УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл 126 гишүүнтэй парламентыг ус, тосоор нь ялгаж байна.
Халуун намраар эхэлсэн МАН-ын “зодоон” Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар үргэлжилж байгаа нь улс төрийн өнөөгийн дүр зургаас шууд харагдаж байна. Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Засгийн газрыг унагааж, Н.Учралын Засгийн газарт УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн багийнхан багтсанаар МАН-ын хагарал нэг тийш эцэслэгдэнэ гэсэн хүлээлттэй байлаа, олон нийт. Гэвч өчигдөр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг санал өгснөөр тэдний улс төрийн зодоон эцэслэгдээгүй нь тодорхой болов. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэхийг дэмжсэн Ардын намын 36, Ардчилсан намын 19, ИЗНН-ын хоёр гишүүн дэмжсэн. Үндсэндээ Монголын улс төрийг хоёр талцуулаад буй МАН-ынхан хоёр талдаа гарч, Ардчилсан намын айдастай гишүүдийн “баг”-ийг хууллаа, өчигдрийн санал хураалт.
Үнэндээ санал хураалтаас харахадЕрөнхийлөгчийн талынхан илүү олуулаа болсон мэт. Өөрөөр хэлбэл 38 бүлэглэл дээр 30-ын бүлэглэлээс гишүүд нэмэгдэж, Н.Учралын Засгийн газарт сайдын суудалд “барьцаалагдсан” Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир нар нэмэгджээ. Мөн 30 бүлэглэлд багтаж явсан ч сайдын суудалд санаархаж, 38-ын талд хэсэг гүйгээд унасан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эргэлт буцалтгүй эсрэг талдаа гарчээ. Гэхдээ Ардын намынхнаас илүү Ардчилсан намынхны санал олны анхаарлыг татлаа.
АРДЧИЛСАН НАМЫН 19 ГИШҮҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙГ ДЭМЖЛЭЭ
.jpg)
МАН-ын “зодоон”-ы хайнааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хагалж байгаа нь сүүлийн үеийн улс төрийн олон шийдвэрээс тодорхой харагдаж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл дээр Ардчилсан намынхан бүлгээрээ хэлэлцсэн шийдвэрээсээ “буцаж”, хоёр талд гарснаар Ардын намын атганд байгаа гишүүдийг “зарлаж” өглөө.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам Бүлгийн хурлаараа Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй гэх шийдвэр гаргасан. Гэтэл тэдний олонх нь бүлгээрээ гаргасан шийдвэрийнхээ эсрэг санал өглөө. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг Ардчилсан намаас УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баясгалан, А.Ганбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Б.Түвшин, Д.Энхтуяа, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн, Дав.Цогтбаатар, Ж.Баярмаа нар дэмжсэн. Үндсэндээ АН-д MCS, АПУ-гийн гэх тодотголтой суусан АН-ын гишүүд нэмээд хууль хяналтын байгууллагад хэрэг нь шалгагдаж байгаа гишүүд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх тодотголтой АН-ын гишүүд уг хуулийг дэмжсэн гэсэн үг.
Харин хамтарсан Засгийн газарт багтсан ХҮН намынхан нэгдэн байр сууриа илэрхийлж, "Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг дэмжихгүй" гэх саналаа өгсөн бол ИЗНН-ынхан хоёр хуваагдаж, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, М.Нара-Нарантуяа нар мөн эсрэг санал өгсөн юм.
Ийн Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-ын гишүүдийг эрх баригч сөрөг хүчин гэлтгүй ус, тосоор нь ялгаж, хэн нь хэний эрх ашгийг хамгаалж байгааг ил тодоор зарлаж өглөө. Бүр тодорхой болсон нэг зүйл нь, Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид “бөлдөгдүүлж”, атганд нь багтчихаад айдастай байгаа гэх яриа ч үнэн бололтой. Тэд Монголын улс төрд шинэ салхи сэвэлзүүлэх нь битгий хэл илүү нэг хөдлөх эрхгүй, МАН-д дагаар орчихоод чимээгүйхэн суугаа нь энэ удаад илүү тодорхой боллоо.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АТГАНД ОРСОН АН-ЫН АЙДАСТАЙ ГИШҮҮД |
|
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |