ЕРӨНХИЙ САЙД Д.ОЮУН-ЭРДЭНЭ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ДҮНГЭЭ ДАН ГАНЦ МОНГОЛЧУУДААР БУС, ДЭЛХИЙ ДАХИНД ТАВИУЛЛАА
Дэлхийд дэндүү жижигхэн улс гэдгээ төрийн тэргүүнүүдийн айлчлалаас цаг үргэлж мэдрэх боллоо доо, бид. Энд газар нутаг, хил хязгаарын талаар огтоос дурдаагүй гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Төрийн дээд уулзалт, айлчлал гэдэг дэлхийд Монгол Улс ямар байр суурь эзэлдэг вэ, хөгжлөөрөө, эдийн засгийн үзүүлэлтээрээ, улс төрийн соёлоороо ямар төвшинд байгаа вэ гэдгийг илэрхийлж буй том илэрхийлэмж баймаар. Гэтэл манай төрийн тэргүүнүүдийн айлчлалд энэ асуудал онц чухал байр суурь эзлэхгүй байна уу.
Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн айлчлалын дуулиан дарагдаагүй байна. Мэдээж Монгол Улсыг төлөөлж, Европын улсуудад олон жилийн дараа хийж буй төрийн өндөр дээд айлчлал гэдэг утгаараа манайхан өндөр ач холбогдол өгөх нь тодорхой. Гэвч төр төлөөлж буй эрхмүүд энэ хүлээлтэд хүрээгүй гэдэг нь сүүлчийн өдрүүдэд гарсан дуулианаас бэлхнээ харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн айлчлалын үр дүнгээ дан ганц монголчуудаар бус дэлхий дахинаар тавиуллаа.
Ерөнхий сайдын айлчлал Монгол Улсаас ниссэн цагаас нь эхлээд л олны анхааралд байв. Угтаа бол Хэмнэлтийн тухай хуулиа дагаж, ард түмэнтэйгээ нэг онгоцоор ниссэн Ерөнхий сайдыг айлчлалын багийнхан нь тэр чигт нь “баллаж” орхив, хөөрхий.
Нэгдүгээрт, Ерөнхий сайдын ажлын алба, айлчлалыг зохион байгуулсан баг нь хамтарч ажиллаж чадсангүй. Уг нь Ерөнхий сайдын төсөөллөөр Иргэний агаарын тээврээр ард түмэнтэйгээ хамт нисэж, Хэмнэлтийн хуулиараа өндөр зардлыг хэмнэсэн гээд ард түмнээр алга ташуулах төлөвлөгөөтэй гарсан ч, МИАТ зорчигчдодоо нислэгийн чиглэлээ өөрчилнө гэдэг анхааруулгаа тодорхой өгсөнгүй. Мэдээж дамжин суух иргэд дургүйцлээ илэрхийлсэн. Ингээд л Ерөнхий сайдын магтуулах төлөвлөгөө талаар нэг хийссэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь “Энэхүү айлчлал нь Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд нэн өндөр ач холбогдолтой бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа үед тохиож байна. Монгол Улсын Засгийн газар дээрх айлчлалтай холбогдон гарах зардлыг бууруулах хүрээнд тусгай үүргийн нислэг захиалахын оронд иргэний агаарын тээврийн нислэгт айлчлалын бүрэлдэхүүнийг багтаасан. Энэ нь зардлыг тав дахин хэмнэх ач холбогдолтой байсан юм. Иймд иргэд, зорчигч та бүхнийг үүссэн асуудалд хүлээцтэй хандахыг хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу” гэсэн мэдэгдэл хийгээд ч тусыг эс олов.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдын айлчлалын багийнхан улс төрийн соёлд суралцаагүй гэдгээ тов тодорхой харуулчихсан. Өөрөөр хэлбэл, айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Мандахбилэг зэрэг албаны хүн багтсан.

Улмаар Ерөнхий сайдыг тус улсын Холбооны Канцлер О.Шольцтой уулзах үеэр нь айлчлалын багт багтсан манай сайд нар зураг авч, бичлэг хийгээд гаднын улсын төлөөлөгч нарын нүдийг орой дээр нь гаргав. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт нар утсаараа зураг дарж, бичлэг хийж буй нь гаднын хэвлэлүүдийн дуранд өртөж, германчуудыг мэл гайхуулав.
Тэднийг улс төрд чамгүй олон жил алба хашсан, туршлагатай төрийн түшээд гэж үздэг, үнэлдэгийнхээ хувьд энэ том айлчлалдаа Ерөнхий сайд дагуулж явсан нь тодорхой. Харамсалтай нь, тэдний хийрхэл, тэдний улс төр дэлхийд жижигхэн гэдгийг нь таниулав. Нөгөө талаараа улстөрчдийн цахим попрол хэрээс хэтэрсэн гэдгийг нь тэдэнд таниулсан нэг анхааруулга болов. Үндсэндээ тэдний эл зургийг гаднын төлөөлөгч, гадаад хүмүүс л үзэхгүй нь тодорхой.
Айлчлалын багийнхны паян үүгээр төгсгөл болсонгүй. Ерөнхий сайдын ажлын албан буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа Герман Улсын Канцлер О.Шольцтой мэндлэх үеэрээ хөлөө зөрүүлж, бүжгийн ёсолгоо хийж байгаа мэт мэндчилсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Тусгаар тогтносон улсыг төлөөлж явсан төлөөлөгчийн хувьд хийж буй үлдэл нь дэндүү хөнгөн хуумгай, намбагүй байлаа. Гэвч тэрбээр эл үйлдэлдээ гэмшихийн оронд харин ч бүр өөрийн зөв хэмээн цахим хаягтаа нийтэлсэн байв. Тэрбээр “Манай нөгөө "Твиттер"-т намайг ёсолсон, зөв буруу, дипломат мөн биш, дундад зууных мөн биш гээд л хэлэлцүүлэг өрнөж, бүр тасалсан бичлэгтэйгээ явж байна. Хамгийн ардчилсан, чөлөөт улсад ч багаас нь зөв ёслох этикет зааж өгдөг. Толгой бөхийхгүй байх нь мөн нүд рүү харах боломж ч байдаг. Дипломат мэндчилгээний нэг...” хэмээсэн байна.

Ийн айлчлалын багийнхны будлиан өнөөдрийг хүртэл ар араасаа хөвөрсөн. Мэдээж, улсаа төлөөлж, хэлэлцээр хийхээр очсон Ерөнхий сайд нь хэн бэ гэдэг нь ч гаднынханд сонин байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Нилс Аннен түүнтэй уулзаж, өөрийн "Твиттер" хуудастаа хамт авахуулсан зургаа байршуулжээ. Улмаар тус жиргээний доор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бугуйн цагийг тус улсын жиргээчид онцолсон байв. Ерөнхий сайдын гартаа зүүсэн цаг нь "Rolex" брэндийн 18 каратын цагаан алттай "Date Just" загварын 23,228 ам.доллар өртөг бүхий байгаа нь олны анхаарлыг татав.
Ийн Европ дахь айлчлалын багийнхны энэ бүх бүтэлгүйтлийг Ерөнхий сайдын ХБНГУ манайхаас газрын ховор элемент экспортлох санал тавьсныг үзэглэсэн явдал л цайруулж дөнгөвөл дөнгөнө. Түүнээс биш, ёс жудаггүй хэдэн "хүүхэд" айлд очиж дур зоргоороо тонгочиж тонгочиж ирэх шиг л юм болов бололтой.
Төгсгөлд нь, бүхэл бүтэн Монгол Улсыг төлөөлж, гаднын улс оронд албан ёсны айлчлалд яваа төрийн түшээдэд, гадаад айлчлалын багийнханд төрийн албан ёсны айлчлалыг хэрхэн хийдэг, адаглаад яаж мэндэлдэг талаар сургалт орох нэн тэргүүний шаардлага байна.
| ДУЛИМАГХАН ДАРГА НАРЫН ДУУЛИАНТ АЙЛЧЛАЛ |
|
Уран бүтээлчдэд өнөөдөр шагналыг нь хүртээнэ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг энэ бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |