ямар хэлбэртэй, ямар өнгөтэй ваар байсныг зүгээр хараад мэдчихдэг. Тэр хагархайнуудыг эвлүүлж нийлүүлэхэд хэлбэрээ алдаагүй, өнгө алдаагүй байдаг. Ингээд харвал илүү үнэ цэнтэй насжилт удаан үлдэх зүйлтэй юм даа. Мөн Японд “Кинцуки” гэх урлаг байдаг. Энэ нь хагарсан гэмтсэн керамик эдлэлийг тусгай аргаар наадаг урлаг юм. Утга учрын хувьд бүх зүйл мөнх биш, гэхдээ алдаагаа засах боломжтой өнөөдрийн би маргааш илүү дээр болж чадна гэсэн утгын агуулдаг юм билээ.
-Та керамик эдлэл хийх сургалт зохион байгуулдаг. Сургалтыг яагаад зохион байгуулах болсон бэ?
-Миний хамгийн гол зорилго керамик гэдэг зүйлийг олон хүнд таниулах, заах бүрдээ энэ зүйлийг ямар гайхалтай гоё зүйл гэдгийг нэг бүрчлэн ярьдаг. Би “Керамик арт студид” багшилдаг байсан, ер нь сургуулиа төгсөөд багшилж эхэлсэн. Керамик эдлэл гэж юу ч мэдэхгүй хүмүүст таниулах зорилгоор багшилдаг. Түүндээ ч маш их дуртай.
-Керамик эдлэл хийдэг түүхийн эд Монгол Улсад хэр олдоцтой байдаг вэ?
-Үндсэн түүхийн эд нь байгалийн шавар. Гэхдээ тэр нь дотроо температурын хувьд хийж болох, болохгүйгээрээ ялгардаг. Хүнсэнд хэрэглэх шавар найдвартай, сайн чанарын өндөр температур хатдаг шавар байх хэрэгтэй. Манай улсад шавар боловсруулах үйлдвэр байдаггүй. Монголд нам температурын бэлэг дурсгал хийхэд тохиромжтой шавар байдаг. Гэхдээ энэ төрлийн уран бүтээл хийдэг хүмүүс нь цөөхөн учраас материалын хувьд олдоц муутай байгаа. Хүмүүс харьцангуй мэддэг болсон хэдий ч түүхийн эд оруулж ирээд сонголттойгоор зардаг газар байхгүй. Хувь уран бүтээлчид, студи нь өөрсдийн хэрэглэх шаврыг захиалж авдаг. Гадуур зарагдаж байгаа шаврууд агаарт хатдаг шавар байдаг. Керамик урлалыг бол зөвхөн байгалийн шавраар хийх ёстой. Мөн зориулалтын өндөр температурт халдаг зууханд хатаах ёстой байдаг.

-Керамик урлал хийхэд хамгийн их ажиллагаа шаарддаг нь ямар бүтээл байдаг вэ?
-Цайны гүц хийх явц төвөгтэй байдаг. Керамикаар бүтээл хийхэд гар техник болон хүрдэн дээр хийх хоёр арга байдаг. Хүмүүст их амархан ажил шиг харагдана. Гэхдээ хэлбэр, хэмжээ бүр өөр техник шаарддаг. Тиймээс тасралтгүй хийх хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд хийж сурдаг. Ялангуяа цайны гүц, том хэмжээний таваг хийхэд илүү их анхаарах хэрэгтэй болно. Харахад зүгээр нэг цайны гүц шиг харагдаж болох ч нэг сантиметр л зөрөхөд хэрэглэх боломжгүй болдог. Би гүц хийж сурах гэж урт хугацаа зарцуулсан. Алдаа бүрээсээ нэг юм сурсан.
-Хүмүүсээс хэр их захиалга ирдэг вэ. Хүмүүсийн төсөөлөлд байгаа загварыг өөрийн техниктэйгээ хослуулан бүтээгдэхүүн хийхэд хэцүү зүйл тохиолддог уу?
-Захиалга өгөх хүсэлтэй хүмүүс их байдаг. Гэхдээ яаж ч гаргасан үнэтэй зарагддаг. Хийх үйл явц, материал, бас энэ төрлийн гар урлал хийдэг хүмүүс цөөн. Тиймээс өөрийн ур чадварыг бас үнэлнэ, тэр утгаараа өндөр үнэтэй болдог. Тиймээс тусгай захиалга авч бүтээл хийдэг. Угаасаа худалдаанд бусад улс орноос оруулж ирсэн үнэтэй, хямд гээд олон янзын бүтээгдэхүүн байгаа. Зарим хүн гар урлал гэдгийг нь ойлгохгүй, үйлдвэрийн бүтээгдэхүүний стандарт нэхээд байдаг. Тийм захиалга аль болох авахгүй байхыг хичээдэг. Харин яг керамик гэдэг зүйлийг ойлгосон үнэ цэнийг нь мэддэг хүнээс захиалга авдаг. Захилга өгсөн хүмүүс шатаах, хатаах явцад өнгө нь хүртэл өөрчлөгддөг гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол захиалагч нартайгаа зөрчилдөж магадгүй болно.

-Удаан хугацаанд керамикаар бүтээл хийж байгаа. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн нь ямар бүтээл байсан бэ?
-Мэдээж миний гараар бүтээгдсэн бүх зүйл надад үнэ цэнтэй. Оюутан байхдаа өөрийгөө хийж байсан. Оюутан байхдаа хийсэн бүхэн минь дахиж хийх боломжгүй. Францад томхон хэмжээний баримал хийж байсан. Тэр бүтээлийг бүрэн болоогүй байхад нь хатаагаад үзэсгэлэнд гаргаж байсан. Францын том зууханд хийсэн учраас одоо өөртөө байгаа жижиг зууханд тэр баримлыг хийх боломжгүй. Одоо ажлаа хийж байгаа зуух бага хэмжээтэй учир хэмжээнд нь тааруулж бүтээлээ хийж байна. Бас зууханд шатааж байх явцад бүтээгдэхүүн ямар өнгөтэй болж хувирахыг төсөөлшгүй байдаг. Тиймээс санаандгүй байдлаар гоё өнгөтэй болсон бүтээлүүддээ хайртай.

-Уран бүтээлчид ямар ч хэцүү үе таарсан бүтээлээ хийсээр байдаг. Гэхдээ хэчнээн дуртай байсан ч санхүүгийн асуудал тулгарвал хэцүү шүү дээ, тийм үеийг хэрхэн давсан бэ?
- Санхүүгийн бэрхшээл олон тохиолдсон. Мэргэжлээрээ, уран бүтээлээ хийгээд явахад санхүүгийн асуудал олон гардаг. Тиймээс өөр зүйл хийдэг олон хүн байгаа. Керамик гэдэг будаг, бийр аваад хийчихдэг амархан зүйл биш. Хамгийн хүндрэлтэй нь гол түүхийн эд болсон шавар материал нь гадаад улсаас хамааралтай. Миний хувьд гэхэд олон жил энэ төрлийн ажил хийсэн ч гурван жилийн өмнө өөрийн гэсэн зуухтай болсон. Зуухгүй байх үедээ хийж байгаа юмаа шатаах гэж олон тийшээ авч явдаг, нөгөөх бүтээл тээвэрлэлтийн үед гэмтдэг. Хүний зууханд хатаах үед бүрэн хатаагүй тохиолдолд дахиад хатаагаад өгөөч гэж хэлэх хэцүү гэх мэт асуудал маш их. Тийм учраас санхүүгийн асуудлаа даван туулаад ажиллаж байгаа хүмүүс нь харьцангуй цөөн учир үйлчлүүлэгчдийг биднийг ойлгоосой гэж хүсдэг.
-Ийм төрлийн сургалтад сууж байгаа хүмүүс ихэвчлэн ажлын ядаргаагаа, стресс тайлах гэж ирдэг. Тэр тохиолдолд хүмүүсийн тайвшрал өгдөг хобби таны хувьд ажил байгаад байна. Та өөрөө стресстэй үедээ хэрхэн алжаалаа тайлдаг вэ?
-Керамик урлал хийх нь өөрөө их ачаалалтай ажил. Үнэхээр анхаарал бүрэн хандуулах, төвлөрөх хэрэгтэй болдог. Хэзээ ч хурууныхаа үзүүрээр амархан хийнэ гэж байхгүй. Би ажилдаа их хайртай юм билээ. Яаж ч олноор нь хийсэн залхана гэж байдаггүй. Тиймээс ажлаасаа стресс авдаггүй. Өөрөө хийж байгаа, бүтээсэн зүйл ээ хараад тайвширдаг. Бас миний хийсэн юм санаснаас илүү гоё болоод гараад ирэх мэдрэмж хамгийн сайхан.

-Хоёр хүүтэй юм билээ. Хүүхдүүд нь өөрсдийн бүтээлийг хийж байна уу?
-Манай нөхөр бас барималч мэргэжилтэй. Хүүхдүүд баримлын шавраар юм, юм хийгээд сууж байдаг. Шавар өгөөд орхичихоор өөрсдөө хөөрхөн зүйлс хийгээд сууна. Манай хоёр хүүхэд үнэхээр ингээд юм хийх дуртай байгаад, энэ мэргэжлийг сонгоно гэвэл хорихгүй. Гэхдээ хоёулаа хийнэ гэвэл худлаа байх./инээв/ Том болж мэргэжлээ сонгох хүртэл нь сонирхлыг нь татах олон зүйлс гарч ирэх байх.
-Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байгаа вэ?
-Төлөвлөгөө их байна. Хэтэрхий том биш ч гэсэн урлантай болох хүсэлтэй байгаа. Тэнд тавигдах бүтээлүүдийг хийх хэрэгтэй байгаа. Байнга худалдаанд байх учраас урын сантай болж тасралтгүй бүтээгдэхүүнээ тавих хэрэгтэй. Мөн өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бас байна. Хэрэгжиж эхлээгүй ч хийхийг хүссэн зүйл олон бий.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.
-Танай хамт олонд бас их баярлалаа.
.jpg)
.jpg)
| Ч.ЗОЛЖАРГАЛ: Керамик урлалыг олон хүнд таниулж, үнэ цэнийг нь мэдрүүлэхийг хүсдэг |
|
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |