Дэлхийн засгийн урсгал, нийлүүлэлт, зах зээлд хамгийн эрэлттэй бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг баздаг таван орны "Брикс" бүлэг 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотод эхлүүллээ. Ээлжит 15 дахь дээд хэмжээний уулзалтаар дэлхийн орнуудын "Брикс" бүлэгт нэгдэх хүсэлтийг авч хэлэлцэн бүл нэмэх асуудал онцгойлон яригдах бөгөөд эдийн засгийн чадамжаараа "Их долоо"-гийн бүлэгтэй дүйх хэмжээний "Брикс" бүлэг энэ уулзалтаар "Их долоо"-гоос ч илүү болох зорилготой байгаа гэв.
"Брикс" бүлгийг 2010-аад оны үед ОХУ, БНХАУ, БНЭУ, ӨАБНУ, Бразил Улс хамтран байгуулсан бөгөөд түүхий эд, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг голлосон таван улсын нэгдэл. Тус бүлгийн анхны дээд хэмжээний уулзалт 2009 онд ОХУ-ын Екатеринбург хотод болоход ОХУ-аас Дмитрий Медведев, БНХАУ-аас Жу Жинтао, БНЭУ-аас Манмохан Сингх, Бразилаас Лула да Силва нарын төлөөлөгч оролцож, дөрвөн орны нэгдлээ "Брик" бүлэг гэж нэрлэж байжээ. Харин 2011 онд тус бүлэгт ӨАБНУ нэгдсэнээр бүлэг нэрээ албан ёсоор "Брикс" болгон зарлаж байсан аж.
"Брикс" бүлгийн ОХУ, БНХАУ гэсэн хоёр гишүүн орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудалтай. Мөн бүлгийн бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдээгүй ч үйл ажиллагаа, уулзалт, хэлэлцээрт нь идэвхтэй оролцож, дэмждэг Турк, Индонези, Нигер, Мексик зэрэг эдийн засгийн өсөлт нь эрчимжиж буй хэд хэдэн орон байдаг гэнэ. "Брикс" бүлэгт дэлхийн нийт хүн амын 41 хувь буюу 3.24 тэрбум хүн харьяалагддаг бөгөөд ДНБ нь 26 их наяд ам доллар байдаг юм байна.

"Брикс" бүлгийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын тов гарахаас ч өмнө гишүүн орнууд элсүүлж, бүл нэмэх асуудал яригдаж эхэлсэн. Харин уулзалтын өмнөхөн БНХАУ, БНЭУ-ын төрийн тэргүүнүүд элсэх хүсэлт гаргасан орнуудыг "Брикс"-т элсүүлэх асуудалд нааштай хандаж, зөвшөөрсөн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тэгвэл бүл нэмэх саналыг дэмжсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ӨАБНУ-ын Йоханнесбург хотод газардсан эхний "Брикс"-ийн гишүүн орны төлөөлөгч болохтой зэрэгцэн ээлжит дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса "Брикс"-ийн гишүүнчлэлийг өргөжүүлэх асуудалд ӨАБНУ БНХАУ-тай ижил байр суурьтай байгаа. Бид стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нэгдлээ өргөжүүлэх нь хамгийн зөв сонголт. Энэ асуудалд дэлхийн өмнөд хэсэгт орших орнуудын төлөөллийг илүүтэй дэмжинэ" гэж мэдэгджээ.

Уулзалтын талаарх "Брикс"-ийн мэдэгдэлд ам.долларын бүлгийн гишүүн орнуудтай харьцах ханш болон валютын тэлэлт, гадаад худалдаа, түүхий эдийн асуудлаарх хэд хэдэн уулзалтыг тодотгосон байсан ч олон улсын онцолж байгаа нь "Брикс"-ийн гишүүнэчлэлийн асуудал. ӨАБНУ-ын Йоханнесбург хотод "Брикс"-ийн гишүүн орнуудын төлөөлөгчөөс гадна 2023 оны эхээр тус бүлэгт элсэх хүсэлтээ гаргаад байсан Саудын Арабын Гадаад хэргийн сайд, ханхүү Фейсал бин Фархан, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Ирани Эбрахим Раиси нар оролцоно. Тиймээс "Брикс"-ийн гишүүн болох хүсэлт гаргасан орнуудын төрийн тэргүүнтэй бүлгийн удирдагчид уулзалт хийх бөгөөд "Брикс" бүл нэмэх нь бараг бат болоод байгаа аж.

"Брикс"-ийн гишүүн орнуудаас ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нараас гадна Бразил Улсын Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Мопи 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах шийдвэртэй холбоотойгоор Өмнөд Африкт айлчлахаас татгалзсан. Гаднын зарим хэвлэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "Дээд хэмжээний уулзалтаас татгалзсан ч Йоханнесбург хотод очсон" талаар мэдээлж байгаа юм байна. Тэгвэл олон улсын томоохон хэвлэл, агентлагийнхны мэдээллээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөдөлгөөн хийгээгүй байгаа бөгөөд ОХУ-ыг төлөөлж Гадаад хэргийн сайд Сергей Лавров ӨАБНУ-д айлчилж, "Брикс"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Мөн ээлжит "Брикс"-ийн дээд хэмжээний уулзалтад Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон оролцох төлөвлөгөөтэй байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас тус чуулгад оролцохоо больжээ.
"Брикс" бүлэгт элсэх хүсэлтээ гаргасан орнуудаас Саудын Арабыг дэлхий томоохон хэвлэлүүд онцолжээ. Дэлхийн газрын тосны "хаан" гэгддэг Саудын Араб энэ оны эхээр тус бүлэгт элсэх хүсэлт гаргасан. Тус улсын үндсэн зорилгыг "Брикс"-т гишүүнчлэлтэй болж, ОХУ-ын нөөцөөр баталгаажсан шинэ мөнгөн тэмдэгтээр худалдаа хийж, Саудын Арабыг худалдааны гол төв болгох хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байгаа.

Тэгвэл "Брикс" бүлэг Саудын Арабын элсэх хүсэлт авч хэлэлцэн хүлээн зөвшөөрвөл дэлхийн түүхий эдийн баздаг тус бүлэг газрын тосны салбарыг ч ерөнхийд нь базах гэнэ. Хэрэв Саудын Арабын зорилго биелж, "Брикс"-ийн гишүүн болбол дэлхийн газрын тосны худалдаанд өөрчлөлт орж, тус салбарт худалдаа, наймаанд ашиглагддаг ам.доллар, еврогийн ханш огцом унана. Гэсэн ч ОХУ, Саудын Арабын алиных нь ч мөнгөн тэмдэгт зах зээлд ам.доллар, еврог орлож чадахгүй бөгөөд "Брикс", Саудын Арабын нэгдэл дэлхийн худалдаа, газрын тосны салбарт өөрчлөлт авчирвал голлох валют юань болж болзошгүй зарим шинжээч тайлбарлажээ. "MC News" агентлагийн нийтлэлч Хеннинг Ридигер "Хэрэв "Брикс" Саудын Араб болон бусад газрын тос олборлогч орны элсэх хүсэлтийг зөвшөөрөх юм бол газрын тосны борлуулалтын 90 орчим хувь нь ам.доллар байхаа болино" гэж онцолсон бөгөөд ам.долларыг орлох шинэ валютын хувилбар нь сүүлийн хэд хэдэн "Брикс"-ийн уулзалтад идэвхтэй оролцож байгаа БНХАУ-ын юань байх гэнэ.
Бүлгийн удирдагчид 2023 оны эхээр "Брикс"-ийн банк гэх тодотголтой БНХАУ-ын Шанхай хотод төвтэй Шинэ хөгжлийн банкны удирдлагыг сэлгэж, гүйцэтгэх захирлаар нь Бразил Улсын Ерөнхийлөгч асан Дилма Руссеффыг томилсон. Тэгвэл "Брикс"-ийн банкны гүйцэтгэх захирал Дилма Руссефф саяхан "Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа "Шинэ хөгжлийн банк ам.доллароос татгалзаж байгаа. Банкнаас гаргах нийт зээлийн 30 гаруй хувийг "Брикс"-ийн гишүүн орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно. Уг ажилд төлөвлөгөөний шатанд явж байгаа ч тун удахгүй хэрэгжиж эхлэх болно" гэжээ.

Шанхайд төвтэй "Брикс"-ийн банк бүлгийн гишүүн оронтой нийлээд 20 орчим орноос өргөдөл, хүсэлт хүлээн авч, зээл олгодог. Тус банкны гүйцэтгэх захирал Дилма Руссефф хэлснээр зээлээ эхний ээлжид Өмнөд Африк, Бразилын мөнгөн тэмдэгтээр олгох гэнэ. "Брикс" бүлгийн уг үйлдлүүд АНУ-ын дэлхийд тогтоосон зарим бичигдээгүй хууль, зарчмыг эсэргүүцэж байгаа нь "Брикс", АНУ-ын харилцаа, цаашлаад Европын холбоонд ч нөлөөлж болох юм байна. "Брикс" бүлэг бүл нэмж, хүчээ зузаатгаж байгаа нь Америк, Европын холбооны эсрэг байр суурийг бэхжүүлж, дэлхийн эдийн засагт "Их долоо"-г давах хүчний эхлэл гэж шинжээчид үзэж байна.

| "БРИКС" БҮЛГИЙН УУЛЗАЛТ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ, ВАЛЮТ, ГАЗРЫН ТОСНЫ ИРЭЭДҮЙГ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |