УИХ-ын гишүүд 2017 онд баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн алдаагаа 2020 оны нэгдүгээр сард Журмын тухай хуулиар засах оролдлого хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ. “Нэг ёсондоо нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” үйлдэл гэдгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлж буй. Түүний энэ үгтэй олон гишүүн санал нийлээд байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байна гээд хуулийн завхрал бий болгосон. Маш олон хүнийг ял завших боломж олгосон” гэж байлаа.
Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүн “Энэ хуулийн завхралаас болж 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэл 800 гаруй хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. 2020 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 400 гаруй хэрэг түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн энэ дүгнэлтийг хүлээгээд сууж байна. Х.Нямбаатар энэ хуулийг 2016 оноос хойш төрд ажиллаж байсан хүмүүсийг ялаас чөлөөлөх гэж санаатай хийсэн” гэж байлаа. Нэг ёсондоо зарим нь хийсэн хэргийнхээ ялыг үүрч байхад зарим нь хуульд өөрчлөлт оруулж, ял завшиж байгаа үйлдэл болжээ.
Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Хууль завхруулсан хүн Хууль зүйн сайд болчихсон байна” хэмээн Х.Нямбаатарыг буруутгаад авсан.
Мөн Н.Алтанхуяг гишүүний хэлсэн ноцтой үг нь “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд ял завших нөхцлөл бүрдүүлсэн нь зохион байгуулалттай хийгдсэн үйл ажиллагаа байж магадгүй” гэсэн юм. Тиймээс авлига, албан тушаалын хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаагүй болгох хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүлж байлаа.
Мөн 2019 онд Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг уг асуудлаар эрс буруутгаж байсан нь хэвлэлийн хуудаснаа бий. Тэрбээр “400 гаруй хуульч хуралдаад, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцсэн гэдэг чинь худлаа. Буруу зүйл хийчихээд буруутан хайж давхидагаа боль, Х.Нямбаатар аа. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” хэмээн сануулж байв.

Энэ асуудал анхнаасаа юу болсон гэхээр 2015 онд баталсан Эрүүгийн хуульд холбогдогч нь яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар тусгасан байв. Харин хуулийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө буюу 2017 онд УИХ дахин өөрчлөлт оруулсан. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар өөрчилсөн байдаг. Харин үүний үр дүнд нь авлига, албан тушаалын олон хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хаагдсан асуудал өнгөрсөн хугацаанд маргаан дагуулсан. Тэгвэл хуульд өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын хэргүүдийг хаах нөхцөл бүрдүүлсэн асуудлыг Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нарын гишүүдийг гаргасан хэмээн тухайн үед шүүмжилж байсан билээ. Гэтэл тэд уг асуудлыг бие бие рүүгээ чихээд асуудлаас бултсан байдаг. Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Хөөн хэлэлцэх хугацааг би өөрчлөөгүй, ажлын хэсгийн гишүүн Ш.Раднаасэд оруулж ирсэн” гэдэг ч Ш.Раднаасэд гишүүн “Төрийн ордны 334 тоот өрөөнд хэн хэн хуралдаж, хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан бэ” гэдгийг чуулганы хуралдааны үеэр ил тод хэлж байсан билээ.
Гэхдээ УИХ-ын гишүүн Х.Нямбаатар алдаагаа засах гэж 2020 онд Журмын тухай хууль барьж гүйсэн нь өнөөдөр бүр ч асуудалд орчихоод байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд “2017 онд алдаатай хууль баталсан юм байна” гэдгээ хүлээн зөвшөөрч, өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, 2017 оны долдугаар сараас хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг эргэн шалгах нөхцөл бүрдүүлсэн. Ингэхдээ “авлига, албан тушаалын хэргийг сэргээн шалгана” гэж хэлсэн нь олон нийтэд таалагдсан байдаг. Нэг ёсондоо сонгуулийн өмнө хуулиар шоу хийсэн болж байна. Гэтэл “Уг хуулийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт гарчихсан.
Иймд Х.Нямбаатар хуулиа хамгаалах гэж ҮХЦ дээр өөрөө очоогүй бөгөөд орондоо УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг явуулсан байгаа юм. Гэтэл хууль батлах үед Ц.Сандаг-Очир гишүүн байгаагүй. Тэгээд ч хуульч мэргэжилтэй гишүүн биш. Нэг ёсондоо Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нэр хариуцлагаас дахиад бултсан гэсэн үг. Түүнчлэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Х.Нямбаатарын буруу байсан”-ыг баталдаг. Тэрбээр “2017 онд хөөн хэлэлцэх хугацааг оролдох нь буруу гэж хэлэхэд ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Монголын эрүүгийн эрх зүйн уламжлал гээд хамгаалж байсан. 2019 онд эсрэгээрээ, би буруугүй Ш.Раднаасэд хийсэн гээд явж байна” хэмээж байв.
.jpg)
Хэдийгээр УИХ-ын гишүүд алдаа гаргаснаа өчигдөр хүлээн зөвшөөрсөн ч ичсэн нүүрэндээ “Бидэнд сургамж болно” хэмээн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсангүй.
Яагаад цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй вэ гэхээр УИХ-ын гишүүд айдастай байна. Хэрвээ хүлээгээд авчихвал хөөн хэлэлцэх хугацаагаар сэргээн шалгагдаж байсан улс төрийн томоохон албан тушаалтнуудын хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдэх юм.
Тодруулбал, Оюунтолгойн хэрэгт холбогдсон Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Тавантолгойн хэрэгт холбогдсон сайд асан М.Энхсайхан, Бондын хэрэгт холбогдсон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Гарамгайбаатар, “Эрдэнэт”үйлдвэрийг барьцаанд тавьж Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэгдэх “Жаст” группийн Ш.Батхүү нарын 10 гаруй хүний хэрэг хэрэгсэхгүй болж мэдэхээр байна.
Гэхдээ эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан гаргана. Ингэхдээ өнгөрсөн 28 жилийн түүхэнд ҮХЦ дунд суудлын хуралдааны шийдвэрээ Их суудлын хуралдаанаар хүчингүй болгож байсан тохиолдол байхгүй юм билээ. Тэгээд ч Цэцийн дунд суудлын хуралдааны таван гишүүн 100 хувийн саналаар дээрх дүгнэлтийг гаргасан байдаг. Тэгэхээр Их суудлын хуралдааны дүгнэлт өөрчлөгдөнө гэж хүлээлтгүй биз. Гэхдээ Их суудлын хуралдааны дүгнэлт гартал 3-5 сарын хугацаа зарцуулна гэдгийгмэргэжлийн хуульчид хэлж байгаа юм. Харин Их суудлын хуралдааны дүн гартал УИХ зүгээр сууж болохгүй гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн хэлж байна.
| Х.Нямбаатарын ХОЛИОН БАНТАН буюу хөөн хэлэлцэх хугацааны ХУУДУУ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |