Авхаалжтай л даа, “OI Entertainment”-ийн Б.Болорчулуун. Ёстой нөгөө “Энэ нээрээ элдэвтэй нөхөр шүү” гэдэг шиг л энэ цагийн иртэй залуу уран бүтээлчдийн нэг тэр яах аргагүй мөн. Донж маяг, төрх, илэрхийлэл ондоо, ондоо. Дүрүүд нь ч ийм л болохоор монголчууд, ялангуяа хүүхэд, залуус эл уран бүтээлчид хайртай байдаг биз ээ.

“OI Entertainment” гэх нэгэн үеийн шижигнэсэн залуусын “тэсэлгээ” кино урлагт байгаа онож байгаа. “Хүсэл” уран сайхны киноноос эхлэн хамтдаа хийсэн бүтээлүүд нь үзэгчдийн хайр, талархлыг хүртэж, үзэгчид жүжигчдийг нь “Манай тэр, энэ” гээд хэдийнэ дотно танил шигээ ярьдаг болоод цөөнгүй жил болж байна. Тэр дундаа Б.Болорчулууны хамгийн сүүлд бүтээсэн “No Rules” олон ангит киноны Билэгийн дүр үзэгчдийг жигшээж, зэвүүцүүлж, бүр суудлаас нь өндөлзүүлж чадаж байгаа. Үзэгчид киноны эхний ангиас л Билэгийг ярьж, “Тэр нээрээ үнэхээр зэвүүн шүү. Болорчулуун яаж ингэж хувирч чадав аа” хэмээн, энэ яриа одоо ч өрнөсөөр байна. Гэхдээ тэр зүгээр нэг хурц араншин, ширүүн характертай тоглолт үзүүлсэнгүй. Үнэхээр зэвүүцэм, жихүүцэм, хачин муухай түрэмгий зан, харгис хэрцгий нэгэн “болж” хувирч чадсан. Бидний дунд тийм хүн амьдарч байгаа мэт тэр дүрээ бүтээж чадсан. Ер нь бидний дунд Билэг олон бий. Тийм учраас л хүмүүст тэр хэрцгий догшин хийгээд зальхай ааш араншин, үйл хөдлөл нь илүүтэй хүрээд, шархируулаад, үзэн ядуулаад байгаа хэрэг шүү дээ. Энэ нь нөгөө талаар уран бүтээлчийн дүрийн маш сайн судалгаа, эрэл, хөдөлмөрйбилээ. Тэр дүрээ бодит байлгахын тулд зөвхөн жүжиглэх бус ингэж хөдөлмөрлөдөг гэсэн үг. Уг киноны хоёрдугаар бүлэг яг энэ өдрүүдэд үзэгчдийг байлдан дагуулж байгаа тул Билэг ямархан хүнээр дуусахыг одоогоор таашгүй.
Юутай ч үргэлж зөөлөн, тусархуу, дурлалт залуу, хаягдаж үлдсэн өрөвдөлтэй нэгэн тэргүүтэй эерэг дүрийн эзэн байсан тэр Билэгийн дүрээр үзэгчдэд мартагдахааргүй, хаана ч таарсан Билэг л харагдахаар болж чадлаа. Уран бүтээлч хүний хувьд энэ бол том амжилт.
ӨМНӨ НЬ ТЭР ДЭГГҮЙ МОЖУЛА Л БАЙЛАА
Тэр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болохоосоо өмнө уран бүтээлийн “Mount” гэх хамтлагт ажиллаж байж. Гэхдээ үзэгчид түүнтэй “Мөрөөдлийн театр”-ын “Миний нууц хүү”, “Амьдрал өөрөө бэлэг”, “Тэр чинь би”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг тайзны бүтээлээр нь илүүтэй танилцсан байх. Тэр дундаа “Миний нууц хүү” жүжгийн дэггүй Можулагийн дүрээр бүр илүү мэддэг болсон биз ээ. Эрх танхи, дураараа хүүгийн дүрийг эвтэйхэн гаргаж байсан тэр дараа нь “Хөтөч”, “Аз жаргалын эрэлд” зэрэг киногоор өөрийгөө “Ийм хэмжээний жүжигчин шүү” хэмээн кино продюсерууд болон үзэгчдэд харуулж чадсан. Эндээс түүний кино урлагийн замнал эхэлсэн гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй болов уу. Учир нь, тэрбээр тайз, дэлгэцийн уран бүтээлийг илүү мэргэжлийн түвшинд хийх, бүтээх зорилгоор гадаад руу мэргэжил дээшлүүлэх сургуульд явж, “хоосонгүй” ирсэн нь энэ юм. Хоосонгүй гэдгийн баталгаа нь, “Хүсэл”, “Гайхамшигт ертөнц” тэргүүтэй нэг ангит, “Галзуу дурла”, “No Rules” олон ангит уран сайхны кино юм. Өөрөөр хэлбэл, Можула хүү өсөж, том болжээ. Тэр тусмаа мэргэжлийн салбартаа эрийн цээнд хүрчээ.

| “ЭЛДЭВТЭЙ” Б.БОЛОРЧУЛУУН |
|
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |