Допингийн шинжилгээний хариу хугацаандаа ирсэнгүй. Ер нь ч хугацаандаа ирээд байдаггүй л дээ. Олон улсад итгэмжлэгдсэн лабораториос ирэх ёстой допингийн шинжилгээний хариу юунаас болж хоцроод байна вэ. Эсвэл хэдийнэ ирчихсэн байхад Допингийн үндэсний хороо хор найруулаад сууж байгаа юм биш биз. Олны өмнө хэрүүл, шуугиан тариад байсан энэ асуудал М.Бадарч В сорьцын шинжилгээний хариу өгөх болсноор түр хугацаанд намжаад байсан юм. Гэтэл шинжилгээний хариу хугацаандаа ирсэнгүй. Үүнээс болоод ард, түмэн дахин бухимдах боллоо. Есдүгээр сарын 18-ний өдөр ирэх ёстой шинжилгээний хаачив.
Үндэсний их баяр наадамд 512 хүчит бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул М.Бадарч түрүүлж, улсын арслан цол хүртсэн билээ. Улмаар улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс шинжилгээ авахад М.Бадарчаас допинг илэрсэн гэх дуулиан гарч хэлтэй амтай бүхэн талцан хэрүүл хийсэн гэхэд болно. Тэр дундаа цахим ертөнцөд зарим нь түүнийг зүхэж, зарим нь харин хэр халдаахгүй өмөөрч харагдсан. Улсын баяр наадамд түрүүлсэн М.Бадарч үнэхээр допинг хэрэглэсэн үү гэдэг нь одоо ч эргэлзээтэй хэвээр байна. Тухайлбал, Допингийн үндэсний хороо товлосон өдөр, цагтаа шинжилгээний хариу зарладаггүй.
Улсын баяр наадамд түрүүлсэн М.Бадарч үнэхээр допинг хэрэглэсэн үү гэдэг нь одоо ч эргэлзээтэй хэвээр байна. Тухайлбал, Допингийн үндэсний хороо товлосон өдөр, цагтаа шинжилгээний хариу зарладаггүй.
Эхний буюу А сорьцийн шинжилгээний хариу ирсний дараа Үндэсний баяр наадам зохицуулах салбар хорооны дарга П.Сайнзориг “Нийт 32 бөх шинжилгээ өгснөөс нэг бөхөөс допинг илэрсэн, нэрийг нь зарлах боломжгүй байна. Бид допинг илэрсэн бөхдөө мэдэгдэнэ. Тухайн бөх өөрийн эрхийн дагуу сорьцдоо орохоо шийднэ. Ингээд тус хариунаас ямар үр дүн баталгаажиж ирнэ, үүний дараа тухайн бөхөд арга хэмжээ авах асуудлаа ярьна. Үндэсний допингийн төвөөс ирж байгаа мэдээллээр эдгээр шинжилгээ долдугаар сарын 17-ноос эхлэн шинжилгээний лабораторид орж эхэлсэн. Долдугаар сарын 27-нд эхний хариу буюу 31 бөхийн хариу ирсэн. Үүнээс хойш хүлээгдэж зарим эргэлзээтэйг нь дахин лаборатороор баталдаг. Иймээс үлдсэн нэг хариу өнөөдөр ирсэн. Тэгэхээр бид ирсэн даруйд нь олон нийтэд мэдээлж байгаа. Энэ бөх баяр наадмын барилдаан шөвгөрсөн бөх” хэмээн хэлсэн. Гэвч ингэж хэлэхээс өмнө цахим орчинд шинээр улсын арслан цол хүртсэн М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдсан байлаа.

Допинг хэрэглэсэн бөхчүүд харилцан адилгүй хариуцлага хүлээдэг нь ч инээдэмтэй
Допингийн үндэсний хороо бөхчүүдийн шинжилгээний хариугаар бизнес хийдэг юм биш биз. Шинжилгээ өгч буй бөхчүүдийн шээсийг хооронд нь хольж, сольдог гэх яриа олны дунд гарсан. Үнэн байж болох. “Олны ам ортой” гэдэг шүү дээ. Эсвэл бөхчүүд допинг хэрэглэж, ард түмний дургүйцлийг хүргэж, олон түмний өмнө барилдаад байна уу. Монгол түмний бахархал болсон бөхийн барилдаан сүүлийн жилүүдэд утгаа алдаж, зодоглосон бөхчүүдээс допинг илрэх хэвийн үзэгдэл болжээ. Ихэнх тохиолдолд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлдэг ч олон улсын жишгийн дагуу A, B сорьцыг шинжлэхэд аль алинаар нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогддог. Тиймээс бөхийн холбооноос зохих арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэдэг билээ. Гэвч хариуцлага хүлээсэн ч дахин хэрэглэх тохиолдол гарч барилдах эрхээ хасуулсан бөх ч бий. Жил бүрийн наадмын дараа хоёроос гурван бөх допингийн асуудалд хутгалддаг жишиг тогтсон гэж хэлж болохоор боллоо. Допинг хэрэглэсэн бөхчүүд харилцан адилгүй хариуцлага хүлээдэг нь ч инээдэмтэй. Үүнээс гадна шинжилгээний хариундаа бүдэрсэн бөх гайхаад Допингийн эсрэг төвөөс асуухад “МҮБХ-ноос асуу” гэдэг байна. МҮБХ нь “Допингийн эсрэг төвөөс асуу, Б сорьцын шинжилгээгээ дахин өгөх үү” гэдэг байна. Удаж, удаж нэг юм ирсэн шинжилгээний хариунаас болж бүхэл бүтэн нэг улирал хэрүүл тэмцэл хийдэг. Эцэст нь тамирчин хохироод үлддэг. Энэ бүхний ард яг юу байна вэ. “14 хоногийн дотор шинжилгээний хариу бүрэн гарах ёстой” хэмээн заасан байдаг. Гэвч бараг сарын дараачаас л допингийн шинжилгээний хариу увж цувсаар ирдэг. Энэ нь олны дунд хардалт, асар их хэрүүл маргааныг дагуулдаг. Шинжилгээний хариу нь ирээгүй бөхийн эрэлд бүгдээрээ гарч, цахим орчинд бусдыг гүтгэх доромжлох байдал газар авдаг нь нууц биш. Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг төвийн удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, оронд нь ажлаа хийж чаддаг хүн томилбол яасан юм бэ. Олон жил хөлс, хөдөлмөрөө зарцуулсан тамирчны алдар нэрээр мөнгө хийдэггүй, дургүй бөхөөсөө допинг илрүүлдэггүй, ажлаасаа хийж чаддаг хүн энэ салбарт дутагдаад байгаа юм биш үү. Ядаж л шинжилгээний хариугаа товолсон хугацаандаа нийтэлж зарламаар байна.
| ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ МОНГОЛЧУУДЫГ БУХИМДУУЛЖ БАЙНА |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |