(Эхний нооргийг бурхан өршөөг)
Уран бүтлээийг тийм амархан хийчихдэг хүнд бурхан хүртэл дургүй л байж таарна даа?
Номын баярын мэнд. Номын баярыг тохиолдуулан дэлхийн шилдэг “Creative Wrinting” хөтөлбөрт оюутнууддаа уншихыг зөвлөдөг нэгэн эсээг орчуулан хүргэж байна. Бичихүй болон бусад үйл хэрэгт гацаанаасаа гарахад, бодсон санаа, зохиолоо эхлүүлэхэд энэ нийтлэл тус болох болов уу. Энэ эсээ Энн Ламоттын “Bird by Bird” (1994) хэмээх бичихүйн тухай номын хамгийн алдартай хэсэг нь юм. Зохиолч бээр биесийг сул тавьж, хоёр гурав дахь нооргоос л дөнгөж тодорхой, аз байвал сайн болж эхэлдэг зохиол бүтээл гэгчийн мөн чанарын тухай өгүүлэх болно. Тэрбээр бичихийн тулд муу ч гэсэн анхны нооргоо ямартаа ч гаргах хэрэгтэй гэж үзжээ.
Таг гацаж орхисон, эсвээс хэт саарсан ганц бичвэрээ явуулах гэж үгээ хэлж, үсээ зулгаан буй танд санал болгох гайгүй мэдээ надад байна. Эхний нооргоо "балиартуулаад" орхи. Бүх зохиолч энэхүү “балиар” юмыг бичдэг. Ингэж л тэд дажгүй хоёр дахь ноорог, тунчиг чамбай гурав дахь нооргоо гараасаа гаргадаг. Хүмүүс номоо хэвлүүлэн амжилттай яваа зохиолчдыг хараад, тэд өглөө бүр ширээнийхээ ард сая сая доллар шиг сэнгэнэсэн мэдрэмжтэйгээр сууж, өөртөө болон өөрийн авьяас чадварт асар их итгэж, ямар агуу түүх өгүүлэх гэж буйдаа сэтгэл сэргэж байгаагаар төсөөлдөг. За тэгээд гүнзгий сайхан амьсгал аваад, ханцуй шамлан, хүзүүнийхээ чилээг гаргаж аваад хурлын тэмдэглэл хөтөлж буй юм шиг бүрэн төгс цогцолборуудыг ар араас нь буулгаж гарна хэмээн бодно. Гэхдээ энэ бол учир мэдэхгүй хүмүүсийн уран төсөөлөл юм. Миний таних үнэхээр агуу, гайхалтай бичдэг гэгддэг зохиолчид, магадгүй таны хайрлан уншдаг, амжилттай яваа уран бүтээлчдээс нэг нь ч өглөө болгон асар их сэтгэл догдлол, итгэл үнэмшилтэйгээр ширээнийхээ ард суудаггүй. Тэд барагтаа л төгс эхний ноорог бичдэггүй юм. За яах вэ, ганц нэг нь тэгж бичдэг л дээ. Гэхдээ би түүнд дургүй. Бид бүгд дургүй...
Магадгүй бурхан ч гэсэн. Уран бүтлээийг тийм амархан хийчихдэг хүнд бурхан хүртэл дургүй л байж таарна аа?
Үнэндээ бичиж дуусгахаасаа нааш яг юу хийж байгаагаа мэддэг зохиолч маш цөөхөн болов уу. Чухам урам зориг дүүрэн, сэтгэл хөвсөлзсөн хүмүүс ажлаа эхлүүлнэ гэж байдаггүй юм аа.
Бичээч бээр бие халаалтын хэдэн хөшүүн өгүүлбэр шивж тавьчхаад л, цас туучин довтолгох хаски шиг давхиад өгдөггүй юм.
Миний таних нэгэн бичээч өглөө бүр ширээнийхээ ард суухдаа өөртөө эелдэгхэнээр: "Чамд сонголт байхгүй биш, байгаа. Бро чи нэг бол бич, эсвэл өөрийгөө үгүй хий дээ" гэж хэлдэг тухайгаа надад ярьж билээ. Бидэнд бүгдэд нь, бичвэр нь урсан гарч уянга төгс ундардаг өнөө зохиолчдод хүртэл гачлан зовлон, шүдээ сугалж байгаа юм шиг хэцүү мэдрэмж төрдөг л юм.
Оновчтой сайхан үг, өгүүлбэрүүд ихэнх тохиолдолд урсдаг мэдээ шиг ар араасаа ундарч гарч ирдэггүй.
Шотландын алдарт зохиолч Мюриэл Спарк өөрийгөө өглөө бүр бурхантай холбогдсон юм шиг нам суун бичдэг хэмээн ярьдаг. Чихэндээ бурхны яриаг дамжуулах төхөөрөмж холбочихсон, үг үсэг алдалгүй тасралтгүй шивээд л, ажрахгүй суудаг болтой юм. Гэвч энэ бол бусад зохиолч санаа аваад байх байр суурь ерөөсөө ч биш. Дэмий хэрэг. Ингэж ярьж байгаа хүн рүү муу муухай бүхэн бороо шиг асгараасай.
Хүмүүс миний бичсэн “балиар юм”-ыг (анхны ноорог) уншаад “авьяас билиг нь замхарч, ухаан бодол нь самуурснаас болоод амиа хорлож дээ хөөрхий” гэж итгэцгээх вий гэж би үхтэлээ айдаг сан.
Ингээд маргааш нь ширээнийхээ ард сууж, өнгийн үзгээ аваад балиартуулсан юмаа шүүрдэж гарна. Хасаж болох бүх хэсгийг танаж, хоёр дахь хуудасны хаа нэгтээгээс эхлэл хэсгээ олж харан, чамин төгсгөл тодорхойлж аваад хоёр дахь нооргоо бичдэг байв.
Энэ нь үргэлж дажгүй болж хувирдаг. Заримдаа бүр хөгжилтэй, сонин содон, хэрэгцээтэй болж таарах нь ч элбэг. Би дахин нэг удаа нягталж хараад, шуудангаар илгээнэ.Тэгээд сарын дараа, дараагийн шүүмж бичих цаг болоход энэ бүх процесс дахиад л эхэлнэ. Би дахиад л засварлаж амжихаас минь өмнө хүмүүс харчих вий гэсэн айдаст автдаг сан.
Бараг бүх сайн бичвэрүүд аймшигтай эхний оролдлогуудаар эхэлдэг.
Та хаанаас ч хамаагүй эхлэх хэрэгтэй. Цаасан дээр ер нь юу ч байсан хамаагүй ямар нэгэн зүйл буулгаж эхэл. "Анхны ноорог бол цааснаа буулгах үе (down draft). Зүгээр л цаасан дээр буулгаад ав. Хоёр дахь ноорог бол засаж сайжруулах үе (up draft). Хэлэхийг хүссэн зүйлээ илүү оновчтой хэлэхийг хичээ. Гурав дахь ноорог бол шүдний эмчийн үзлэг (dental draft) гэсэн үг. Шүд бүрийг шалгаж, суларсан, шахагдсан, хорхойтсон, эсвэл бүр цоо эрүүл байгаа эсэхийг нь нэг бүрчлэн шалгадаг үе билээ.
С.Энхцэцэг
| ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ" |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |