-Таньд юун түрүүнд Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийг амжилттай найруулан тавьсанд хүргэе. Та энэ жүжгийг үзэгчдийн хүртээл болгохдоо өөрөөсөө ямар нэг сайхан зүйл "хүлээж" байсан байх. Тэр хүлээлтдээ хүрч чадсан уу?
-Миний бодож төлөвлөсөн, хүлээлтэнд хангалттай хүрч чадсан.
-Та миний зарчим бол өөрчлөлт гэж хэлж байсан. “Фауст”-аас “Гэм зэм” хүрэхэд та өөрчлөгдсөн үү, өөрчлөлт хийсэн үү?
-Өөрчлөлт хийж чадсан. Шинэ зохиол, шинэ оролдлого, материал бүхэн өөрчлөлт авч ирдэг. Би одоо Английн зохиолч Майк Бартлеттийн “Love love love” жүжгийг ирэх гуравдугаар сард тайзнаа тавихаар ажиллаж байна. Энэ жүжигт би дахиад л шинэ өөрчлөлт хийнэ. Тайзны урлаг бол цэвэр өөрчлөлт байдаг.

-“Гэм зэм” жүжгийг үзээд гэр бүлийнхэн тань юу гэж хэлсэн бэ. Тэр дундаа аав тань?
- “Гэм гэм” жүжгийг үзээд аав минь “Миний хүү найруулагч болжээ” гэсэн. Энэ үг надад хамгийн нандин, үнэн санагдсан. Одоо энэ үгний үнэ цэнийг алдах эрх байхгүй. Энэ үгнээс том шагнал хаана ч байхгүй.
- Монголд анх удаа Холограм технологийг та ашигласан. Энэ технологийн давуу тал нь юу вэ?
-Тийм ээ. Би энэ технологийг анх И.В.Гётен "Фауст" жүжгийг тайзнаа тавихдаа ашигласан. Энэ технологи нь оргүй хоосон орон зайд ямар нэгэн дүрсийг бодит мэт харагдуулдаг. Цаашид энэ технологио үргэлжлүүлж, хөгжүүлж, “Фауст” жүжгээ дахин тавихдаа лазер маягаар оруулах төлөвлөгөөтэй байна.
-“Фауст” жүжгийг дахин тайзнаа тавина гэлээ. Хэзээ тавихаар төлөвлөж байна?
-Ирэх намар тайзнаа амилуулах төлөвлөгөөтэй байна.
-Таныг М.А.Булгаковын “Мастер Маргарита хоёр”, эсвэл Чеховын “Цахлай”-г тайзнаа жүжиг болгоно гэсэн яриа байна. Та яг алийг нь үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байна вэ?
- Би хоёулан дээр нь ажиллаж байгаа. Алийг нь түрүүлж тайзнаа тавих вэ гэдэг их чухал. Нөхцөл байдлаас шалтгаалж уран бүтээлийн тактикийг харгалзан ирэх намар Булгаковын “Мастер Маргарита хоёр”-ыг тавихаар төлөвлөж байна. Харин дараа жил Чеховын “Цахлай”-г үзэгчдийн хүртээл болгоно.

- Та УДЭТ-т яагаад ажиллаагүй юм бэ. Бие даан уран бүтээл туурвихад бэрхшээл хэр тулгардаг вэ?
- Найруулагч хүн өөрийн үзэл санаа, бодол, мэдрэмжээ 100 хувь илэрхийлэх нь чухал байдаг. Найруулагч хүний гол зэвсэг бол эрх чөлөө. Тэгэхээр үзэл санаагаа ямар нэг байгууллага, албан газар, хүч нөлөөнд худалдахгүй байх ёстой. Театрын урлаг бол үзэгчдээ зөв зүгрүү нь дагуулах ёстой л доо. Хааш нь яаж дагуулахаа мэдэх ёстой гэсэн үг. Үүний тулд найруулагч нь мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн байх нь зүйн хэрэг. Бие даасан мэргэжил шүү дээ. Театрын урлаг бол сонирхогчийн урлаг биш. Энэ үнэ цэнийг , энэ зарчмыг баримталдаг ямар ч газар ажиллахад бэлэн.
-УДЭТ-ыг хүмүүс шүүмжлэх болсон нь нууц биш. Шинэ залуу жүжигчин, найруулагч дутагдсан гэж яригддаг. Эцсийн эцэст Монголын тайзны урлаг УДЭТ –аар л тодорхойлогдоно. Тиймээс тань шиг залуус орж үндэсний театрыг сэргээх ёстой биш үү?
-Миний хувьд бол УДЭТ-т ажиллахад бэлэн. Гэхдээ аливаа юмны цаг нь бүрэлдэх ёстой. Миний хувьд цаг нь болохоор очно гэж бодож байгаа. Одоохондоо бол биш.
-Таныг дэлхийн сонгодог зохиолуудыг сонгон авч тайзнаа амилуулдаг болсныг үзэгчид мэдэх болсон. Яагаад заавал дэлхийн сонгодог зохиолуудыг барьж авдаг юм бэ?
-Дэлхийн сонгодог зохиолууд нь драматург талаасаа хүний болон амьдралын мөн чанар, гүн ухаан зэргийг маш сайн судалсан байдаг. Тиймээс ч хэдэн зуун жил оршин тогтнож, хуучирдаггүй алт эрдэнэс болж үлдсэн оюуны өв хөрөнгө. Хүн төрөлхтний ертөнцөд сод бүтээл туурвил бичсэн зохиолчдыг мартаж болохгүй. Тиймээс уншиж байх ёстой. Театрын тайзнаас үзэх ёстой гэдэг үүднээс сонгон авдаг. Монголын өнөөгийн нийгэмд сонгодог зохиолуудын хэрэгцээ их байна.
-Яагаад тэр вэ?
-Залуучуудын хувьд ном унших нь багассан юм шиг санагддаг. Гар утсаараа бэлэн дүрс бичлэг, кино контент зэргийг ихэвчлэн үздэг болов уу. Үүний цаана утга, уран зохиолд байгаа мэдлэг, мэдрэмж, хүмүүжлийг авч чадахгүй байх аюул байна. Залуучуудын орхигдсон хэрэгцээг хангахын тулд хүчээр ном уншуулж болохгүй. Тиймээс жүжиг болгон тайзнаа амилуулдаг. Театраар дамжуулж залуучуудын оюун санаанд хүргэх нь оновчтой санагддаг.
-Тэгвэл монгол хүний үзэл санаа, мөн чанар, ёс заншил, өв уламжлал шингэсэн үндэснийхээ зохиолыг тайзнаа амилуулж болдоггүй юм уу?
-Би монгол зохиол тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгох бодол байгаа. Одоогийн байдлаар бол судалж л байна. Монголын зохиолчдоос маш сайн уран бүтээл гарна гэж найддаг. Хэрвээ үнэхээр сайн жүжгийн зохиол бичээд ирэх юм бол би эргэлзээгүйгээр хамтран ажиллахад бэлэн байгаа.
| М.Батболд: Аав минь “Миний хүү найруулагч болжээ” гэсэн |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |