Исламын Бүгд Найрамдах Иран Улс өнгөрсөн амралтын өдрийн шөнө Израилын хотууд руу бөмбөгдөж, олон тооны байлдааны дроноор агаарын дайралт хийв. Ираны “Шударга өшөө авалт” гэж нэрлэсэн 100 гаруй дунд тусгалын пуужин, баллистик пуужин, 300 гаруй бөмбөг хаягч дрон нисгэсэн эл дайралт олон улсын анхаарлын төвд орж, дэлхийн томоохон гүрэн, холбоонууд яаралтай хуралдаж, аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэж байгааг олон улсын хэвлэлүүд геополитикийн нөхцөл байдал улам хурцдаж, дэлхийн III дайн эхэлж болзошгүй хэмээн мэдээлж байна.
Өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 7-нд Палестины хэт даврагч “ХАМАС” бүлэглэл Израилын хотууд руу халдсаны улмаас Израилын арми дайн зарлаж, Газын зурваст дайтаж байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор “ХАМАС”-ын гол байрнууд байрладаг болон тус хэт даврагч бүлэглэлтэй хамтын ажиллагаатай хотууд руу цохилт өгсний нэг нь дөрөвдүгээр сарын 1-нд Сирийн нийслэл Дамаск хотод өгсөн агаарын цохилт байсан. Гэсэн ч Израилын армийн агаарын цохилтод Дамаск хотод байрладаг Сири дэх Ираны консулын газар өртөж, 10 гаруй хүн амиа алдсан. Түүний дотор Ираны армийн удирдагчдын нэг бригадын генерал Мохаммад Реза Захеди болон түүний орлогч, генерал Хажи Рахими нар байсан бөгөөд улсынхаа зэвсэгт хүчний хоёр өндөр цолтныг алдсан Ираны талаас өшөө авах дайралт хийх тухай мэдээлсэн байдаг.

Тухайлбал, Ираны цэргийн хоёр генерал амиа алдсан консулын газрын дайралтын дараа Сири дэх Ираны Элчин сайд Хоссейн Акбари “Израилд ижил хэмжээ, хатуу хариу өгөх болно” хэмээн мэдэгдсэн. Мөн Ираны эрх баригчид “Израил дипломат хэм хэмжээ, олон улсын гэрээг зөрчиж, олон улсын дайны гэмт хэрэг үйлдсэн” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд Сири дэх Элчин сайдын адилаар өшөө авах зорилгоор дайралт хийж болзошгүй тухайгаа мэдэгдэж байв. Хэдий барууны хэвлэлүүд Иран дайралт, мөргөлдөөнөөс зайлсхийж, өшөө авахын оронд Израилд шахалт үзүүлж, Газын зурваст гал зогсоож, энхийн гэрээ байгуулах асуудлаар туслалцаа үзүүлж, АНУ-тай харилцаа холбоотой байгаа гэж мэдээлж байсан ч Ираны тал Израилд агаарын цохилт үзүүлжээ. Түүнчлэн Израилд өгсөн агаарын цохилтын талаар Ираны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Мохаммад Хоссейн Багери “Израилын эсрэг хийсэн “Үнэн амлалт” нэртэй ажиллагаа дууссан. Бид зорилгоо биелүүлсэн. Иран дайралтаа үргэлжлүүлэх төлөвлөгөөгүй байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Израилын хэвлэлийн мэдээллээр Иран талаас хоёрдугаар сарын 14-ний өглөө цохилт өгчээ. Тодруулбал, орон нутгийн хэвлэлүүд Иран 100 гаруй дунд тусгалын пуужин, баллистик, пуужин харваж, 300 гаруй бөмбөг хаяг дроноор агаарын дайралт хийсэн байна. Дайралтын гол бай нь Тель-Авив, Баруун Иерусалим байсан бөгөөд Израил АНУ, Их Британи, Йордан, Саудын Арабын нисэх хүчин болон агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар бага хохирол амссан гэнэ. Харин агаарын довтолгоо, дэлбэрэлтийн чичиргээ, чимээ Иерусалим, Беершеба, Димона болон түүний ойролцоох хотуудад мэдрэгдсэн байна. Хэдий Ираны тал өнгөрсөн амралтын өдөр хийсэн дайралтаараа өшөө авалтаа эцэс болгосон гэж мэдэгдсэн ч Израилын тал үгүйсгэжээ. Тухайлбал, Ираны дайралтын талаар Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар хохирлын хэмжээ маш бага гарсан. Гэхдээ дайралт, довтолгоонууд хараахан дуусаагүй байна. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Израилын Ерөнхий сайд шинэ мэдэгдэл хийж, Иран руу дайрахад бэлэн байгаа тухайгаа мэдээлжээ. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Израил Улс Иранаас хийх дайралтад бэлтгэж байсан. Бид хамгаалалтын систем байрлуулж, хамгаалалтаа бататгаснаас гадна олон улс Израилыг дэмжиж байгаад талархаж байна. Израил хамгаалалт, довтолгооны аль алинд бэлэн байгаа. Гэхдээ бид тодорхой зарчмыг баримтална. Хэн бидэнд хор хөнөөл учруулна. Хор хөнөөлийг нь эргүүлэн учруулах болно. Израил Улс Иран руу дайрахад бэлэн байгаа. Бид хариу арга хэмжээ авах болно” гэжээ.

Зүүн Европт өрнөж буй ОХУ, Украины дайн, “ХАМАС”, Израилын дундах Газын дайнаас гадна Ираны тал Израил руу ийн довтолсон нь бүс нутаг дахь сөргөлдөгч талуудын хооронд удаан үргэлжилсэн далд дайныг улам хурцатгасан явдал болж буйг “CNN”-ийн тоймчид онцолжээ. Тэгвэл Ираны гэнэтийн дайралт болон Израилын авч болзошгүй хариу цохилттой холбоотойгоор дэлхийн томоохон гүрнүүд хөдөлж эхэлж байна.
Израилын талын өгсөн мэдээллээр Ираны агаарын цохилтод Ирак, Йемен зэрэг орон тусламж үзүүлсэн гэнэ. Мөн Ираны ашигласан бөмбөг хаягч дронууд нь Оросын Украинд ашиглаж байгаа дрон болохыг баталсан гэж мэдэгдээд байгаа аж. Тэгвэл Ираны талын Израилын хотуудад өгсөн гэнэтийн дайралттай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй зөвлөл шуурхай хуралдахаар болсон байна. Мөн Ираны талаас мэдээлэл хүргүүлж байсан гэх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд Аюулгүй байдлын зөвлөлтэй хуралдсан бөгөөд энэ долоо хоногт “Их долоо”-гийн бүлэгтэй яаралтай хуралдаан зохион байгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Ираны Израилд өгсөн гэнэтийн цохилтод АНУ, Европын холбоо оролцож, хөдөлж эхлэх бөгөөд Израилын ямар хөдөлгөөн хийхээс шалтгаалж Иран, Израилын нөхцөл байдал хурцдаж, ОХУ, Украины дайныг ч давсан дэлхийн хэмжээний асуудал болж, дайн эхэлж болзошгүй хэмээн анхааруулж байна.

Харин Израилын талаас Иранд өгөх хариу цохилтын талаар “BBC” агентлагийн шинжээчид “Израилын талаас хариу өгөх эхний байнууд нь пуужин хөөргөсөн Ираны цэргийн баазууд байх магадлал өндөр. Цаашлаад Израил Ираны орон даяар тархсан Хувьсгалт Гвардын сургалтын төв, цэргийн баазад цохилт өгч, хүний амь, эд материалын томоохон хохирол учруулахаар шийдэхийг ч үгүйсгэхгүй. Дэлхийн геополитикт нөлөөлж болзошгүй хоёр орны нөхцөл байдал аюулын шатандаа явж байна” хэмээн дүгнэжээ.
| ИРАНЫ ДАЙРАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД: ДЭЛХИЙН III ДАЙН ЭХЭЛЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |