• Өнөөдөр 2026-09-17

Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа

     Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн шатрын олимпиад 46 дахь удаагаа Узбекистан Улсын Самарканд хотноо хөшгөө нээлээ. Дэлхийн шатрын олимпиадын эхний өрөг өчигдөр Монголын цагаар 18:00 цагаас албан ёсоор эхэлсэн. Дэлхийн шатрын олимпиад нь дэлхийн хамгийн том багийн тэмцээн бөгөөд энэ удаагийн тэмцээнд нээлттэй болон эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн 188 улсын 400 шигшээ багийн шилдэг шатарчид өрсөлдөж байна.

    Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “FT” Ц.Батсайхан ахлагчтай Монгол Улсын Үндэсний шигшээ баг чансааны 15 дугаарт эрэмбэлэгдэн тэмцээнийг эхлүүлсэн бөгөөд нэгдүгээр өрөгт Палестин Улсын шигшээ багтай учраа таарч тоглон 4:0-ийн харьцаатайгаар буулган авав. Тухайн өргийн туршид манай тамирчид дайчин, хурц тоглолтуудыг үзүүлж, өрсөлдөгчдөө амс хийх чөлөөгүй дайрч довтолсоор хожлыг өөрсдийн талд авчирлаа.

1-р өргийн үр дүн:

WGM Т.Мөнхзул 1:0 WCM Факиих Асил

WCM Х. Баясгалан 1:0 WCM Хамури Таква

IM/WGM Б. Мөнгөнтуул 1:0 WCM Факиих Рахаф

WIM Б. Баярмаа 1:0 Альхаммури Роа

Тэмцээний хоёрдугаар өрөг өнөөдөр Монголын цагаар 18:00 цагаас эхэлнэ.


 

 


Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188