Монголын урлагийн давтагдашгүй содон дуучин Төмөрийн Ариунаа гавьяат "Зүрх асна" тоглотоороо тэсрэлт хийлээ, энэ бямба гарагт. Үргэлж л бэлтгэл сургуулилт, тайз, гэрэл, дуулалтаа бусдаас өндөр түвшинд байлгаж, ер бусын их эрч хүч, гал цогоор өөрийгөө дүүргэн цэнэглэж явдаг энэ эмэгтэй 16 настай танхил охин байхаасаа урлагт хөл тавьсан байдаг.
Өдгөө яг 40 жилийн дөрөө жийж, "Уран бүтээлч хүн гэж ийм байдаг юм аа" гэдгийг ханатал харуулж, өндөр түвшний тоглолтыг ард түмэндээ үзүүллээ. Дуулалт бүр нь уртай, дуу бүхэн нь хит гэдэг нь даган дуулах сонсогчдоос нь илт. Тэд хамтдаа "Чи минь мөрөөдөл минь билээ" гэж хайртай хүнээ хүсэн мөрөөдөж, "Хайрыг минь чи сонс" хэмээн хайртай хүндээ хайраа сонсгож, "Нандин учрал минь 100 жилдээ ганцхан хань минь" гэж ханьдаа зориулж, "Хорвоог дүүргэж дэргэд байгаарай" гэж шивнэнэ. Мөн үггүй мордсон нэгнийг үгүйлж, зүүдний ханхүүтэй ярилцаж, шөнө дундын бүжигт уригдаж, чамтай бас чамгүй өдрүүдийн тухай дуулна.
Ийнхүү хайр, хань, учрал, уяралын олон сайхан дууг зүрх сэтгэлийн өрөө тасалгаа бүрээр эгшиглүүлж, түүгээр олон ч хүн хөглөгдөж, тэтгэгдэж өнөөдрийг хүрсэн байдаг. Т.Ариунааг сонсоод уйлдаг, тайвширдаг, санан үгүйлдэг, сайн сайханд итгэдэг, гэгэлзэн догдолдог, гэрэлтэн дэлгэрдэг, учран хайрладаг, уяран хөглөгддөг. Т.Ариунаа ч өөрөө хүний сэтгэлийн голд зогсож байгаад тайзаа засдаг. Дунд нь зогсоод дүүрэн дүрэлзэн асаж чаддаг эмэгтэй. Ийм халуун гал, дулаан эрчим, дундрашгүй цэнэг, давтагдашгүй дуулалт Монголын урлагт бий нь гарцаагүй Т.Ариунаа юм.
Тэгэхээр түүнгүйгээр рок попын урлагийг төсөөлөх боломжгүй. Тэр дурласан, хайрласан бүсгүйгээс гадна үл таних эмэгтэйн дуу хоолойг ч хүргэн дуулдаг. Эмэгтэйчүүдийн доторх ертөнцийг дуугаараа илчилж, эмнэж, нээж чаддаг. Тэр ээж, аав, эх орон, нарны хаан хүүхдүүдээ ч хайрлан, талын монгол айлыг ч эгшиглүүлж, аргадан гуйж, хайрлан энэрч дуулдаг. Ерээд он бол түүний дөнгөж урган нахиалж, удаа ч үгүй дэлгэрэн мандаж, уулгалан дагуулж байсан үе. Стиль имиж, дуулалтын хэв маяг, клип, тоглолт гээд цөм шинэ, бүгд ондоо. Турьхан биетэй галзуу эрч хүчтэй эмэгтэй ёстой ямар ч дуу, ямар ч тоглолтыг өөр түвшинд үзүүлэхэд бэлэн зогссон бөгөөд дуулсан дуу бүхнээ хит болгож чадаж байв. Тэгж эхэлсэн тэр өдгөө ч тэсэрсээр, тэмүүлсээр, гал цогоор өрдсөөр.

Тийм ээ, тэр ямагт үндсэн хэв маягийг эвдэж, өөр байж, ондоог барьдаг уран бүтээлч. Тэр хэзээ ч даган дуурайдаггүй, дагуулагч, дүнсийж үймрээгүй, дүүрэн эрч хүч, дандаа л зүрхэндээ гал зөөж, түүнийгээ асааж, бусдыг ч бас дуу хоолой, дуулалтаараа асааж, ундрааж явдаг дуучин. Хэчнээн хүн түүний дуунд тэнхрээ бол, хэд нь эдгээ бол, ямархан нь уяран догдолж, хэн гэгч нь итгэл зориг ороо бол. Ямар ч л байсан өвдсөнд эм, шантарсанд итгэл, шаналсанд хүч, уйтгарт баяр өгдөг нь гарцаагүй. Сэтгэлд тогтож, хөвж үлддэг шидэт үгс, зөөлөн аялгуу түүний дуунуудынх. Ингээд л тэр өөр, тэр ондоо. Тэр давтагдашгүй, цор ганц. Зүрх ассан үдшийг монголчууд мартахгүй, зүрх асаасан дуучингаа харин бид үргэлж хайрлана. Тийм ээ, та бол Монголын ард түмний хайртай Төмөрийн Ариунаа.
| ДҮРЭЛЗЭН АСАГЧ ТӨМӨРИЙН АРИУНАА |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |