Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 114 дүгээр чуулган Женев хотноо 2026 оны 6 дугаар сарын 1-12-ны өдрүүдэд болж байна. Чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монгол үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцож байна.
.jpg)
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын 187 гишүүн орны гурван талт түншлэлийн төлөөлөгчид хуран цугласан ээлжит чуулганаар хөдөлмөр эрхлэлт болон хиймэл оюун ухаан, платформ эдийн засагт зохистой хөдөлмөрийг хангах талаар конвенц, зөвлөмж батлан гаргах асуудлаарх хэлэлцүүлэг, ажлын байранд жендэрийн тэгш байдлыг хангах, хүртээмжтэй, гурван талт нийгмийн яриа хэлэлцээ зэрэг болон холбогдох бусад асуудлыг хэлэлцэнэ.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа чуулганы зургадугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлт, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, ололт, сорилтын талаар танилцуулж, ОУХБ-ын Ерөнхий захирал, чуулганы үндсэн хэлэлцэх асуудалтай холбогдуулан Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
.jpg)
Тэрбээр Монгол Улс хөгжлийн бодлогын баримт бичигтээ нийт иргэдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, тогтвортой орлогыг дэмжих зорилтыг нэг үндсэн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, энэ хүрээнд хөдөлмөрийн харилцаанд цогц шинэчлэл хийн, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан хэлбэрийг хөхиүлэн дэмжих, ажлын байран дахь дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх олон улсын хөдөлмөрийн стандартыг тусгасан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгааг мэдээлэв.
.jpg)
Түүний зэрэгцээ залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн цалингийн зөрүүг бууруулах, албан бус хөдөлмөр эрхлэлтийг арилгах чиглэлээр сорилт бэрхшээл тулгарсаар байгааг мэдээлэв. Энэ үүднээс Монгол Улсын Засгийн газар нийгмийн түншүүдтэй хамтран ур чадварын зөрүүг бууруулах, зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Мөн Хөдөлмөрийн хяналтын тухай ОУХБ-ын 81, 129 дүгээр конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгааг чуулганд мэдээлэв.
.jpg)
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй, сорилт дүүрэн орчин нөхцөлд ОУХБ-ын гишүүн орнууд хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх нь улам бүр чухал болж байгааг онцолж, Монгол Улс ОУХБ-ын нийгмийн түншлэл, нийгмийн яриа хэлэлцээнд суурилсан гурван талт хандлагыг тогтвортой хөгжил, нийгмийн эв нэгдлийн чухал үндэс суурь гэж үздэгийг нотлон, Монгол Улс хүн төвтэй хандлага, бүх хүнд зохистой хөдөлмөрийг дэмжих чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтаа тууштай биелүүлж, олон талт идэвхтэй хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх болохыг илэрхийллээ.
| Женев хотод Олон улсын хөдөлмөрийн бага хурын чуулган эхэллээ |
|
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |