МАН-ынхан уугиж байсан улс төрийн зодооноо бүрэн унтрааж чадалгүй хаврын хавсарганд алдаж мэдэхээр байна. Нэмээд Ардчилсан намынхан гал дээр тос нэмж, өрдөж өгөх нь тодорхой боллоо.
Намар МАН-ынхан довтолгооны 38, хамгаалалтын 30 болон хоёр хуваагдаж байсан бол хавар хамгаалалтын 30-ынхан сөрөг довтолгоонд шилжиж тоглоомын дүрмээ өөрчиллөө. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд МАН-ын бага хурлаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан тэргүүтэй дөрвөн гишүүнээ намаасаа хөөж, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль санаачилсан. Хамгаалалтын 30-ынханд торгуулийн цохилт өгсөн ч, оновчтой шийдэл байсангүй, үнэндээ.
Өөрөөр хэлбэл, хаврын чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сайдын суудлаас бууснаасаа хойш анх удаа ил гарч, ах нартаа анхааруулга, сануулга өгөхийн завсарт хэд хэдэн ноцтой асуудлыг ярилаа. Нэг ёсондоо “Өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болсон МАН-ын хар хайрцаг нь би шүү” гэдэг анхааруулга Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаас нэвт шувт харагдаж байна. Тэрбээр “Хаврын улс төр МАН-ын даргаар УИХ-ын дарга Н.Учрал болсноор дууссан гэж бодсон. Гэтэл Н.Учралд улс төрийн дарамт ирсэн байна. Д.Амарбаясгалан болон бусад хүмүүсийг шахах Ерөнхийлөгчийн юм уу, Я.Содбаатарын Ерөнхийлөгчийн ойр хавийн хүмүүсийн шахалт. Энэ бол Ерөнхийлөгчид сонгогдох тухай эсвэл Ерөнхийлөгч улирах тухай асуудал. Энэ бол хоёр, гурван жилийн өмнөөс эхэлсэн” хэмээн ам нээсэн.
Ерөнхийлөгчийн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль парламентын дарахлааг сулруулах сөрөг талтай хэмээн дэмжихгүй байгаагаа ч илэрхийлсэн. Нэмээд хөгшиний ард өрнөдөг улс төр ард түмний төсөөллөөс дэндүү алсарсан гэдгийг давхар сануулсан. Эндээс үзэхэд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ улс төрд эргэн ирэхдээ байр сууриа буцааж авах том хөзөртэй гэдэг санаагаа цухас сануулсныг ард түмэн анзаарсан биз ээ.
МАН-ын хамгаалалтын фракцынхан Ардчилсан намынхантай хүч хавсайдаж, чуулганыг бойкотлосон. Навч унахад намар шалтаг байсан гэгчээр УИХ-ын дарга Н.Учрал МАН-ын даргаар сонгогдсон нь Ардчилсан намынханд хаврын улс төрийг хуйсгануулах шалтаг байлаа, үнэндээ.
Уг нь тэд намар дэд сайд нарыг чөлөөлөх асуудлаар Ерөнхий сайдыг шахалтад оруулсан ч үр дүнд хүрч чадалгүй чуулган завсарласан. Үндсэндээ сөрөг хүчнийхэн МАН-ынхны аль хүчтэй талд нь тал засаж, хүч хавсарсаар хүслээ гүйцэлдүүлэх цоорхойгоо олчихсон байна. Тиймдээ ч эхлээд УИХ-ын даргыг унагаах акцыг МАН-ын довтолгооны 38-тай хүч хавсарч хийсэн бол энэ удаад хамгаалалтын фракцын гартаа атгасан боломжийг нь ашиглаж, УИХ-ыг бойкотлох акцаа идэвхжүүллээ.
Тэр тусмаа одоогийн улс төрд хүчтэй байгаа Ерөнхийлөгчийн фракцынханд гомдогсод МАН-д чамгүй олон бий. Тэднээс өрх тусгаарласан Үндэсний эвсэлийн дарга Н.Номтойбаярын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том шүдний өвчин болсон. Нэмээд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай нэг үед гарч ирсэн 80-аад оны төлөөлөл. Тэд хүч хавсарч, Ерөнхийлөгчийн сонгуульд орвол МАН далаараа тавиулах эмзэг цаг үед ирчихсэн гэх бор шувуу Саарал ордноор нисэх болжээ. Хэрэв зээ Ерөнхийлөгч дүү нартайгаа хэлэлцээрт хүрвэл УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад, УИХ-ын даргад Шадар сайд асан С.Амарсайханы нэр яригдаж байгаа. Нэмээд хотын дарга Х.Нямбаатарын даргын суудалд зүтгүүлэх санаархал ч бий. Улс төрийн түүх давтагддаг. Эрх баригчид олон ч удаа ингэж ан цав сууж байсан. Яг 2017 онд МАН 32, 33-ын бүлэглэлд хуваагдчихсан Засгийн газраа огцруулах гээд огцруулж чадахгүй нээнтэгт орчихсон байсан шиг хэт олонхын зовлонгоо яяс махаараа мэдэрч л явсан. Гэхдээ энэ удаад илүү том цуурчихлаа. Үнэндээ МАН-ынхан улс төрийн зодооноо дарж чадахгүй бол өнгөрсөн 20 жилийн авлигын схемээ задлах, эсвэл намаа тараах гэсэн хоёр том сонголтын өмнө очсон нь энэ бололтой.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |