• Өнөөдөр 2024-04-28

Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа

2024-01-02,   3169

          Талх тариа, хувцас, хэрэглэлээс эхлээд ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ бүгдийг үйлдвэрлэж, аж үйлдвэрийн салбар ид цэцэглэж байсан цаг хугацаа манайд саяхныг хүртэл байв. 1960-аад оны дунд үеэс манайх үйлдвэрлэгч орон болохоор боловсон хүчнээ бэлдэж, олон ч том үйлдвэрийн суурийг тавьсан. Тэр тусмаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчнийг Орос, Герман Улс руу сургуульд явуулж, төгсөж ирсэн боловсон хүчнээрээ анхны үйлдвэрүүдээ удирдуулж байсан сайхан түүхтэй. Монгол Улс өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болж байсны нэг нь “Эрдэнэт” хивсний үйлдвэр юм. Хуучны модон артай, бор цаастай тэмдэглэлийн дэвтэрт өөрийнхөө бүтээлүүдийг нямбай гэгч нь нааж, доод талд нь нэр, тайлбарыг он, сартай нь жирийтэл тэмдэглэсэн нь түүнийг их бүтээн байгуулалтад гар бие оролцож, хөнгөн үйлдвэрийн салбарын анхны шанг таталцсаны гэрч, баримт. Бид Монгол Улсад анхны хивсний үйлдвэр байгуулахад гар бие оролцсон, Монгол Улс өөрийн нэрийн хивстэй болох эхлэлийг тавьж, зургийг нь гаргасан “Улаанбаатар”, “Эрдэнэт хивс”-ний үйлдвэрийн анхны зураач Ж.Чойжилжавтай ярилцлаа.

    -Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

    -Өвөө нь 1944 оны арванхоёрдугаар сарын 25-нд Дундговь аймгийн Луус суманд Бүйлсийн-Ихэр гэх газар төрсөн. Айлын том хүү, эхээс наймуулаа. Тухайн үед хүүхдүүдийг албан хүчээр сургуульд явуулдаг байлаа. Би 10 нас хүртлээ аав, ээжтэйгээ мал маллаж байгаад албан хүчээр тухайн үеийн Луус сумын бага сургуульд сурч эхэлсэн юм. Тэр үед эсгий гэрт хичээллэдэг байсан. Сумын бага сургууль гээд хоёр гэр барьчихсан, нэг гэрт нь багш нар сууж дуудлаа. Яваад очтол бүх хүүхдийг гурав хуваачихсан байна. Намайг 20 гаруй хүүхэдтэй, нөгөөхийг минь 30 хүүхэдтэй хуваачихсан. Нөгөө 20 хүүхдээсээ 10-аадыг нь дахиад хуваагаад Хөнгөн үйлдвэрийн яам руу явуулчихдаг юм. Яаман дээр очсон хүүхдүүдийн нэр дуудаж, оруулж байна. Удалгүй миний нэрийг дуудахаар нь ортол нэг их том зааланд ширээ засчихсан, олон хүн сууж байна. Тухайн үед Энэбиш дарга биднээс “Хаанаас ирсэн бэ” гэх мэт хэдэн асуулт асуув. Намайг “Гаднын сургуульд явах уу” гэж байна. Би ч явна л гэлээ. “Чи тэгээд ямар сургуульд явмаар байна гэдэг юм. Тэгэхээр нь би “Нэгэнт сургуульд явж байгаа юм байна, холхон явчихмаар байна” гэлээ.

          Тэгсэн “Хивсний сургууль байна, түүнд явах уу” гэж байна. Тэгээд л яамны мэдлийн хүн болж, ЗХУ руу сургуульд сурахаар болсон доо. Тухайн үед хамаатны минь ах намайг газарчилж, дагуулж явдаг байсан. Тэр үед хувцасны мөнгө, замын зардлыг нь улсаас даадаг байлаа. Мөнөөх өвгөн ах минь намайг гадагшаа явахаар болсон гээд арьсан куртик авч өгч билээ. Эргээд ээж, аавдаа захидал харилцаагаар хэл дуулгаснаас биш, уулзаж, гаргуулж чадсангүй. Биднийг явахад Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзаж, “Та нарыг орос эхнэр дагуулаад ир гэж хэлэхгүй. Ажил сураад ирээрэй гэж л хэлнэ” гэж байв. Тухайн үед гадагшаа сурахаар явсан залуус орос эхнэр их дагуулж ирдэг байсан юм. Ухаандаа орос эхнэртэй хүн дээд зиндааны алба хашдаг цаг байлаа.

-Яагаад?

            -Миний нэг нүд хардаггүй юм. Эмээ минь нутаг усандаа эх барьдаг, гарын дүйтэйгээрээ хүндлэгддэг хүн байлаа. Намайг гурван настай байхад манай хамаатны нэг эгч жирэмсэн болоод эмээд үзүүлэхээр ирсэн байдаг. Тэр айл хүүхэд тогтохгүй олон жил болсон, эмээгээр дом хийлгэхээр ирсэн байж л дээ. Ирэхэд нь эмээ сампин товч зангидаад сууж байж. Тэгээд шөвгөөр товчоо чангалж суухдаа санаандгүй миний нүд рүү хатгачихсан гэсэн. Тэгээд л өрөөсөн нүд минь юм харахаа больсон юм. Тэр эмэгтэй ч тэр явдлаас хойш хүүтэй болж, хүүхэд нь тогтсон домтой. Сүүлд манай багш лам намайг “Тэр хүүхдийн амийг нүдээрээ аварчээ” гэж хэлсэн. Тэгээд л нүднээсээ болоод цэргийн сургуульд тэнцсэнгүй. Надтай хамт ирсэн хэдэн хүүхэд бас цэргийн сургуульд тэнцсэнгүй. Гэтэл боловсролын ажилтнууд биднийг “Байж бай, хувийн хэргийг чинь Дээд боловсролын хороо руу явуулна” гэдэг юм байна. Зорьсон сургуульдаа тэнцээгүй хүн чинь сэтгэл дундуур байлаа. Манай аймгаас хоёр хүн тэнцсэнгүй. Нэг нь би, нөгөө нь Мөнхбаяр гээд манай нутгийн хүү. Мөнхбаяр багадаа хөлийг нь хөлдөөснөөс бас эрүүл мэндээрээ тэнцсэнгүй. Бидний хувийн хэрэг Дээд боловсролын газар руу явсан гээд нэлээд хэд хонолоо. Бид багш нартаа нутаг буцмаар байна гэсэн. Гэтэл “Та нар битгий дэмий юм ярь, ямар дураараа юм” гээд халгаадаггүй. Сар шахуу болсны дараа биднийг дуудлаа. Яваад очтол бүх хүүхдийг гурав хуваачихсан байна. Намайг 20 гаруй хүүхэдтэй, нөгөөхийг минь 30 хүүхэдтэй хуваачихсан. Нөгөө 20 хүүхдээсээ 10-аадыг нь дахиад хуваагаад Хөнгөн үйлдвэрийн яам руу явуулчихдаг юм. Яаман дээр очсон хүүхдүүдийн нэр дуудаж, оруулж байна. Удалгүй миний нэрийг дуудахаар нь ортол нэг их том зааланд ширээ засчихсан, олон хүн сууж байна. Тухайн үед Энэбиш дарга биднээс “Хаанаас ирсэн бэ” гэх мэт хэдэн асуулт асуув. Намайг “Гаднын сургуульд явах уу” гэж байна. Би ч явна л гэлээ. “Чи тэгээд ямар сургуульд явмаар байна гэдэг юм. Тэгэхээр нь би “Нэгэнт сургуульд явж байгаа юм байна, холхон явчихмаар байна” гэлээ. Тэгсэн “Хивсний сургууль байна, түүнд явах уу” гэж байна. Тэгээд л яамны мэдлийн хүн болж, ЗХУ руу сургуульд сурахаар болсон доо. Тухайн үед хамаатны минь ах намайг газарчилж, дагуулж явдаг байсан. Тэр үед хувцасны мөнгө, замын зардлыг нь улсаас даадаг байлаа. Мөнөөх өвгөн ах минь намайг гадагшаа явахаар болсон гээд арьсан куртик авч өгч билээ. Эргээд ээж, аавдаа захидал харилцаагаар хэл дуулгаснаас биш, уулзаж, гаргуулж чадсангүй. Биднийг явахад Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзаж, “Та нарыг орос эхнэр дагуулаад ир гэж хэлэхгүй.

Ажил сураад ирээрэй гэж л хэлнэ” гэж байв. Тухайн үед гадагшаа сурахаар явсан залуус орос эхнэр их дагуулж ирдэг байсан юм. Ухаандаа орос эхнэртэй хүн дээд зиндааны алба хашдаг цаг байлаа.

-Үйлдвэр эрхлэх боловсон хүчин хэрэгтэй байсныг хатуу захисан байх нь ээ?

      -Тийм, манайд үйлдвэрлэгч хэрэгтэй байлаа. “Улаанбаатар” хивсний үйлдвэр байгуулах гээд Германаас боловсон хүчин бэлдэж байгаа нь тэр. Тэгээд Оросын Эрчим хүчний сургууль дээр биднийг аваачлаа. Надтай хамт н.Бадамдорж гэж Дорноговийн залуу Калены нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дунд сургууль сургуулийн захиргаанаас хураагаад явав. Бид хоёрын бүх бичиг баримтыг авчихсан. Хоёулаа хивсний техникч болно гэж тэр сургуульд очиж байгаа юм. Сургууль хараахан цуглаагүй, бид сургуулийн байрандаа долоо хонолоо. Гэтэл байранд техниктэй холбоотой юм нэг ч байдаггүй. Уран зургийн танхим шиг л энд тэндгүй цаас хөглөрсөн, зурсан зураг байх. Манай өрөөнд Олеги гээд нэг орос залуу бид хоёртой хамт ордог юм байна. Хэл сайн мэдэхгүй бид түүнтэй ойр зуурын юм ярьсаар бага сага ойлголцдог болов. Тэгсэн сургууль маань хивсний техникийнх биш, зургийн сургууль болж таарлаа. У далгүй хичээл эхэлж, хичээл ордог юм байна. Бид огт зурдаггүй, гэтэл тэндэхийн оюутнууд бол шалгалт өгч тус сургуульд тэнцдэг, үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай хүмүүс ч суралцаж байв. Гэтэл бид тэндээ насаар хамгийн багаас гадна сургалтынхаа талаар ямар ч ойлголтгүй нь байлаа. Зурж чадахгүйн дээр хэл мэдэхгүй хүмүүс эхний улирал муу гарлаа. Хоёрдугаар улирал эхлэхэд сургуулиас Элчин сайдын яаманд “Энэ хүүхдүүд чинь зурж чадахгүй юм. Ирж энэ хүүхдүүдтэйгээ уулз” гэсэн утгатай мэдэгдэл явуулжээ. Элчингээс төлөөлөгч ирж, бид хоёртой уулзлаа. Бид ч учир байдлаа хэллээ. Мөнөөх төлөөлөгч “Та нар улсын даалгаврыг биелүүлэхээр ирчихээд яагаад сурдаггүй юм. Та нарыг буцаана. Төлбөрөө өөрсдөө төл” гээд л баахан загнаж байгаад явчихлаа. Гэхдээ багш нартай уулзаж, сургуулийн захиргаанд хэлж, бид хоёрын учир байдлыг хэлээд явсан юм билээ. Түүнийг нь бид сүүлд мэдсэн. Ингээд нэгдүгээр дамжаагаа үлгэн, салган дунд төгсөөд хоёрдугаар дамжаандаа арай дээр болов. Дараа жилээс нь хэл устай ч болж, дасаад эхэллээ. Дөрөвдүгээр дамжааны дадлагаа ЗХУ-ын Обухов гэдэг хивсний хамгийн том үйлдвэрт хийж байлаа.

Би дадлагаа дуусгахдаа энх тайвны бэлгэдэл болгож, тагтаатай хивс хийж билээ. Түүнийг сургуульд маань авч үлдсэн. Тэр бүтээлээрээ онц дүн авч, сургуулиа дүүргэсэн дээ.

     -Таныг ирэхэд хивсний үйлдвэр байгуулах ажил хэр ахицтай байв?

      -Тэр үед хивсний үйлдвэр ашиглалтад ороогүй, барилгын ажил үргэлжилж байсан юм. Германы хөрөнгө оруулалтаар хивсний анхны үйлдвэрээ нээх гэж байгаа нь тэр шүү дээ. Намайг Ноос нэхмэлийн үйлдвэрт томилдог юм байна. Манай Ноос нэхмэлийн үйлдвэр нарийн, бүдүүн даавуу, цэмбэ, орны бүтээлэг хийдэг байлаа. Бид чинь орны бүтээлэгнээс эхлээд бүгдийг өөрсдөө үйлдвэрлэдэг байлаа. Н эг их удалгүй “1971 оноос “Улаанбаатар” хивсний үйлдвэр ашиглалтад орно. Тиймээс анхны хивсний хээ хуар юу байдаг юм түүнийг нь бэлд” гэдэг даалгавар өглөө. Тэгэхээр нь “Нэг дор 30 машин цэнэглэнэ. Тэгэхээр бид яасан ч амжихгүй. Монголд байгаа зураач урчуудын дунд уралдаан зарлая. Тэндээсээ “Зураг шалгаруулж авбал ямар вэ” гэдэг санал гаргав. Тэр санал ч дэмжигдэв. Уралдаанд олон ч зураачийн сайхан бүтээлүүд ирсэн. Дурдвал, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуай, А.Сэнгэцохио гуай, Б.Гомбосүрэн гуай, арьс, ширний үйлдвэрийн мэргэшсэн зураач н.Доржсүрэн багш, н.Балдандорж гуай гээд мундагчууд бүтээлээ илгээсэн байв. Тухайн үеийн Хөнгөн үйлдвэрийн сайд П.Дамдин гуай бид хэд Монгол Улсын анхны хивсний зурагт тохирох зураг сонгох болж, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зураг шалгарч байсан юм. Хивсний үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцээд намайг Германд дахин нэг жил сургахаар болсон. Хивсний машины судалгаа хийх даалгавар авч байгаа хэрэг. 1969 оны өвөл мөнөөх хээ хуар юмнуудаа аваад Герман руу сурахаар явлаа. Германд очсон чинь хивсний хээ хийхийг заагаад байдаг. Бид Орост түүнийг нь сурчихсан. Хамгийн гол нь машин дээр яаж ажиллах вэ гэдгийг сурмаар байдаг. Гэхдээ машинд орох программыг германчууд өөрсдөө хийгээд ойртуулдаггүй. Тухайн үед бидэнтэй хамт хоёр хэлмэрч явж, тавь гаруй хүн чиглэл чиглэлээр нь сургаж байсан юм. Тэсэлгүй яаж хийдгийг нь өөрөө сурахаар үйлдвэр рүү удаа дараа нууцаар орж, хэрхэн ажиллуулаад байгаа нууцыг нь мэдэж аваад л 1970 онд нутагтаа ирж билээ.

-Таны бүтээсэн зурагтай анхны хивсийг хэзээ үйлдвэрлэсэн юм бэ?

    -Надад анхны хивсний зургийг Д.Сүхбаатар жанжны зурагтай хий гэдэг даалгаврыг П.Дамдин сайд үүрэг болгож байлаа. Анх удаа Монголд хивсэн дээр хөрөг зураг гаргасан нь Д.Сүхбаатар жанжных байв. Анхны хивсээ 90-ийг харьцах 120 хэмжээтэй гаргаж, Ю.Цэдэнбал даргад өгсөн. “Улаанбаатар” хивсний үйлдвэрийг Германы тусламжаар байгуулж байсан учраас хивс огт зарахгүй, бүгдийг нь Герман руу гаргадаг байсан юм. Төлөвлөгөөний дагуу тэр чигт нь гаргана. Хивс авахаар бол дарга нар л ганц нэгийг авна. Би л гэхэд авсан анхны хивсээ ангийн багшдаа өгч байлаа. Тэгээд бүр сүүлд ардчилсан хувьсгал ялсан хойно гэртээ хивс авч, хивстэй болж байлаа шүү дээ. Бид хэчнээн хивс хийдэг ч хивстэй нэг ч айл байдаггүй байв.

-“Эрдэнэт хивс” үйлдвэрийг байгуулахад та тийш томилогдсон юм билээ?

    -1979 онд яамны орлогч сайд М.Дүгэрсүрэн Эрдэнэт хивсний хээ цэнэглэх ажилд томилно гээд бид Орос руу Обуховын хивсний үйлдвэрт очиж, гурав дөрвөн хивсний хээтэй ирж байлаа.

-Дотоодын хивсний үйлдвэрийг хангах нөхцөл яг хэзээнээс бүрдсэн юм бэ?

    -1990 оноос дотооддоо хивс худалдах, иргэд чөлөөтэй худалдан авах боломжтой болсон.

      -Таныг анхны хивсний зургийг гаргаснаас гадна монгол хүн сансарт нисэхэд суудлын олбогных нь зургийг гаргасан гэдэг юм билээ. Энэ тухай сонирхуулаач?

    -1981 оны гуравдугаар сарын 22-нд ниссэн шүү дээ. Үүнтэй холбоотойгоор намайг дуудаад “Гүррагчаад зориулсан, сансрын хөлөгт зай эзлэхээргүй хөнгөн хивс хий” гэдэг юм байна. “120 граммаас хэтрэхгүй хивс байна. Ардын зураач Ү.Ядамсүрэн гуай зургийг нь гаргасан хивс байх ёстой” гэлээ. Ингээд 14 хоногт багтаан хийх үүрэг авлаа. Хивсний үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороонд өрөөгөө цоожилж байгаад гар аргаар 40-ийг харьцах 60 хэмжээтэй 100 грамм ч хүрэхгүй жинтэй хивс хийж байлаа. Тэр олбог Монгол-Зөвлөлтийн сансрын хөлгийн логоны зурагтай байсан. Хөлөг рүүгээ бариад орж байгаа дүрс нь камерт бичигдэж үлдсэн байдаг.

      -Та дараа нь Чингис хааны хөргийг хивсэн дээр гаргаж байсан. Энэ тухай яриач?

    -Тэр үед Чингис хааны мэндэлсний ой болно гээд надад бас л даалгавар өгсөн юм. Тэр үед Чингис хаантай холбоотой баримт, материал тун ховор. Орос голдуу номтой, түүнд нь Чингис хаантай холбоотой мэдээлэл байхгүй. Нэлээд судалгаа хийсэн. Анхны хар дүрсээ гаргаад, дарга үзүүлж билээ. Тэр хивсний ар тал нь 12 жилтэй, хоёр хүлэг баатар хажууд нь хийж, дээр нь Бөртэ чоно, Гуа марал урлаж, Чингис хааны нүүдлийн гэр сууцыг ард нь хийсэн. Ингээд есөн хөлт цагаан туг оруулж, гол зургаар нь Чингис хааны хөргийг хийж байлаа.

    -Таны хивсний зургуудыг харахаар тэр чигтээ л хүүхэд насны дурсамж харагдаад байх юм. Хархорумтай хивсийг гэхэд л намайг багад айл болгон ханандаа өлгөдөг байлаа шүү дээ?

    -Хивсний үйлдвэр ч ашигтай ажиллаж, үйл ажиллагаа нь жигдэрлээ. Газар дэвсэх зориулалттай том хивсийг айл болгон ханандаа зүүгээд байхаар нь хананы хивс гаргая гэж үйлдвэрийнхэн ярилцлаа. Ингэж үндэсний агуулгыг харуулсан ховор ан амьтдын зурагтай хивс хийх санаа гарч байлаа. Харин Хархорумтай хивсний эх загварыг Барилга, архитектурын н.Адъяа гэдэг хүн хийж байсан.    -“Эрдэнэт хивс” үйлдвэрээсээ та яагаад гарсан юм бэ?

    -1990 он гарч ардчилсан хувьсгал өрнөлөө. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ж.Дэлгэрцэцэгийг ажлаас нь чөлөөлөх гээд намайг түүний тойрон хүрээлэгч гэж ярьдаг болсон. Сүүлдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл бичиж байсан. Тэр нь юу болсон бэ гэхээр Ж.Дэлгэрцэцэгийг УИХ-ын гишүүн болоход нь түүнтэй хамт бид ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдэж хамт ажлаасаа гарсан юм.

     -Та одоо Амарбаясгалант хийдэд сууж байгаа гэсэн үү?

   -Тийм ээ, ажлаа хүлээлгэж өгснөөсөө хойш хийддээ тэнд амьдарч байна. Намайг ажлаас гарахаас өмнө манай хийдийн хамба манайхаар хийдийнхээ хурал, номонд хэрэглэх хивс, олбог хийлгэдэг байлаа. Тэгээд нэг удаа намайг “Чи манайд ирвэл яасан юм бэ” гэсэн. Ажлаасаа гарах үедээ “Ингэж олонд нүд үзүүрлэгдэж байхаар хөдөө гаръя” гэж шийдээд, Амарбаясгалант хийд рүү ирсэн. Хийдэд нярваар ажилд авахаар болж, “Зил-130” машинд баахан шар тос ачаад гэрээр орж, ойр зуурын юмаа аваад л хийд рүү явсан даа. Хүнд хувь тавилан, бурхнаас заасан зам гэж байдаг юм. Тэр замаар явахгүй бол болдоггүй юм байна гэж би бодсон. 950 төгрөгийн цалинтай үйлдвэрээс 50 төгрөгийн цалинтай няравын ажилд очиж билээ. Намайг тэр үед инженерүүд гайхаж байсан. -Хивсний үйлдвэртэй амьдралаа холбосон тэр цаг хугацаагаа та эргэцүүлж, дүгнэвэл? -Би бурхнаас заасан үйлээрээ явсан гэж боддог. Монгол Улсынхаа хоёр ч хивсний үйлдвэрийг үүсгэн байгуулагч анхдагч байлаа. Би одоо хийдэд ирээд муудаагүй. Сайхан байна. Сүүлд төрөөс хөдөлмөрийг минь үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасан. Үргэлжлүүлж ажилласан бол гавьяат болох байсан байх. Гэхдээ бурхнаас тийм зүйл заяагаагүй бол авах эрхгүй шүү дээ.


Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-28 17:42:29
    Б.Бямба: Ноосны Үйлдвэрийн Нэгдэлийн Төв засварын цехэд зохион бүтээгч инж. ажиллаж байхад хивсний үйлдвэрийн зохион бүтээгчээр ажилладаг, нутгийн сайхан дөлгөөн, нүдээрээ инээсэн ах байлаа. Таньдаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-03 16:02:47
    Энхтөр: 2 том хивсний үйлдвэрийн анхдагч,маш олон зураг өөрөө бүтээхийн зэрэгцээ олон шавь бэлтгэж сургасан ,хөдөлмөрч таниар бид бүхэн бахархаж байдаг шүү.Таньдаа эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-03 12:34:11
    Ариунаа: Манай Чойжоо ах ч үнэхээр мундаг агуу хүн шүү дээ, Монгол хивсний хээ хуарыг дэвсгэрийн, ханын, монгол гэрийн зориулалттайгаар зохион бүтээж энэхүү загваруудаар өнөөг хүртэл Хивс үйлдвэрлэгдэж ард түмний хэрэгцээ шаардлагад нийцэн худалдан борлуулагдаж байгаагаар бахархахгүй байхын аргагүй гавъяатай даа. Чойжоо ахдаа эрүүл энх, сайн сайхныг хүсч урт наслаж, удаан жаргахын ерөөлийг өргөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-03 12:32:07
    Л.Янжиндулам : Чойбалсан гуай даа урт насалж удаан жаргахыг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-03 11:37:52
    Одончимэг: Чойжоо ахдаа эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-03 10:42:47
    Л.Түвшин: Сайхан байнаа Эрхэм хүнтээ би нилээд дотно байсан Амар Баясгалан хийдэд ч уулзалдан нөхөрлөж явлаа.Аргагүй л хивсний зураач шүү.Ажилч хичээнгүй гүндүүгүй мөн ч сайхан хүндээ.Лам хуврага талаарч зохих мэдлэгтээ хүн шүүдээ.Найздаа эрүүл энх байж урт налаж удаан жаргахыг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-03 10:22:00
    Оюун: Чойжилжав гуайдаа эрүүл энх аз жаргалыг хүсье. Ухаалаг түшигтэй Их сайхан хүн шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-02 22:40:57
    Ундармаа: Энэ сайхан хүнтэй Эрдэнэтийн хивсний комбинатад нилээн хэдэн жил хамт ажиллаж байлаа. Үнэхээр сайн зураач, хивс нэхэх технологийг инженерийн дайтай сайн мэддэг даруухан, сайхан, Чойжоо ах минь.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-02 09:43:07
    й: Цжджнбал дарга хөдөөний хүүхдүүдэд бүх зардлыг дааж гадаадад сургад бас орос эхнэр авахгүй байх талаар анхааруулга өгч байж Эх оронч хүн байж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-16 21:36:27
    zochin: mundag hvn shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-12 21:34:09
    Ц.Цэндээхуу: Манай хивсний анхны диснатор инженер, хивсний зурагийг зураад нэхэх машинд зориулан патронддог нарийн мэргэжлийн тоотой зураачдын нэг маш даруухан хеделмерч хун дээ. Зураач, гавьяат Ж.Тумэнбаяр асанаас дутуугуй олон бутээлтэй гавьяатай хун гэж хамт ажиллаж байсан хумуус бид мэднэ. Ер нь Улаанбаатарын хивсний уйлдвэр, Эрдэнэт, Дорнотын хивсний уйлдвэруудийн хивсний хээг ( гадаад дотоодын олон яармаг узэсгэлэгуудэд шалгарсан ) нилээдийг нь зохиосон доо. Энх тунх сайн сайхан амьдарч байгаад нь баярлаж байна. Эруул энх сайн сайхан бухнийг хусэн ереее! Ийм л даруухан хеделмерч , хийсэн бутээсэн зуйлтэй хумуусээ алдаршуулаасай гэж боддог. Ноосны уйлдвэрийн нэгдэлд инженер, хэлтсийн даргаар ажиллаж байсан уеэ дурсаж бичлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188