Засгийн газраас “Юу ч болж амжаагүй байхад юм өг, хүнс тэжээл тараа, мөнгө хандивла, ийм тийм юмаар тусла гэхээ больцгоо. Хүүхдийн мөнгө өгч байгаа биз дээ. Тэгээд ч мөнгө тараавал та нарыгаа хорлосон хэрэг болно” гэх утга бүхий сануулгыг удаа дараа хэлж буй. Өөрөөр хэлбэл, “Биднээс юу ч горьдоод нэмэргүй” гэсэн санаа. Гэвч бодит байдал дээр Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд 21 хонож буй монголчуудын олонхийнх нь данс улайж, нэлээдийнх нь хоол, хүнс дуусаад байна. Яг ийм хүнд хэцүү цагт ядаж эмэгтэйчүүд, эхчүүд, үрсийнхээ эрх ашгийг хамгаална хэмээн УИХ-д сонгогдсон, элдэв лобби бүлэглэл байгуулан өнгөрсөн намаржин намжирдсан эмэгтэй гишүүдээ ард түмэн үгүйлж байна. Тэд хаа явна вэ.
Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдаад бараг сар болох гэж байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд 21 хонож байна. Эмэгтэй гишүүдийн төлөөллөөс хэн ч ямар нэг уриалга, санаачилга гаргасангүй. Ядаж “Та нар минь хэсэгхэн хугацаанд тэсэж байгаарай. Хамтдаа хүнд цаг үеийг даван туулна аа” ч гэсэнгүй.
Бүгдийг нь биш юмаа гэхэд хотын захын хорооллын, алслагдсан аймаг, суманд өлсөж, даарч, зутарч суугаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настай эмээ, өлссөнөө мэдэхгүй уйлж байгаа нялс үрсэд хүнс, тэжээлийн тусламж хүргэж чаддаггүй юм бол ядаж хэрхэж суугааг нь судалж, тодорхойлоод “Ийм ийм айлд тийм тийм юм хэрэгтэй байна, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өө” нэхээд зогсох ухаан, эр зориг тэднээс гарсангүй
Өнгөрсөн хугацаанд тэд Монгол Улсын бүх эмэгтэйн төлөө биш юмаа гэхэд өрх толгойлсон эхчүүд, өнчирч хоцорсон үрс, өлмөн зэлмүүн амьдарч байгаа эмзэг давхаргын гэгдэх эмэгтэйчүүдийн төлөө хүчээ битгий хэл, дуу хоолойгоо ч нэгтгэсэнгүй. Бүгдийг нь биш юмаа гэхэд, хотын захын хорооллын, алслагдсан аймаг, суманд өлсөж, даарч, зутарч суугаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настай эмээ, өлссөнөө мэдэхгүй уйлж байгаа нялс үрсэд хүнс, тэжээлийн тусламж хүргэх нь битгий хэл, хэрхэж суугааг нь судалж, тодорхойлоод “Ийм ийм айлд тийм тийм юм хэрэгтэй байна, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өө” нэхээд зогсох ухаан, эр зориг тэднээс гарсангүй.
Харин ч бүр эсрэгээрээ зарим нэг нь чуулганы цахим хуралдаанд зургаа тавьж, ард түмэн төдийгүй “ангийн найзууд” болох Засгийн газраа, цаашлаад эх орноо хуурч суулаа. Гол нь үүндээ огтхон ч харамссан шинжгүй “Нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдэд энэ хувилбар нь илүү амар” гэсэн утга бүхий тайлбар жишим ч үгүй хийгээд сууж байлаа. Өөр нэг нь “Архи, согтууруулах ундаагаа зарахгүй бол гэр бүл, үр хүүхдэдээ хуурай агсам тавьж эхэллээ” хэмээн архи, согтууруулах ундаа борлуулагчдыг “дэмжиж” суулаа. Олонх нь өөрийнхөө тойргийн ирэх оны төсөвт илүү хэдэн төгрөг “цохуулчих” гээд тун завгүй явах шиг боллоо. Ингэхдээ бас зүгээр байхгүй “Тэр яам яахаараа тийм юм барьдаг юм”, “Энэ газарт ийм үед ийм их мөнгөний хэрэг байх уу даа” гэх мэтээр бусдыгаа бас “унагачих” санаа, хорон үг цухалзуулж байсныг дурдах хэрэгтэй. Энэ мэтээр хариуцлага нэхэж, хандлагыг нь шүүмжлээд эхлэхээр “УОК тэргүүтэй харьяа яам, халамж, үйлчилгээний байгууллагууд нь хараа, хяналтаа тавина биз” гэсэн хариулт амандаа чихэр мэт хүлхэж сууна уу, эрхэм гишүүд минь. Эсвэл “Сонгогдсон тойрогтоо хэдэн төгрөг илүү төсөвлүүлчих гээд үнэндээ ийм юм санаанд орж ирсэн ч үгүй” гэж бодож зогсоно уу. Бүр эсвэл “Юм л бол эмэгтэй гишүүд гэж биднийг дандаа чичилж байдаг юм” хэмээн өөрсдийгөө өмгөөлж, өмөлзөж байна уу.
Зүй нь бол элдэв гамшиг, эрсдэлт өвчин, зовлонгийн ийм хүнд цаг үед хамгийн түрүүнд сэтгэл нь өвдөж, тусламжийн гар, энэрлийн сэтгэлээ ард түмэнд дэлгэх учиртай хүмүүс нь та нар байх ёстой билээ. Ийм ч бай гэж “Улс төр дэх эмэгтэй гишүүдийн тоог нэмэх учиртай” хэмээн өнгөрсөн жилүүдэд ард түмэн та нарыг дэмжиж ирсэн. Өөрөөр хэлбэл, та нарын хэн нь ч өөрийн сайндаа УИХ-д залраагүйг сануулах нь энэ цагт бүр илүү онох биз ээ.
Хариуцлага нэхэж, хандлагыг нь шүүмжлээд эхлэхээр “УОК тэргүүтэй харьяа яам, халамж, үйлчилгээний байгууллагууд нь хараа, хяналтаа тавина биз” гэсэн хариулт амандаа чихэр мэт хүлхэж сууна уу, эрхэм гишүүд минь

Үүнээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд албан тушаал, эрх мэдэл, илүү мэдээллийнхээ давуу талаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах тухай боломжит бүх төсөл, хөтөлбөр, гадна дотнын томоохон төсөвт ажлуудыг лобби бүлэг, элдэв эвсэл, сан нэрээр хувааж, хариуцдаг билээ. Өнгөрсөн намар л гэхэд УИХ дахь 13 эмэгтэй гишүүн лобби бүлэг байгуулан “Бид гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хүүхдийн эрх тэргүүтэй 10 гаруй ажил хариуцан ажиллаж, хууль, эрх зүйн орчныг нь сайжруулахаар нэгдлээ. 2020 оны төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 2.5 тэрбум төгрөг суулгах чиглэлээр идэвхтэй ажиллаж, эхнээсээ үр дүн гарлаа” хэмээн хэвлэлийн хурал хийж байлаа. Энэ бол та нарын нэгдэж, нийлж чаддагийг харуулсан ганцхан жишээ. Гол нь энэ мэт төсөвтэй, санхүүгийн баталгаатай үйл хэрэгт бүлэг, эсвэл болж чаддаг хэрнээ цар тахлын энэ хэцүү цагт эвлэлдэн нэгдэх нь битгий хэл чив чимээгүй байгаа нь хачирхалтай. Хачирхалтай ч гэж ичгэвтэр гэх нь энэ тохиолдолд илүү ононо. Эхийн сэтгэл, хатан ухаан, энэрэнгүй гэгээнийг улс төрд сүлнэ гэж, ард түмнийхээ төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэх сэтгэл, эр зориг, илүү хариуцлагатай байж чадна хэмээн энэ удаагийн УИХ-д сонгосон эмэгтэй гишүүд маань хаана яваа юм бол.
Энэ бол та нарын нэгдэж, нийлж чаддагийг харуулсан ганцхан жишээ. Гол нь энэ мэт төсөвтэй, санхүүгийн баталгаатай үйл хэрэгт бүлэг, эсвэл болж чаддаг хэрнээ цар тахлын энэ хэцүү цагт эвлэлдэн нэгдэх нь битгий хэл чив чимээгүй байгаа нь хачирхалтай
| SOS:Эгзэгтэй, хүнд цагт ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭ ХАЙЖ БАЙНА |
|
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |