• Өнөөдөр 2024-04-25

АРДЫН ЖҮЖИГЧИН Д.ГҮРСЭД: Монголын урлагт амьдралаа зориулж, өнөөдөр төрдөө үнэлүүлж байгаадаа баяртай байна

2021-11-24,   1062

Монголын театрын урлагийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэдэд Ардын жүжигчин цол хүртээлээ. 
         Тэрбээр “Мандухай цэцэн хатан” киноны Баянмөнх жонон, “Гэрлэж амжаагүй явна” киноны Энхээ, “Говийн зэрэглээ” киноны хоёрдугаар нисгэгчийн дүр болон “Сүүн замын сахиул”, Бууны сумыг буцааж болдогүй”, Таарсан хоёр”, “Толбо”, “Хоёр гүүрний цаана”, “Элэг нэгтэн”, “Анирлагч”, “Аравт” зэрэг 60 гаруй кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. 
 
Монгол Улсын Ардын жүжигчин Д.Гүрсэд “Өнөөдөр төр засаг маань намайг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаар шагнасанд туйлын баяртай байна. Монголын урлаг, Монголын түүх соёлын нэгэн үеийг бүтээж явдаг энэ салбарт өөрийн ухамсарт амьдралаа зориулж, өнөөдрийг хүрч, төрдөө үнэлүүлж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй дэлгэцийн уран бүтээлд тоглосон байна. Энэ дотор гол болон туслах дүр, мөн гадаадын уран бүтээлүүд ч бий. Энэ бол манай хамт олон, уран бүтээлчдийн минь ач буян юм шүү.  Та бүхний минь цаашдын ажил үйлс өргөн дэлгэрч, сайн сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өвгөн уран бүтээлч би өргөн дэвшүүлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 
 

АРДЫН ЖҮЖИГЧИН Д.ГҮРСЭД: Монголын урлагт амьдралаа зориулж, өнөөдөр төрдөө үнэлүүлж байгаадаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188