Дэлхийн шатрын олимпиадын дөрөвдүгээр тойрогт манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд дэлхийн шилдгүүдтэй тунан өрсөлдөж, ур чадвар, дайчин чанараа дахин харууллаа. Эмэгтэй шигшээ баг Монгол 1:3-аар Энэтхэгт хожигдлоо. Манай баг тэмцээний гол фаворитуудын нэг, олимпын аварга, өндөр чансаатай Энэтхэгийн шигшээ багтай хүч үзэж, тамирчид тун хүндхэн бөгөөд туршлага хуримтлуулсан чухал өрөг өрнүүллээ.
Тоглолтын явцад нэгдүгээр ширээнд “WIM” Б.Мөнгөнзул дэлхийн шатрын легенд, “GM” Конеру Хампиг хүчтэй дарамтад оруулж маш чухал тэнцээг салгасан. Хоёрдугаар ширээнд “WGM” Т.Мөнхзул дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оролцогч “GM” R. Vaishali-тай тэнцүүхэн өрөг өрнүүлж оноо хуваав. Харин гурав болон дөрөвдүгээр ширээнд өрсөлдөгчдийнхөө бэлдцэнд дийлдэн ялагдал хүлээснээр манай баг 1:3-ын харьцаатайгаар ялагдлаа. Энэтхэг Улсын багийн хувьд манай багийн эсрэг хүчтэй бэлдэцтэй орж ирсэн харагдаж байна.
Эрэгтэй шигшээ баг 3.5 оноо авч, 0.5 оноог Эквадор Улсын багт алдсан хожил авлаа. Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг Латин Америкийн Эквадор Улсын багийг илт илүүрхэн бут ниргэж, гайхалтай харьцаатайгаар цэвэр ялалт байгууллаа. Тус өрөгт манай тамирчид тулааныг бүхэлд нь хянаж, маш цэгцтэй тоглолт гаргаснаар багийн оноогоо амжилттай ахиулсан юм. Чанартай өрсөлдөөн үзүүлж буй манай багууд одоогоор эрэгтэй, эмэгтэй шигшээ тус бүр гурван хожил, нэг хожигдолтойгоор зургаан оноотойгоор тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр болох тавдугаар тойрогт эмэгтэйчүүдийн шигшээ баг, Хорват, эрэгтэйчүүдийн шигшээ баг, Норвеги Улсын багуудтай тус тус хүч үзэхээр оноолт таараад байна.
| Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо |
|
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагааь боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийг санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |