Иргэншлээ солин байж дэвжээ удирдах эрхтэй болсон Хакүхо М.Даваажаргалыг мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөөс арчих оролдлогууд явж байж болзошгүй талаар Японы “Post Seven” гэх сайт мэдээлжээ. Шавиа зүй зохистой бэлтгэж, чиглүүлж чадаагүй гэх шалтгаанаар урьдчилсан байдлаар хоёр зиндаа унаж, дэвжээгээ ч удирдах эрхгүй болоод байсан Хакүхо М.Даваажаргалын Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан нь Хакүхог сүмогийн ертөнцөөс холдуулах дайралт байж болзошгүй гэнэ.

Японы мэргэжлийн сүмод барилддаг, Хакүхогийн Миягино дэвжээний монгол сүмоч Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээний бөхчүүдээ дээрэлхэж, хүчирхийлдэг байсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Хокүсэйхо Э.Даваанинж болон түүний багш Хакүхо М.Даваажаргалд хариуцлага ногдуулах талаар Сүмогийн холбооноос мэдээлсэн. Шалгалтаар Хокүсэйхо Э.Даваанинж нь дэвжээнийхээ залуу бөхчүүдийг удаа дараа зодож, хүчирхийлдэг, шүүрний ишээр нүүр, нуруу, бөгс, эмзэг эрхтэн рүү цохидог, угаалгын өрөөнд түгжиж, цавуу, шавж устгадаг бодис цацдаг байсан нь тогтоогдож, Сүмогийн холбооноос Хокүсэйхо Э.Даваанинжийг сүмогоос зодог тайлуулж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг шавиа удирдаж, чиглүүлж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа унагаж, дэвжээгээ удирдах эрхгүй болгож, цалинг нь хасах тухай мэдээлэл гарч байв. Үүнтэй холбоотойгоор ч Хакүхогийн дэвжээний ахмад сүмоч Тамагаки Хакүхо М.Даваажаргалын оронд Миягино дэвжээг удирдаж, хаврын башёд оролцох талаар Японы томоохон хэвлэлүүд мэдээлсэн. Гэтэл Сүмогийн холбооны шийтгэл нь Хакүхогийн зиндааг унагаж, дэвжээгээ удирдах эрхгүй болгоод зогсохгүй Миягино дэвжээг хааж болзошгүй гэнэ. Энэ талаар Японы “Nikkan Sports” сайт мэдээлсэн бөгөөд Сүмогийн холбооноос Хокүсэйхо Э.Даваанинж, Хакүхо М.Даваажаргалд ногдуулах шийтгэлийн талаар хэлэлцээд, хариуцлага болон Миягино дэвжээг хэрхэх эсэхийг мэргэжлийн сүмогийн томоохон дэвжээнүүдийн нэг болох Исэгахама дэвжээний ояката буюу дэвжээний эзэнд даалгажээ. Харин эх сурвалжийн мэдээллээр Исэгахама дэвжээний ояката энэ сарын 7-ны өдөр Исэгахама Ичимон дэвжээний гишүүдтэй хуралдаж, Миягино дэвжээг хаах эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураасны дүнд Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан гэнэ.

Гэхдээ зөвхөн Хокүсэйхо Э.Даваанинжийн хэргээс үүдсэн асуудал ч бус Япон даяар Хакүхо М.Даваажаргалыг шүүмжилж, түүний эсрэг мэдээлэл гарах болсон байна. Тухайлбал, Хакүхогийн дэвжээний бөх Хокүсэйхо Э.Даваанинжийн дэвжээнийхнээ дээрэлхэж, хүчирхийлдэг байсан гэх мэдээлэл цацагдсантай зэрэгцэн “Хакүхо М.Даваажаргал нэгэн монгол эмэгтэйтэй дотно харилцаатай, тэд дундаасаа нэг хүүхэдтэй” гэх мэдээлэл цацагджээ. Мөн “Хакүхо өөр нэгэн монгол эмэгтэйтэй нууц амрагийн харилцаатай бөгөөд түүндээ шинэ байр авч өгсөн” тухай мэдээлэл Японы хэвлэл мэдээллээр явах болсон гэнэ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн "Post Seven" “Хакүхо М.Даваажаргалыг мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөөс арчихыг оролдож байгаа юм биш биз” хэмээн бичсэн нь өндөр магадлалтай ч байж болох юм. Хакүсэйхо Э.Даваанинжийн асуудлаас үүссэн Хакүхо М.Даваажаргалын зиндааг унагаж, дэвжээг нь хааж байгаа нь ч “хэтэрсэн” хариуцлага байж болзошгүй юм байна. Өмнө нь Хокүсэйхо шиг асуудал дэгдээж, шийтгүүлж байсан түүхүүдийг харвал шавийг нь сүмогоос зодог тайлуулдаг нь тогтсон жижиг бол багшийг нь торгох эсвэл нэг башё өнжүүлэх зэрэг шийдвэр гаргадаг байж. Гэтэл дэвжээний бөхийн гаргасан асуудлаас үүдэн бүхэл бүтэн хэдэн үе дамжиж ирсэн, монгол бөхчүүдийн залгамжийг гаргаж байгаа Миягино дэвжээг хаах шийдвэр нь энгийн нэг хариуцлагаас хэтийдсэн зүйл ч байж болох аж.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2000 онд 15 настайдаа анх Японд очиж, мэргэжлийн сүмоч болох эхлэлээ тавьж байв. Мэргэжлийн сүмочийн стандартад хүрэхгүй 62 килограмм жинтэй хүү дайчин барилдаан, хурд, хүчээрээ гайхагдаж, очсоноосоо ердөө долоон жилийн дараа буюу 2007 онд Ёкозүна цолонд хүрсэн. Хакүхо сүмогийн ертөнцөд 14 жил тасралтгүй барилдахдаа Эзэн хааны цомыг 45 удаа түрүүлж, дээд амжилт тогтоон Японы сүмогийн түүхэн дэх хамгийн агуу бөхчүүдийн нэг болсон билээ. Харин Хакүхо М.Даваажаргал сүмо бөхөөс зодог тайлахдаа Миягино дэвжээний оёката болохын тулд 2019 онд Монгол Улсын иргэний харьяаллаас татгалзаж, Японы иргэн болж байв. Улмаар Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах тухайгаа 2021 онд зарлаж, 2022 оны наймдугаар сарын 21-нд албан ёсоор Миягино дэвжээгээ өвлөж авсан түүхтэй. Миягино дэвжээг өвлөж авах үедээ “Дэвжээний багш болсондоо баяртай байна. Шинэхэн Озэки, Ёкозүна болж байсан үе шиг л санагдаж байна. Сүмо бөхийн ирээдүйн төлөө, олон шилдэг сүмоч бэлдэхийн төлөө чадах бүхнээ хийх болно” хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч албан ёсоор дэвжээгээ өвлөж авснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй байтал ийн Миягино дэвжээг хаах тухай асуудал гарч ирээд байна.

Японд барилддаг монгол сүмочдод байнгын дарамт, шахалт ирдэг тухай яриа олны дунд тархаад багагүй хугацаа өнгөрч байна. Ингээд ч зогсохгүй зарим сүмоч өөр орны иргэншилтэйгээсээ болж гадуурхагдаж байсан тухайгаа хэвлэлд ярьсан нь бий. Энэ удаагийн Хакүхо М.Даваажаргал болон Миягино дэвжээний асуудал ч энгийн нэг хариуцлага, шийтгэл биш боллоо. Хакүхо мэргэжлийн сүмодоо үргэлжлүүлэн амьдралаа зориулахын тулд дэвжээ удирдах эрхтэй болохын тулд Японы иргэн болсон. Басхүү нутгийн эмэгтэйтэй гэр бүл болж, гурван хүүхдийн эцэг, эх болж, тэр нутгийн хүргэн нь ч болсон. Гэсэн ч дэвжээнийх нь бөхийн хэргээс үүдэн Хакүхо М.Даваажаргалыг болон Миягино дэвжээг ийн хатуу шийтгэж байгаагаас үзвэл дээр дурдсан “Хакүхо М.Даваажаргалыг сүмо бөхийн ертөнцөөс арчихыг оролдож байна” гэж бичсэн орон нутгийн хэвлэлийн таамаг баараггүй болж таарч байх шиг...
Хакүхо М.Даваажаргал Японы иргэн нь, хүргэн нь болоод ч ялгаагүй хавчигдаж, гадуурхагдаж, зорьж хүрсэн дэвжээгээ хаалгах дээрээ туллаа.

| ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛЫГ СҮМОГООС НЭГ МӨСӨН ЯВУУЛАХААР ШИЙДЧИХЖЭЭ, ЯПОНЧУУД |
|
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |