• Өнөөдөр 2026-09-18

ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ

Хонь: Хамт олны үйл ажиллагаанд таатай өдөр. Дарга удирдлагын зүгээс боломж олгвол танд бусдад өөрийнхөө чадварыг нээн харуулах боломж гарах болно. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Энд хөрөнгийн бүртгэл сайн анхаар. Зарим мэдээнээс болж та эрч хүчээ алдана. Жижиг зүйлд их хүч гарахаас зайлсхий.

Үхэр: Шинэ боломж бий болно. Энэ үед өөрийн төлөвлөгөөг гарга. Бусадтай сайн ярилцаж, шийдвэр гаргах үе учраас нээлттэй бай. Аливаа үйл ажиллагаанд зөвхөн үйл ажиллагааны төлөө бус байхыг хичээ. Өөрийнхөө төлөө шийдвэр гаргах санал хүлээж авах болно. Магадгүй энэ нь таныг бүр их стресст оруулж мэднэ. Гүнзгий амьсгаа аваад өөрт таалагдсан сэтгэлийг тань сэргээх урилгад л нааштай хариулт өг.

Ихэр: Шинэ санаа, төсөөлөл биеллээ олж эхлэх бөгөөд энэ бүгдийг дуусгахын тулд хамаг эрч хүчээ зарцуулах болно. Таны өөртөө итгэх итгэл сэргэнэ. Гэхдээ хууль бус үйл ажиллагаанд оролцохгүйг хичээ. Өнгөрсөнд үлдсэн зарим нэг таагүй дурсамж таныг зовоодог бол одооноос үүнийгээ эмчилж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурахыг хичээ.

Мэлхий: Бүтээлч ур чадвар нэмэгдэх өдөр. Ирж байгаа бүхий л мэдээлэлд анхаарлаа хандуул. Энэ өдөр бүхий л ажил үйлд алтан дунджийг баримтлахыг од эрхэс зөвлөж байна. амьдралдаа сонирхолтой шинэчлэлт хийх нь өдөр тутмын амьдралыг тань баяр хөөртэй болгоно. Гэхдээ эхлэхээсээ өмнө ямар өнгө нэмэхээ сайн бодоорой.

Арслан: Өнөөдөр тун завгүй өнжих болно. Таны сэтгэлийн тэнхээгээ хурц оюун ухаантайгаа хослуулах чадвар өндөр байна. анхаара төвлөрүүлэх ёстой ямар ч ажил байсан яг одоо хийхэд тохиромжтой бөгөөд гүйцэтгэж дуусгасандаа та бардам байх болно.     

Охин: Ажил хэрэгт асуудал үүсэж мэдэх тул үг хэлээ цэгнээрэй. Үүрэг хариуцлагаа хүлээхийн тулд оюун санаа, сэтгэл зүрхээ нэгтгэ. Та бие сэтгэлээ ажилдаа зориулж чадвал бусад хүмүүс таны авьяас чадварыг үнэлэх болно. Харин та аэил мэргэжилдээ сэтгэл дундуур байгаа бол томоохон шийдвэр гаргах цаг хэдийн иржээ. Хувийн амьдралд тань таагүй байдал илэрч болзошгүй.  

Жинлүүр: Болгоомжтой хянуур байдал нь таны өвөрмөц шинж ч гэлээ яг одоо шаардлагатай байгаагаасаа илүү ихийг ярих бололтой. Ямар ч үед болж өгвөл ярихаасаа өмнө сайн бод. Нэг нэгнээс өрөвдөх сэтгэлгүй үг сонсох хэрэггүй. Хэрэв та өнөө орой хүмүүстэй уулзах бол болгоомжтой бай.

Хилэнц: Нийгмийн ажил хэрэгт оролцох зарим хүмүүс сонгосон талбартаа амжилттай байна. Бизнесийн сайхан боломж гарч ирнэ. Хэрвээ та шинээр зээл авч, тоног төхөөрөмж эд анги худалдан авах гэж байгаа бол банк болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад холбогдох баримт бичгээ сайн бүрдүүлж өг. Ийм асуудал яг одоо бүтэмжтэй байх болно.       

Нум: Бусдыг өрөвдөх, харилцан туслалцах өдөр. Холын хамаатнуудаа эргэх, хуучин нөхөдтэйгөө эвлэрэх хүсэл төрнө. Хэрэв та хэнтэй ч нөхөрлөдөггүй, шинэ танилуудтай болж амжаагүй бол энэ талаар одоохон бод. Энгийн байж, инээмсэглэ. Олон нийтийн ажилд оролцвол хүмүүс танд сэтгэл зүрхээ нээнэ. Та ч мөн адил тайвшралыг мэдэрч, өөрийгөө амраах болно.   

Матар: Өнөөдөр санхүүгийн асуудалд бүх анхаарлаа төвлөрүүл. Ямар үргүй зарлага гаргаж байгаадаа дүгнэлт хий. Энэ нь мөнгөө хэрхэн дэмий үрэхгүй байх талаар төлөвлөгөө гаргахад тус, дөхөм болж мэдэх юм. Мөн зээлийн хүүгээ сайн нягталж, хэрэв их санагдвал багасгах тал дээр арга хэмжээ ав. Шинэ өөрчлөлтйг цаг алдалгүй хийсээр байх хэрэгтэй.

Хумх: Хэтэрхий шахуу төлөвлөгөө гаргахгүй байхыг хичээ. Зайлшгүй чухал зүйлээ төлөвлө. Энэ үед нэмж зээл авахаа хойшлуул. Эсвэл өмнөх зээлийн хугацаагаа уртасгах хэрэггүй. Та бүхэн бодлогогүйгээр мөнгө үрэх хандлага байгаа тул санхүүгээ сайн нягтал. Ажил хэргийн асуудал таныг төөрөлдүүлэхээр байна.

Загас: Эрдэм мэдлэг ба цаг үеийн мэдээлэл таны амжилтад хүрэх түлхүүр байна. Гэвч чухал даалгаваруудаа хийгээгүй орхисон бол асуудалтай тулгарна. Хамгийн сайн арга хэмжээ бол эхлээд тайвширч, дараа нь сэтгэлийн хямралаасаа гараад хийж чадах бүхнээ хийх юм. Хууль шүүхтэй холбоотой асуудал таны бодсон шиг тийм амархан байхгүй байх ба сайн зөвлөгөө авахыг зөвлөж байна.  

 


ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188