• Өнөөдөр 2024-04-30

“БАЯН” Р.БАЗАРААР СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭ БЭЛДҮҮЛСЭН БАЙЖ БОЛОХ ТАВАН ТААМАГ

2024-04-16,   2653

      Банкнаас “Сахал” Д.Эрдэнэбилэг, шатахуунаас “Трафигура” Э.Жононбаяр, уурхайгаас “Баян” Р.Базар, улс төрөөс “Шувуу” Т.Бадамжунай гээд суу алдар нь сошиалд түгсэн ч “гэгээн” дүр, гишгэсэн мөр нь нууцлаг “эрхэм”-үүд олон байлаа, нэг үе. 2022 онд Д.Эрдэнэбилэг, 2023 онд Т.Бадамжунай, 2024 онд Р.Базар гэж жилд нэгээрээ баривчлагдсаар танигдаж дуусах нь шиг... Дөнгөж 30 л хүрч байх үеийнхээ “гэмгүй” дүртэй зургаар хэвлэлүүдийн нүүрийг олон жил “чимсэн” Р.Базар өчигдөр баривчлагдлаа. Ганцаараа ч биш, гавтай ч биш, халаасандаа гараа шаасан шиг, шазууртай морилж байна.
 
     “Баян” хочит Р.Базарын тоноглосон машин, тусгай тасгийнхнаар “залагдаж” ирсний шалтгаан одоогоор тодорхой бус байна. Гэхдээ түүнийг нэр бүхий улстөрчдийг 20 сая ам.доллараар хууль бусаар санхүүжүүлсэн, энэ мөнгөө оффшороос гаргаж, Оросоор дамжуулан оруулж ирсэн гэх мэдээллүүд сошиалд цацагдаж буй. Хэрвээ энэ үнэн бол, мөнгө угаасан, төрийн эрхийг хүчээр авахыг завдсан гээд оройгүй олон хэрэгт түүний толгой дээр бууна. Гэхдээ “Оросоос оруулж ирсэн 20 сая ам.доллар” гэх мэдээлэл танил кейс санагдаж буй байх. Эргэн санавал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга “Буурал” А.Гансүхийг Х.Баттулгыг санхүүжүүлэх зорилгоор Оросоос 20 сая ам.доллар ачиж оруулж ирсэн гэх дуулиан дэгдэж байлаа. Үнэн, худал нь эцэслэгдэхгүйгээр мартагдсан. Өөрөөр хэлбэл, Р.Базарын баривчилгааг дагалдуулж, сэвэхээр “зохиосон” хуурамч сенсаци ч байх боломжтой гэсэн үг.
 
Гол асуудал нь, хэрвээ үнэн бол Р.Базар хэний сонгуулийн мөнгийг бэлдэж байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Саяхан Л.Оюун-Эрдэнэтэй эвдрэлцсэнээр нь Ц.Элбэгдоржийнх гэж байна. Оросоор оруулж ирсэн гэх агуулгаар нь Х.Баттулгынх ч гэж байна. Хэн нь ч байлаа, одоогийн МАН-ын удирдлагуудын “дайсан”-ых байх нь ойлгомжтой. Сонгууль хаяанд ирчихсэн үед санхүүжилтийн схемийг нь таслах нь ялснаас өөрцгүй. Иймд, “Баян” Р.Базараар сонгуулийн санхүүжилтээ бэлдүүлж байсан байж болзошгүй таван таамгыг танилцуулъя. 

ТААМАГ-1: Ж.ЭНХБАЯР БА Р.БАЗАР

     Ж.Энхбаярын багын найз, бизнесийн анхных нь хамтрагч Г.Батдорж гэх эр бий. Ж.Энхбаярын аав Ш.Жадамба нь Батлан хамгаалахын сайд, Г.Батдоржийн аав Д.Гэндэнпил нь Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд байсан учраас тэр хоёр хар багаасаа дотно нөхөрлөсөн. 
 
Улмаар 1994 онд Ж.Энхбаяр, Г.Батдорж хоёр “Газар холдинг” ХХК-ийг хамтран байгуулан, Төв аймгийн Заамарт алт ухаж эхэлсэн. Ингэж явсаар 2006 онд Ж.Энхбаяр Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар томилогдож, төрд орохоор шулуудсан. Харин Г.Батдорж нь 2006 онд Р.Базартай “Алтайн хүдэр” ХХК-ийг хамтран байгуулж, алтны бизнесээ үргэлжлүүлэхээр үлдсэн. Ноцтой нь, 2008 онд Ж.Энхбаяр Говь-Алтайгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа жил нь буюу 2009 онд Г.Батдорж, Р.Базар хоёр “Алтайн хүдэр” ХХК-аа Говь-Алтайн Цээл сум руу нүүлгэж, Таяннуурын уурхайд эзэн сууцгаасан байдаг. Улмаар 2013 онд Г.Батдорж нь “Алтайн хүдэр” ХХК-ийн хувьцаагаа Р.Базартаа үлдээж, өөрөө “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилогдоод явсан. Тэр цагаас өдий хүртэл Р.Базар “Алтайн хүдэр” ХХК-аа ганцаа эзэмшиж уурхайгаа ажиллуулж байгаа. 
 
Өөр бас нэг сэжүүр бий. 2013 онд одоогийн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Р.Базарын “Алтайн хүдэр” ХХК-аас 450 сая төгрөгийн авлига авсан гэж АТГ-т өгсөн. Тодруулбал, О.Амгаланбаатар Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” ХХК-аас өөрийн нэр дээрх “Алтайн эрин сан” ТББ-ынхаа дансаар дамжуулан 100 сая, 350 сая гэх хоёр удаагийн гүйлгээгээр 450 сая төгрөг авсан АТГ-т шалгуулахар өгсөн байдаг. Тухайн үедээ энэ асуудлыг АТГ-аас шалгахаар болсноо мэдэгдэж байсан. Гэвч тэр үед сошиал төлийлөн хөгжөөгүй, сенсаци секундээр тардаггүй байсан учраас олны анхааралд нэг их өртөхгүйгээр мартагдсан байдаг. Товчхондоо, “Алтайн хүдэр”-ийн эзэн, “Баян” Р.Базарын халааснаас хэн нэг улс төрчийн сонгуулийн санхүүжилт гарсан гэвэл хамгийн түрүүнд нэр холбогдох хүн бол Ж.Энхбаяр. 

ТААМАГ-2: Ш.РАДНААСЭД БА Р.БАЗАР

    Өчигдөр “Баян” Р.Базартай хамт түүний “Алтайн хүдэр”-ийнх нь гүйцэтгэх захирал В.Бат-эрдэнэ, “Их говь энержи” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирал Э.Хаш-Эрдэнэ нарыг хамт баривчилсан. Анзаарвал, Э.Хаш-Эрдэнэ гэгчийг баривчлагдмагц нь л бүгд танидаг аятай сошиалд “цуурай рекитчин” гэж цоллоцгоосон. Өөрөөр бол, Э.Хаш-Эрдэнэ гэгчийг олны анхааралд оруулахын тулд “цуутай рекитчин” гэх тодорхойлолтыг цагдаагаас зориуд “тараасан” байж болох хардлага төрсөн. 
 
Судлаад үзвэл, Э.Хаш-Эрдэнэ гэгч нь “Баян” Р.Базар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хоёрыг холбох үүрэгтэй нэгэн байж болзошгүй ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд ЖДҮХС-г “тонож”, тус бүрдээ 1.6 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй гурван компани байдгийн нэг нь “Сэлши-Үүр” ХХК. “Сэлши-Үүр” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй байгуулагдсан бөгөөд нэг хувьцаа эзэмшигч нь Ш.Раднаасэдийн үеэл дүү Д.Ганзоригийн эхнэр М.Нандинцэцэгийн төрсөн дүү М.Нямхүү. Харин нөгөө хувьцаа эзэмшигч нь Р.Базартай хамт баривчлагдсан Э.Хаш-Эрдэнэ. Эргэн сануулахад, “Сэлши-Үүр” ХХК-д 1.6 тэрбум төгрөгийн зээл олгуулахын тулд Ш.Раднаасэд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэг хоёрыг өрөөндөө ээлжлэн дуудаж, “зад загнаж” байсан гэдэг. 
 
Тэгэхээр дээрх схемээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Алтайн хүдэр”-ийн эзэн Р.Базар хоёр “халаас”-аа Э.Хаш-Эрдэнэ гэгчээр холбож ирсэн байж болох дүр зураг харагдаж байгаа юм. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг цагаан сараар Говь-Алтайд очиж, ахмадуудтай уулзалт хийх үед гарын бэлгийг нь Р.Базарын “Алтайн хүдэр” ХХК-аас даадаг байж. Ядхад, Ш.Раднаасэд Б.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-д Гүйцэтгэх захирал байхад Говь-Алтайгаар дагуулан тойрч, түүний “халаас”-наас тойргийнхоо сонгогчддоо тараах машин, мотоцикл, гурил, будаагаа гаргуулж байсан гэх “хар түүх” нь “Алтайн хүдэр”-ийн Р.Базарын “халаас”-аар оролдсон байх магадлалыг нь улам ч нэмэгдүүлж байна. 

ТААМАГ-3: М.ЭНХБОЛД БА Р.БАЗАР

     “Баян” Р.Базарыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй “холбож” хөөвөл, М.Энхболд дээр хөтөлж очно. Ш.Раднаасэд дөрөв хоногийн өмнө ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан.  Түүнийг ойрын хүмүүс нь эрүүл мэндийн хүндэтгэх шалгаантай гэж буй. “Оймсчин” дээрээ “нүүрсчин” хочтой болчихсон учраас ирэх сонгуульд азаа үзэж, мөнгөө үрэх шаардлагагүй гэж тооцоолсон биз. Ингэхэд нь нэрэнд нь ч, намтарт нь ч хэрэгтэй. Гэхдээ Ш.Раднаасэд нэр дэвшихгүй байлаа гээд сонгуульд оролцохгүй гэсэн үг биш. Ш.Раднаасэд хэзээнээсээ хүзүүндээ “М.Энхболдын хүн” гэх “пайзтай” явж ирсэн. Ямар сайндаа л, “60 тэрбумын хэрэг” бол хэрэг биш. М.Энхболд гэж хүн буруу цагт, буруу газарт, буруу хүмүүстэй л байж таарсан” гэж мэлзэж явсан нэгэн. Энэ өнцгөөр харвал, Ш.Раднаасэд Р.Базарыг М.Энхболдод зуучилж, улмаар Р.Базар М.Энхболдын фракцынхны санхүүжилт бэлдэж өгч байхдаа баривчлагдсан байх боломжтой. Төрийн тайзнаас буугаад таван жил болж байгаа М.Энхболд ирэх сонгуулиар Төв аймагтаа төдийгүй, тойрог бүрд өөрийн хүмүүсээ дэвшүүлэхийг хичээнэ. Хэрвээ чадахгүй бол МАН-ын байраар эргэхээ нэг мөр болиод морио уях ганц л сонголт үлдэнэ. Өөрөөр бол, ирэх сонгууль М.Энхболд болон түүгээр “овоглодог” фракцынхных нь хувьд сэргэх сүүлчийн боломж. Тиймдээ ч тэдэнд санхүүжилт асар их хэрэгтэй. 

ТААМАГ-4: Н.НОМТОЙБАЯР БА Р.БАЗАР

      Эхэнд дурдсанчлан, “Баян” Р.Базарыг “Нарийн сухайт”-ын уурхайгаас урагш нь нууцаар нүүрс гаргаж борлуулаад, орлого болох 20 сая ам.долларыг Сингапур дахь оффшор компани руугаа шилжүүлж, тэндээсээ Оросоор дамжуулан оруулж бэлнээр оруулж ирсэн, улмаар уг мөнгөөрөө нэр бүхий улстөрчийг санхүүжүүлсэн гэх мэдээлэл сошиалд цацагдаж буй. 
 
“Нарийн сухайтын уурхайгаас” гэж нарийвчилж буй нь анхаарал татна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “Нарийн сухайт”-ын уурхай Н.Номтойбаярын “МАК”-ын эзэмшлийнх. Тэгэхээр Р.Базар Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн санхүүжилтийг бэлдэж өгөх гэж яваад баригдсан байж болзошгүй өнцөг гарч ирнэ. Энэ өнцгөөр хөөж үзье. Намууд тойрогт 78 хүн, жагсаалтад 48 хүн нэр дэвшүүлнэ. Урьд нь нэг тойрогт нэг нэр дэвшигч дунджаар 500 саяас 1.0 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Одоо гурван тойрог нэгдэж, нэг болж томоссон гэхээр нэг нэр дэвшигч дунджаар 2.5 орчим тэрбум төгрөг зарцуулна. Тэгэхээр нэг намын 78 нэр дэвшигч нийт 195 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Байгуулагдаад удаагүй Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн хувьд 195 тэрбум төгрөг гэдэг асар их мөнгө. Бэлтэй, бэнчинтэйнүүд нь АН, МАН-д хуваагдчихсан учраас бүр ч хэцүү. “МАК” хэдий мөнгөтэй ч дангаараа санхүүжүүлж болохгүй, АН, МАН, АТГ гурав хараандаа байлгаж байгаа.
 
     Энэ өнцгөөс харвал, Н.Номтойбаяр Р.Базараар сонгуулийн санхүүжилтээ бэлдүүлж байсан байх боломжтой. Сошиалд яригдаж буй 20 сая ам.доллар бол одоогийн ханшаар 68 орчим тэрбум төгрөг. Дээр дурдсанчлан нэг тойрогт нэг нэр дэвшигч 2.5 тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 68 тэрбум төгрөг бол 28 нэр дэвшигчийн санхүүжилт гэсэн үг юм. Өс зуурч байгуулсан Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл” МАН-ын хувьд АН-аас ч илүү аюултай. Тэгэхээр МАН-ын удирдлагууд Р.Базарыг баривчлуулах замаар сонгуулийн санхүүжилтийг схемийг нь эвдсэн байх боломжтой юм. 

ТААМАГ-5: С.БАЯРЦОГТ БА Р.БАЗАР

       Эргэн санавал, Сангийн сайд асан С.Баярцогтын сая ам.доллартой “мартсан” оффшор данс олонд анх ил болоход “Найзуудтайгаа хамтран бизнес хийх зорилгоор оффшорт компани байгуулж, данс нээсэн. Гэхдээ төлөвлөж байсан бизнесээ хийж чадаагүй учраас нөгөө дансаа ч тэнд нь хаячихсан” гэх агуулгатай тайлбар хийж байв. Ингээд нийгмээрээ С.Баярцогтын оффшор найзуудын эрэлд гарцгааж байлаа. Хожим нь, .Баярцогтын оффшор дахь найзуудаар гурван хүн нэрлэгдсэний нэг нь Р.Базар.
 
Хачирхалтай нь, өнгөрсөн намраас хойш Р.Базарыг С.Баярцогтыг сонгуулийн санхүүжилтийг бэлдэж эхэлсэн гэх пост, жиргээ сошиалд үе үе үзэгдэх болсон. Гэтэл батлах гэсэн шиг өчигдөр Р.Базар баривчлагдчихлаа. Дээрээс нь, С.Баярцогт зөвхөн өөрийнхөө биш, АН-ын тэргүүн дэд даргын хувьд ч, Сангийн сайд байсан, бусдыгаа бодвол тоо, тооцоондоо дөнгүүрийн хувьд ч нийт нэр дэвшигчдийнхээ санхүүжилтийг хариуцаж байгаа нь тодорхой. Тэгэхээр Р.Базарын баривчилгаатай хамт яригдаж буй 20 сая ам.доллар нь С.Баярцогтынх байхыг үгүйсгэх аргагүй юм. 
 
      Ямартай ч, уурхайд нь удаа дараа хүн нас барж байхад ч хууль хяналтын хаалга татаж байгаагүй Р.Базар улс төртэй холбогдсоноор ийнхүү баривчлагдлаа. Чухам хэний “зараал”-д гүйж байгаад баривчлагдсан нь тун удахгүй тодорхой болох биз ээ. 
 

“БАЯН” Р.БАЗАРААР СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭ БЭЛДҮҮЛСЭН БАЙЖ БОЛОХ ТАВАН ТААМАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 20:50:01
    Зочин : Шоронд сууж байсан хүмүүс сонгуульд орж төрийн эрх бариад маниусыгаа захирч удирдах гээд байгаа нь арай марзан юм бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-18 20:23:19
    Б: Дураараа шаахымаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 23:31:13
    Bolor : Radnaased guai ner tsever sain yumdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 21:36:30
    Зочин: М.Энхболд болон Номтойбаярын фракц хөдлөөд эхэлсэн. Хэнтийг гол нь онилж Оюун-Эрдэнийг унагахын тулд намын анхан шатны нэгжүүд, холбоод нутгийн зөвлөл мэт рүү эхэлж дайрцгааж шургаж урвуулж эхэлсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 13:22:31
    зочин: Цаазын ялыг сэргээж Сонгуулийг 1 тойрог болгож 35 гишүүн сонгоё өлөн тураалууд Монгол Улсыг маань самарч сүйрүүлж дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 13:22:31
    зочин: Цаазын ялыг сэргээж Сонгуулийг 1 тойрог болгож 35 гишүүн сонгоё өлөн тураалууд Монгол Улсыг маань самарч сүйрүүлж дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 13:21:59
    зочин: Цаазын ялыг сэргээж Сонгуулийг 1 тойрог болгож 35 гишүүн сонгоё өлөн тураалууд Монгол Улсыг маань самарч сүйрүүлж дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 12:35:15
    S: SXAN XALYYTSTAL SHAALGI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 12:32:03
    Монгошч: 48 гишүүн жагсаалтаар орохыг хориглож 76 гишүүнээл сонгоё
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 12:10:37
    S: TSAGIN SEXSEER AX NARN AEKSY OWORT80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 12:09:38
    S: ANYSIIN SEXSYGEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 11:42:06
    45: МАН сайтууд сайн зохиол бичиж байна шүү МАНгарууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 11:18:13
    S: SEXSDN80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188