Сансрын технологиор тэргүүлэгч SpaceX (SPCX.O) компани Starship пуужингийн удаах туршилтаа энэ сарын 22-ны өдөр хийхээ мэдэгдлээ. Энэхүү даалгавар нь эх дэлхийн тойрог замд анх удаа хиймэл дагуул оруулах ажлын туршилт юм.
Starship хөлгийн14 дэх удаагийн энэхүү нислэг нь сүүлд хийсэн туршилтаас томоохон дэвшлийг хэрэгжүүлэх учиртай. Өнгөрөгч долоодугаар сард хийсэн нислэгээр пуужин тойрог замд бүтэн оролгүй задгай сансарт гараад, эх дэлхийдээ буцаж газардахдаа саборбитал траектороор дайран өнгөрсөн юм. Энэ удаад Starship хөлгийг эх дэлхийн тойрог замд оруулснаар хөлгийг урт хугацааны туршид хянах нүсэр ажил болж байна. Туршилтын үр дүнд Starlink V3 хиймэл дагуулын анхны хэсгийг тойрог замд байршуулах боломжтой болно.
Одоогоор бүс нутгийн сансрын зохицуулах байгууллагын зөвшөөрлийг хүлээж буй уг даалгавар нь ойролцоогоор 10 цаг үргэлжлэх төлөвтэй байна. Starship дэлхийгээс дээш 275 километрийн өндөрт нисэж, 6 удаа бүтэн эргэлдсэний эцэст Чилийн баруун талын Номхон далайд буух аж. Ийнхүү SpaceX компани тээвэрлэгч пуужингийн хөөргөлт, сансарт салах үйл ажиллагаа болон буцаж эх дэлхий дээр аюулгүй газардах ажиллагааг анх удаа бүрэн туршихаар төлөвлөж байгаа аж.
Энэ бол сансрын хөлөг хийгээд тээвэрлэгч пуужин аль алиныг дэлхийд аюулгүй газардуулж, гэмтэлгүй төхөөрөмжүүдийг дараагийн сансрын нислэгэд дахин ашиглах боломжийг бий болгосон томоохон алхам юм. Ингэснээр сансрын технологийн зардлыг бууруулах асар том ач холбогдолтой. Сансрын төхөөрөмжийг дахин ашигладаг болсноор сансрын нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, Ангараг болон сар луу саадгүй хүрэх технологийн үндэс болох аж.
С.Энхцэцэг
| SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |