• Өнөөдөр 2026-09-18

Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ

      Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн "Нам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 279 км, сумын төвөөс зүүн зүгт 55 км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 100 км/-т ой хээрийн гал түймэр гарсан тухай мэдээлэл 2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 17:35 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

    Ойн түймрийг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтраасан байна. Түймрийг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатсан байна.

 


Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188