Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэн түрүүнд хийх ёстой ажил бол Оюутолгойн хэлэлцээр. Түүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байхдаа “Дубайн гэрээ”-г өөрчлөх саналыг “Рио Тинто”-д тавьж байсан билээ. Энэ утгаараа Оюутолгойн мэдээлэлтэй тун ойрхон нэгэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлага тавьж өлсгөлөн зарласан. Мөн Олон улсын шүүхэд царцаагдсан хөрөнгийг Монголд оруулж ирэх нэхэмжлэлийг Засгийн газраас явуулж өгөхийг шаардсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж тамгаа гардаж авсны дараа Нью-Йоркийн шүүх рүү нэхэмжлэл явуулахаар болсон нь түүний ажлын эхний шийдвэр байж мэдэх. Тиймээс Оюунтолгойн хөрөнгө оруулалтын гэрээг монголчуудад ашигтай байдлаар өөрчилж чадвал түүний нэр түүхэнд хамгийн сайн Ерөнхий сайдаар бичигдэх биз.
Дараагийн чухал ажил нь цар тахлыг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа сэргээх. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд удаа дараа хөл хорио тогтоож, үүний улмаас олон аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчид дампуурлын ирмэгт тулаад байна. Тиймээс ард түмэн Л.Оюун-Эрдэнээс аж ахуйн нэгж, иргэдээ хэрхэн дэмжих бол гэдэг хүлээлтийг үүсгэж байгаа.
Мэдээж хүн амаа хамгийн түрүүнд вакцинжуулах ажлыг хийнэ. Үүний цаана элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөг боловсруулна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Түүний хэлсэн “Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй” гэх үг ямар учиртай байв. Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэрээ ашиглаж эдийн засгаа сэргээх үү гэдэг асуулт түүнд үлдэж байна. Мөн томоохон төслүүдээ хөдөлгөх нь эдийн засгаа аврах том гарц болоод байна.
Тухайлбал, нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулна гэдгээ мэдэгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны олборлолтын аманд нэг тонн коксжсон нүүрсний үнэ 63 ам.доллар байдаг. Тээвэрлэгдэн Ганцмод боомтод хүрч угаагдахад 200 ам.доллар болж өсдөг. Монгол Улс жилд 6.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авч байна. Үүний нэг тэрбум ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүнд зарцуулдаг. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэх аж.
Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эхний гэрээг цахимаар байгуулсан. “БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил гэрээ байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалт руу шилжээд байгаа юм.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Grassroot /Greenfield” нефть-химийн аж үйлдвэрийг барихын тулд дэд бүтцийг шинээр байгуулах шаардлага бий болсон. Тиймээс төмөр зам, авто зам, цахилгааны шугам, ажиллагсдын орон сууц байгуулах төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж, эхнээс нь ашиглалтад оруулаад байгаа юм. Одоо үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж 2024 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Уг төслийг хугацаанд нь хийж гүйцэтгэх нь энэ Засгийн газрын ажил болоод байна.

Түүнчлэн Аж үйлдвэржсэн орон болоход дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах хэрэгтэй байна. Ингэснээр жилд Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой юм.
Засаг солигдох бүрд яригддаг Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мөн л хийхээр оруулж ирсэн байна.
Түүнчлэн Ерөнхий сайд болохоосоо өмнө ярьдаг байсан нэг сэдэв бол аялал жуулчлал. Хэнтий аймагт ихээхэн хөрөнгө зарж хөшөө, цогцолбор босгосон нь асуудал дагуулаад байсан. Цар тахлын үед хамгийн их алдагдал хүлээсэн салбар бол аялал жуулчлал. Тэрбээр “Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр ирэх зун Монголд аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа сэргэх бололтой.
Ажлаа авснаас хойш эхлүүлж буй нэг ажил нь залуучуудаа дэмжиж, орон сууцжуулах тухай яриа хэлэлцээр байв. Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдсэн. Уг ажлыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгаж буй.
Мөн Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох түгжрэлийг хэрхэн шийдэх талаар төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Тэрбээр “Хотын асуудлыг зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Засгийн газар хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн билээ.
Харин эрүүл мэндийн салбарт ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барихаа амласан. Энэ мэт улс оронд нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлууд түүнийг хүлээж байна. Мөн Л.Оюун-Эрдэнэд “Ордныөрөөнд шигдсэн биш, олны дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно” гэсэн амандаа хүрэх л үлдлээ.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Оюунтолгойгоос эхлээд олон ажил хүлээж байна |
|
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |