Монголчууд дэлхийд муу нэртэй, луу данстай болоод удаж байна. Дотооддоо ч гэсэн ялгаагүй, хулгай хийхгүй, бусдыг хууран мэхлэхгүй бол амьдарч чадахгүй юм шиг боддог болж. Олон жил хулгайн хэргээр ял эдэлчихээд шоронгоос суллагдсан хүн шөнө нойр нь хүрэхгүй босоод, халбага, сэрээ сэмээрхэн авч, дэрэн дороо хийдэг гэдэг шиг монголчууд нэгнийхээ амар заяаг нь үзүүлэхээ больж, нийтэд ашигтай, хүртээлтэй байхаар гаргасан цахилгаан дугуй, түрээсийн дугуйг ч зүгээр байлгалгүй GPS-г салгах гэж оролдоод, гэртээ оруулж тавьчихаад “Энд байхгүй ээ” гээд сууж байсныг санаж байгаа биз ээ. Үүний адил монголчууд нэгэндээ нэргүй болоод зогсохгүй дэлхийд луу данстай болж байна.
Саяхны жишээ дурдахад, Монголын иргэн Тайландаас нэн ховор зэрлэг амьтад хууль бусаар хил гаргах гэж байгаад тус улсын хууль, хүчнийхэнд баривчлагджээ. Комодо арлын луу, питон могой, яст мэлхий, 24 амьд загас гэсэн нэн ховор зэрлэг амьтад хил давуулах гэж байгаад Тайландын нисэх онгоцны буудал дээрээс баривчлагдсан Монгол Улсын иргэний мэдээ гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, монголчууд дахин муу нэртэй гэдгээ “баталж” байгаатай л ялгаагүй зүйл боллоо.

Энэ мэтчилэн Монгол Улсын иргэн гаднын оронд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт холбогдох тохиолдол дахин өсөж байгааг албаныхан мэдээлжээ. Тоо баримтаас үзвэл, гадаадад ажиллаж, амьдарч байгаад гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр консулын газартаа мэдэгдсэн тооноос үзвэл БНСУ-д хамгийн их буюу 1000 орчим хүн гэмт хэрэгт холбогдоод байна. Түүнчлэн Монгол Улсын 100 орчим иргэн ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ зэрэг оронд 3-25 жилийн ял сонсон хоригдож байгаа аж. Гэмт хэргийг төрлөөр ангилж үзвэл монголчуудын гадаад үйлдэгдсэн гэмт хэргийг хулгай, дээрмийг хэрэг тэргүүлж, араас нь мансууруулах бодис болон өөр төрлийн гэмт хэрэг жагсаж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор гаднын оронд эх орныхоо нэрийг муухай харагдуулж, гадаад хөдөлмөрлөж, сурч боловсрох гэсэн бусдадаа чирэгдэл учруулж, гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "од" болж байсан монголчуудын гаднын оронд хулгай, дээрмийн хэрэгт холбогдож байсан зарим түүхийг хүргэж байна.
Өнгөрсөн 2023 онд Япон Улсын Токио хотод Монгол Улсын иргэн хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон тохиолдол гарсан. Тодруулбал, Монгол Улсын иргэн Г гэгч Токио хотын Шибүяа дүүргийн нутагт 20 настай япон эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, түрийвчийг нь булааж зугтжээ. Цагдаагийн байгууллагын шалгалтаар Г нь Япон Улсын иргэнтэй хамт Шибүяа дүүргийн Донензака дахь барилгын цахилгаан шатанд эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, цахилгаан шатны хаалга нээгдэх үед 5000 орчим иентэй түрийвчийг нь булаан зугтсан байдаг. Харин түүнийг цагдаагийн байгууллагынхан хэрэг гарсан барилгаас холдож амжаагүй байхад саатуулсан бөгөөд иргэн Г байцаалтдаа “Тэр эмэгтэйг яаж ийгээд үнсчихвэл сэтгэлийг нь өөртөө татаж чадна гэж бодсон” гэж мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээллээр иргэн Г-д Япон Улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, Монгол Улс руу буцаасан гэнэ.

2018 онд Монгол Улсын гурван иргэн Тайландад бүлэглэн халаасны хулгай хийдэг тухай мэдээлэл цацагдаж байв. Монгол Улсын гурван иргэнийг Тайландын Бангкок хотын нисэх онгоцны буудал дээр саатуулагдсан байдаг орон нутгийн хэвлэлээр анх “Халаасны хулгайн бүлэглэлийг баривчиллаа” гэсэн утгатай мэдээлж байжээ.
Тодруулбал, 31 настай иргэн Г, 39 настай иргэн Б, 34 настай иргэн О нар нь Вьетнамд бүлэглэн халаасны хулгай хийж, Вьетнамын иргэдэд олон мянган батын хохирол учруулж, хулгайлж авсан эд зүйлсээ Монгол руу удаа дараа явуулж байсан бөгөөд хууль, хүчний байгууллагаас тэднийг мөрдөж байгаад Тайландын хилийг давах гэж байхад нь нисэх онгоцны буудал дээр саатуулсан нь тэр аж. Тайландад халаасны хулгайн бүлэг гэж зарлуулсан Монгол Улсын гурван иргэн баривчлагдахдаа 100 мянган бат буюу монгол мөнгөөр 7.3 сая төгрөг, тодорхой хэмжээний солонгос вонтой зорчиж байжээ. Бангкок хотын цагдаагийн газрын мэдээлснээр иргэн Г, Б, О нар нь тус улсад бүлэглэн жуулчдын халаасыг ухаж, гар утас, түрийвч, бэлэн мөнгийг нь хулгайлж Монгол руу явуулдаг байсныг тогтоосон гэдэг. Түүнчлэн Монгол Улсын гурван иргэн нь бусдын зээлийн картаар их хэмжээний сүүлийн үеийн гар утас худалдан авч, хохирол учруулаад байсан аж.

2019 онд Вьетнамын нийслэл Ханой хотод Монгол Улсын иргэн хулгай хийгээд үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайлбал, Монгол Улсын иргэн Ч гэгч 2019 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Вьетнамын Ханой хотын Хоан-Кием дүүрэгт орших нэгэн цайны газарт Солонгосын жуулчны эд зүйлийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Гаднын хэвлэлийн мэдээлснээр “Юүдэнтэй саарал цамц, хар малгай сэжиг бүхий этгээд нэгэн жуулчны араас дагаж байхыг цагдаа нар хараад дагасан” гэнэ. Ч гэгч нь солонгос жуулчны цүнхнээс 100 ам.доллар, 300 мянган вьетнам дон, бичиг баримттай түрийвчийг нь хулгайлжээ. Мөн Монгол Улсын иргэн Ч-г тус хотын өөр нэг дүүрэгт гарсан хулгайн хэрэгт сэжиглэн шалгасан байдаг бөгөөд Ч хэргээ хүлээсэн байдаг.

| МОНГОЛЧУУД ГАДНЫН ОРОНД ХУЛГАЙ, ДЭЭРМИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ, ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ЗАРИМ ТҮҮХ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |