Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Ноград мужийн Тар тосгонд (Будапешт хотоос 90 км зайтай) байрлах Бурханы шашны төвд зочилж, сүмийн тэргүүн Чөпел ламтай уулзав. Уулзалтын үеэр Чөпел лам Унгар дахь Бурханы шашны үүсэл хөгжил, гол урсгалууд, өнөөгийн нөхцөл байдал болон шашны нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн тэрээр Унгарт Бурханы шашин сүүлийн жилүүдэд хэрхэн дэлгэрч, өнөөдөр 10-20 мянга орчим сүсэгтэнтэй болсон тухай сонирхолтой мэдээлэл хуваалцав.
Тар дахь төвийн түүхэн ач холбогдлыг илтгэх нэгэн онцгой үйл явдал нь 1992 онд XIV Далай лам өөрийн биеэр хүрэлцэн ирж тус төвийг адислан нээсэн байдаг. Үүнээс хойш тус төв нь Унгар төдийгүй Төв Европ дахь Буддын шашны чухал төвүүдийн нэг болон хөгжиж, жил бүр олон мянган зочин, сүсэгтнийг хүлээн авдаг болжээ.
Тар дахь Бурханы шашны төв нь найман суварга, хоёр сүм, бясалгалын танхим, сургалтын байр, кофешоп болон бэлэг дурсгалын дэлгүүртэй, шашин номын үйл ажиллагаанаас гадна соёл, боловсролын арга хэмжээ, олон улсын сургалт, бясалгалын хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг байгалийн үзэсгэлэнт газар байгуулагдсан цогцолбор юм.Үндсэн сүмүүдийн нэгэнд Аттила хааны суугаа баримлыг залсан байх бөгөөд түүнийг Унгарчуудын анхны хаан хэмээн хүндэтгэдэг, үндэстний түүх, сүнслэг байдлыг хамтад нь билэгддэг аж.
Унгарын иргэд жил бүр төлдөг орлогын албан татварынхаа нэг хувийг улсад бүртгэлтэй иргэний нийгмийн байгууллага (сайн үйлсийн сангууд гэх мэт), мөн адил нэг хувийг шашны байгууллагад өөрсдийн сонголтоор хуваарилах боломжтой байдаг. Тар дахь төв нь энэхүү дэмжлэгээр төвийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, сургалт болон ном, судар хэвлүүлэх зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлдэг байна.
| Элчин сайд Н.Энхтайван Унгарын Чөпел ламтай уулзав |
|
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |