Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгоод найман сарын хугацаа өнгөрчээ. Намаа бөөцийлөөд хөл дээр нь босгох хугацаа хэдийнээ болчихсон гэсэн үг. Гэтэл Ардчилсан намынхан унж дорой, улбайж сулбайсан, УИХ-д сөрөг хүчний үүрэггүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН-ынхан дотроо зодоонтой, эв түнжингүй, булхайгаа дэлгэлцэж, өөрсдийгөө “барьж” өгч байгаа энэ цаг үед хариуцлага нэхдэг хүчтэй сөрөг хүчинтэйсэн бол эрх баригч намынхны мөн ч их булхай, луйврыг илчилж, сүүлийн 10 жил улс төрд дангаараа ноёрхсон Ардын намын үнэн төрхийг ард түмний өмнө дэлгэхээр байлаа. Харамсалтай нь, Ардчилсан намыынхан нүдэн балай чихэн дүлий аятай чимээгүй харж суусаар хагас жилийн нүүрийг үзлээ.
Уг нь өдийд хүчтэйхэн сөрөг хүчин байсан бол Ардын намын алдаан дээр дөрөөлөөд Засгийн газрыг унагааж, эрх баригч намын гишүүдээс өнгөрсөн гурван удаагийн сонгуульд үнэмлэхүй болсон мөрийн хөтөлбөр, амлалтыг нь нэгт нэггүй шаардаад зогсож байх байлаа. Харамсалтай нь, Ардчилсан намын удирдлагуудаас тийм иргэний зориг гарахгүй байна аа, үнэндээ. Мэхт мэхэндээ гэгчээр МАН-ын зодоон дундуур гишүүдийнхээ бүртгэлийг ч нууцалж чадахгүй, эрх баригчдын “шидсэн” ганцхан чулуунд бүдэрчихээд, хэвлэлийн хуудсаар дүүрэн мэдэгдэл гаргаад суух хүртэл унж дорой байна. Тодруулбал, Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим системийг хакердсан гэх мэдээлэл сүүлйн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Тэгвэл үүнд Ардчилсан намын зүгээс “Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим системийг хакердсан гэх худал мэдээллийг гадаадын цахим хуудсанд зохион байгуулалттайгаар нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлэх, намын нэр хүндэд халдах оролдлого гарч байна.
Ардчилсан намын гишүүнчлэлийн цахим бүртгэлийн цахим систем рүү халдсан, мэдээлэл алдагдсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Гадаадын цахим орчинд нийтлэгдсэн “өгөгдөл худалдаална” гэх агуулгад Ардчилсан намын шинэчлэлийн үйл явц болон намын даргын дотоод сонгуулийн өмнөх үеийн үйл ажиллагаатай холбоотой, манай гишүүнчлэлийн системд огт байхгүй мэдээллийг зориуд хольж, зохион байгуулалттайгаар найруулан оруулсан байна. Энэ нь уг мэдээлэл нь бодит баримтад үндэслээгүй, зохиомол шинжтэй болохыг илтгэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Үнэндээ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ардчилсан намын даргад “жижигдэж" байна гэсэн үг л дээ.
Хэзээний фракцын зодоонтой, зодоон нь туйлдаа хүрчихсэн Ардчилсан намынхан нэг цул болоод Ардын намыг сөрөх хүртлээ багагүй хугацаа, ур чадвар шаардана. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Л.Гантөмөр тарж бутарсан АН-ыг арай гэж эмхэлж, УИХ-д 42 суудалтай болгосон. Өнгөрсөн хоёр удаагийн парламентыг бодвол олонх болсон атлаа олонх болсны ашгийг тө дийлөн гаргаж чадахгүй л байгааг улс тр судлаачид, иргэд шүүмжилж байна.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан өнгөрсөн 30 жилийн хугацаанд фракцын зодоондундаасаа хүчтэй удирдагч, баг лидерүүдийг төрүүлж ирсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг “унагаж” түр орлон гүйцэтгэгч сонгосноор өөрөөр удирдлагын багаа сольж амжаагүй л явна. Энэ сарын 16-нд Ардчилсан намынхан Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ дүрмийнхээ хүрээнд намынхаа дотоод зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Үндсэндээ АН-ын Үндэсний бодлогын хороонд хэний фракцынхан жин дарах вэ гэдэг сонголтын өмнө ирнэ гэсэн үг. Тиймдээ ч АН-ын фракцууд сэрж, анхан шатны байгууллагуудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлчихсэн, чимээгүй хэрнээ, өрсөлдөөнтэй байна, АН-ын фракцууд. Гэвч энэ өрсөлдөөн мөнөөх л хуучин фракцуудынх нь удирдагч нарын дунд өрнөөд байгаагаас биш АН-ын дарга О.Цогтгэрэлийн оролцоо огтхон ч байхгүй нь мэдрэгдэж байна аа.
Ард түмэн Ардын намаас уйдаж эхэлсэн гэдэг нийгмийн захиалгаа ч тэд ойлгож чадсангүй. Өнгөрсөн гурван сонгуульд Ардын нам дараалан ялалт байгуулахдаа Ардчилсан намыг амь таслахаас наагуур шороотой нь хутгаж байлаа. Гэтэл арай гэж парламентад 42 суудалтай болсон Ардчилсан намынхан Ардын намынханд “найр тавьсан” шийдвэрүүдийг бүлгээрээ гаргаж байгаагаас ялгаагүй харагдаж байна. Ийн сэхээнд байгаа АН-ыг О.Цогтгэрэл сэргээж дийлэхгүй нь ээ.
| СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |