Шагдарт эхлээд ихэд дургүй байлаа. Өөрийн жаргалын төлөө эхнэр хүүхдээ орхидог өөдгүй хүн л гэж боддог байлаа. Гэсэн ч цаг хугацаа өнгөрч ухаан жаахан нэмэгдэх бүрд "Гарын таван хуруу" киног үзэхдээ түүнийг арай өөрөөр ойлгож эхэлсэн. "Аан Шагдарт яг туйлын бурууг өгч болохгүй юм байна. Эцсийн дүндээ хүн өөрийн дуртай, жаргалтай газраа байх нь зөв шүү дээ. Хариуцлага үүрэх ёстой, би ийм л байх учиртай" гээд өөрийгөө гээгдүүлж, эсвэл хорьж болохгүй гэдгийг мэдсэн юм.
Дүрийг ингэж хүний сэтгэлд амьдруулж чадна гэдэг гарцаагүй уран бүтээлчийн чадвар. Нэрт найруулагч асан Л.Лхасүрэн гуай монголчуудад Шагдарын дүрээрээ хайрлагдаж нэг, үзэн ядагдаж нэг оршсон хүмүүн. Үүгээр ч зогсохгүй "Ч. Чимидийн “Тус биш ус” киноны Осор, Б. Ширэндэвийн “Төгсгөл”-ийн Мөнхөө, “Ацаг шүдний зөрөө”-гийн сорвит, В.Шекспирийн “Ромео Жульетта”-гийн Ромео, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”-ын Корчагин зэрэг тайзны 100 гаруй дүрийг бүтээсэн байдаг. Дүр бүхэн нь хүний сэтгэлд очиж, ойрхон байдаг. Түүнчлэн хэчнээн мундаг найруулагч байсныг нь "Гурван найз”, “Болд хэрхэн хатаагдсан нь”, “Дээвэрт суудаг Карлсон”, Ж. Б. Мольер “Аргагүйн эрхэнд оточ”, “Бэрд” зэрэг жүжиг “Хүн хөрөө” кино зохиол бичиж, найруулан дэлгэцнээ гаргаснаас нь бэлхнээ мэдэж болох билээ.
Тэрбээр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Нийслэлийн II сургуулийн VII ангийг 1962 онд төгсөөд Улсын Хүүхдийн Төв театрт жүжигчнээр ажиллаж байв. 1974-1978 онуудад Москва хотын А. В. Луначарскийн нэрэмжит ТУДС-д найруулагчийн мэргэжлээр суралцсан. Улмаар Улсын Хүүхэд Залуучуудын Театрт 1978-1984 онуудад ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, 1984 оноос УБИС, СУИС-д багшаар ажиллаж иржээ. Дүр бүтээнэ, кино, жүжиг найруулна, багшилна гээд урлаг гэх айлд тэр тун завгүй хөдөлмөрлөж, тал талд өөрийгөө бүтээхээр эрмэлзэж байсан нь өдгөө хийж, бүтээж, оролцож байсан бүхнээс нь харагддаг. Монголын урлагт өнөөдөр Л.Лхасүрэн багшийн шавь гээд нэр, бахархал дүрэн дүрээ бүтээж, найруулагч болж яваа олон сайхан уран бүтээлч бий. Ингээд харахаар өөрийн авьяас билиг, мэдрэмжийг ганц кино, жүжигт бус хүмүүст ч шингээн үлдээсэн нь яах аргагүй том гавьяа мөн билээ. Цаг хугацаа ухарч, түүний бүтээн туурвисан мөч хоромд эргэн очвол найруулагч Л.Лхасүрэн гуай “Гарын таван хуруу” киноныхоо Шагдарын дүрд тоглохоор бэлдэж, тун удахгүй монголчууд Шагдарыг ярьж, түүгээр амьсгалах гэж буй. Тэр мөн тайзны цөөнгүй жүжгийн найруулагч хийхээр сэтгэл, ухаанаа тэмтэрч, бодож, өөрийгөө зориулан суугаа нь харагдах байсан биз ээ. Сэтгэлээ зориулсан бүхэн цаг хугацаа өнгөрөх тутамд улам үнэ цэнжиж, түүнийг нь бид үзэж, сэтгэл, оюунаа ундаалж, бодож, сэтгэхийн эхлэлээ тавьдаг билээ.
| "ГАРЫН ТАВАН ХУРУУ" КИНОНЫ ШАГДАР БУЮУ НЭРТ НАЙРУУЛАГЧ асан Л.ЛХАСҮРЭН |
|
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |