• Өнөөдөр 2025-02-05

АЛТАНД ШУНАСАН УЛСТӨРЧИД АЛТАЙН ӨВӨР ГОВИЙГ УХАХААР САНААРХАЖ, НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ НЭЭХЭЭР УЛАЙРЧ БАЙНА

2024-11-23,   2499

         Sos, sos, sos!!! Монгол Улс зэрлэг ан, амьтныхаа сүүлчийн өлгий нутгийг сүйд хийхээр санаархаж байна. Говийн их дархан цаазат газар хэзээ мөдгүй хүний хөлд дарагдаж, мазаалай, хавтгай тэргүүтэй нэн хорвордсон амьтан устах аюул нүүрлэлээ.


       Шуудхан хэлэхэд, Монголын эдийн засаг Алтайн нуруунд санаархаж, алтанд шунасан улстөрчдийн “захиалга”-аар зэрлэг ан, амьтдыг аюулд оруулахаар улайрч байна. Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилээр автозам байгуулж, Нарансэвстэйн боомтыг сэргээх ажил өрнөж эхэллээ. Хамтарсан Засгийн газрын балаг эхнээсээ ил болж байгаа нь энэ. 32 жилийн өмнө нээгдээд, хаагдсан Нарансэвстэйн боомтыг сэргээх нь хавтгай, мазаалай тэргүүтэй амьтдыг “чихмэл” болгохтой адил хэрэг л дээ, үнэндээ. Ийм аюулыг баруун бүсээс сонгогдсон гишүүд дэмжиж, Ардчилсан намынхан зүтгүүлж байгаа нь тун ч ноцтой асуудал болж байна.

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АН, АМЬТДЫН АЮУЛ БУЮУ О.АМГАЛАНБААТАР АШИГ СОНИРХОЛ

            УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа л Говийн их дархан цаазат газрын ан, амьтдыг “намнах”-аар санаархаж, Нарансэвстэйн боомтыг сэргээх ажлыг хөөцөлдөж ирсэн. Тэрбээр өнгөрсөн 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Нарансэвстэйн боомтыг дахин нээхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлж байлаа. Төд удалгүй дахин Нарансэвстэйн боомтыг нээх тухай асуудлыг Боомтыг сэргээх бодлогын баримт бичгийн жагсаалтад оруулахыг хүссэн захидал илгээж байсан. Ингээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг сэргээх заалт нэмэгдэж, энэ ажил эхэлсэн. Гэтэл одоо судалгаа бүү хэл бэлтгэл ажилд цэг ч тавилгүйгээр УИХ-аар хэлэлцүүлэхээр зүтгүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Нарансэвстэйн боомтыг сэргээхээр улайрч байна.  

            О.Амгаланбаатар гишүүнд дархан цаазат газрын нэн ховордсон ан, амьтад бүү хэл аав, ээжийнх нь төрсөн нутаг, өөрийнх нь удирдаж байсан гол, усны онгон дагшин байдал алдагдах, алд дэлэм “алга” болох нь огтхон ч хамаагүй. Нарансэвстэйн боомтыг сэргээх “захиалга” авчихсан аятай өдөр, шөнөгүй Төрийн ордноор бахардаж, тамирдталаа гүйж байна. О.Амгаланбаатар гишүүн “Нарансэвстэйн боомтыг нээснээр Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” гэдэг ч хачир дээрээ ашиг сонирхлын зөрчил нь ан, амьтдад заналхийж байгаа хэрэг.  

      Бид энэ асуудлаар холбогдох гишүүд болон судлаач, эрдэмтэдтэй холбогдож, дараах мэдээллийг бэлтгэлээ. Энэ асуудлаар Байгаль орчны төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачид УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлээд байна.


Д.ӨСӨХЖАРГАЛ: НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ СЭРГЭЭВЭЛ ХОВОР ЭКО СИСТЕМ БҮРЭН УСТАНА

        МУИС-ийн багш Д.Өсөхжаргал: Говийн Их Дархан Цаазат Газар анх 1975 онд байгуулагдсан бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог улсын тусгай хамгаалалттай газрын нэг. Уг газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд Нарансэвстэйн боомт нь А хэсэгт байрладаг. Энэ хэсэг нь Монгол Улсын Улаан ном, амьтны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нэн ховор, ховор амьтны жагсаалт, зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц зэрэгт бүртгэгдсэн 37 зүйл ховор, ховордсон амьтад бүхий амьтны аймгийн хувьд Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд асар ач холбогдолтой бүс нутаг. Энэ эко систем бүхий газар дэлхийн хаана ч байдаггүй зөвхөн Монгол Улсад л байдаг. Энэ газарт боомт нээвэл өргөн уудам нутагт шилжин нүүдэллэн амьдардаг амьтад төдийгүй нэн ховор ургамал, шавж, шувууд, говьд цөөн байх уст цэг сүйдэж говийн эмзэг хөрс, экосистем аюулд орох эрсдэлтэй. Хэрэв Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулах юм бол маш олон хууль, актыг зөрчиж, ховор эко системийг бүрэн устгана гэж ойлгох хэрэгтэй.

Б.МИЖИГДОРЖ: НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ СЭРГЭЭСНЭЭР МАЗААЛАЙ БААВГАЙ ДАХИН СЭРГЭХГҮЙ

        Биологийн ухааны доктор Б.Мижигдорж: Нарансэвстэйн боомтыг сэргээхээр төлөвлөж байгаа бүс нутаг бол хавтгайн тархацын өмнөд хэсэг, мазаалайн тархацын баруун өмнөд хэсгийг хамарч байгаа. Мазаалай, хавтгай бол маш сонор сэрэмжтэй, дуу чимээнд үргэмтгий амьтад. Хэрэв боомтыг сэргээвэл энэ үргэмтгий амьтад үргэж, тархац нутаг нь хуваагдана. Мөн нүүдлийн зам нь тусгаарлагдах болно. Тухайлбал, хавтгай тэмээ 10-20 км-ийнцаана байгаа дууг сонсоод 60-70 км үргэж, зугтаадаг. Түүнчлэн боомтын зам дагуу 10 гаруй булаг, шанд бий. Тодруулбал, Нүдэг булаг,Талын мэлтэс, Энгэрийн ус, Нарийн тоорой, Баруун тоорой гэх зэрлэг ан амьтдын ундаалдаг булаг, шанд байгаа. Нарийн сэвстэйн боомтыг сэргээвэл энэ булаг, шандуудаас зэрлэг ан амьтад ундаалах боломжгүй болно. Боомтыг өмнө нь нээгээд, эрсдэлтэй нүүр тулж байсан учир хаасан. Гэтэл дахин нээхээр зүтгэж байгааг гайхаж байна. Нарансэвстэйн боомтыг нээснээр мазаалай баавгай дахин сэргэхээргүй устана. Энэ бол аюул.  

Г.ГАЛТАЙХҮҮ: ГОВЬ-АЛТАЙГААС НАРАНСЭВСТЭЙН БООМТ РУУ ТАВИХ АВТОЗАМ ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ БҮСИЙН ДУНДУУР ДАЙРАН ӨНГӨРӨХӨӨР ЗУРАГДСАН

        Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нарансэвстэйн боомт руу тавих автозам нь Говийн их дархан цаазат бүсээр дайрахгүй” гэж ярьсан байна лээ. Гэвч Говийн их дархан цаазат бүс нутаг Монгол Улсын яг урд хилтэй давхацдаг. Мөн мазаалай баавгай, хавтган тархцын бүстэй давхцаж байгаа. АН-ын бүлгээс өгсөн мэдэгдэлд Говь-Алтайгаас Нарансэвстэйн боомт руу тавих зам нь Говийн их дархан цаазат бүсийн дундуур дайран өнгөрөхөөр зурагдсан байсан. Үүнийг эсэргүүцэж бид холбогдох газарт шаардлага хүргүүлсэн” гэжээ.  

            Говийн их дархан цаазат газар Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийг дамнан үргэлжилж байгаа. Иймд бид Баянхонгор, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нартай холбогдоход дараах тайлбарыг өгч байна.


Д.БАТМАГНАЙ: НАРАНСЭВСТЭЙН БООМТ НЭЭГДЭХ НЬ АН, АМЬТАД ЯМАР СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ВЭ ГЭСЭН СУДАЛГАА ХИЙГДЭЭГҮЙ

        Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын дарга Д.Батмагнай: Байгаль хамгаалах ажлыг бид нэн түрүүн барьж ажиллаж байгаа. Гэхдээ төрийн барьж байгаа бодлогыг төрийн байгууллага нь үгүйсгээд байх нь зохимжгүй. Засгийн газар зөв шийдэлд хүрч, зөв аргачиллаа гаргах байх гэж найдаж байна. Нарансэвстэйн боомт нээгдсэнээр Говийн их дархан цаазат газарт амьдарч байгаа ан, амьтдад сөрөг нөлөө үзүүлэх үү, эс үзүүлэх үү гэдэг судалгаа гараагүй байгаа шүү дээ. Хийгээ ч үгүй байгаа, мэдээж судалгаа хийх байх. Судалгаагаар тодорхой болж, энэ асуудлыг нэг талд нь гаргах байх гэсэн хүлээлттэй байна. Автозамаа хаагуур барих, дэд бүтцээ яаж хийх, ямар тооцоо, судалгаа үндэслэлээр Нарансэвстэйн боомтыг сэргээх гэж байгаа гэдгээ танилцуулах хэрэгтэй.

Д.СОДНОМСАМДАН: ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР ДЭЛХИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРААР БҮРТГЭГДСЭН ТУЛ БИД БООМТ СЭРГЭЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

           Баянхонгор аймгийн БОАЖГ-ын дарга Д.Содномсамдан: Нарансэвстэйн боомтын асуудал сүүлийн ганц, хоёр жил яригдаагүй. Энэ боомтыг сэргээх асуудал олон жил яригдаж байгаа гэсэн үг. Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт хил залгаа байгаа боомт шүү дээ. Хоёр талаасаа Ажлын хэсэг байгуулагдаад, газар дээр нь очиж ажиллаж байсан. Говийн их дархан цаазат газар бол дэлхийн шим мандлын нөөц газраар бүртгэгдсэн. Дэлхийд нэн ховордсон ан амьтдын өлгий нутаг шүү дээ. Байгаль орчны салбар байгууллагууд Нарансэвстэйн боомтыг сэргээх ажилд эсрэг байр суурьтай байгаа. Салбар яам нь ч тэр, байгаль орчны газрууд ч ялгаагүй. Эдийн засгийн үр өгөөжтэй гэж байгаа ч эмзэг хөрстэй, Говийн дархан цаазат газраар автозам барьж, боомтын үйл ажиллагааг сэргээх нь буруу. Бид үүнийг дэмжихгүй” гэсэн юм.

Үргэлжлүүлэн бид Говийн их дархан цаазат газрын хамгаалтын захиргааныхантай холбогдож, энэ асуудлаар тодруулахад “Хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат гадаадад томилолттой яваа” гэх тайлбарыг өглөө. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багт байрладаг. Ийм учраас бид Цогт сумын Засаг даргатай холбогдлоо.

Л.НАСАНБУЯН: ОРОН НУТГИЙН ИРГЭД ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА

         Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга Л.Насанбуян: Нарансэвстэйн боомтыг сэргээх судалгааг нь харах хэрэгтэй. УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж байгаа асуудлыг сумын Засаг дарга эсэргүүцэх, эс эсэргүүцэх нь болохгүй асуудал. Орон нутгийн иргэдийн хувьд эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа. Эдийн засгийн үр өгөөжийг нь харвал дэмжинэ, байгаль орчин талаа харвал судлах шаардлагатай” гэв.

Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргааныхан, эрдэмтэн, судлаачид, аймгийн БОАЖГ-ын дарга нар Нарансэвстэйн боомтыг сэргээхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэд дархан цаазат газрын нэн ховордсон амьтад устах аюултайг анхааруулж байгаа юм. Мөн зарим нь Засгийн газрын шийдвэрийг харж буйгаа илэрхийлэв.

НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ СЭРГЭЭХ ТОГТООЛЫН ТӨСӨЛД БАРУУН БҮСЭЭС СОНГОГДСОН БОЛОН УИХ-ЫН 17 ГИШҮҮН ДЭМЖИЖ, ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

       Тэгвэл Нарансэвстэйн боомтыг сэргээхийг 17 гишүүн дэмжиж, гарын үсэг зураад байгаа ажээ. Хамгийн ноцтой нь, баруун бүсээс сонгогдсон гишүүд уриалж, зөвшөөрлийн дарцаг хийсгэж байгаа нь анхаарал татаж байна.

Тогтоолын төсөлд гарын үсэг зурсан зарим гишүүнтэй холбогдоход дараах тайлбарыг өгч байна.


З.МЭНДСАЙХАН: НАРАНСЭВСТЭЙН БООМТ СЭРГЭХ ЁСТОЙ. ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АН, АМЬТДАД НӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭСЭН

         УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдорж тогтоолын төсөл санаачлаад явж байгаа. Боомтын сэргэлт, эдийн засгийн коридор байгуулах талаар ярьж байгаа шүү дээ, бид чинь. Баруун бүсээс сонгогдсон гишүүд тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Тогтоолын төсөл дээр Говийн их дархан цаазат газраар автозамыг дайруулахгүй, тойруулна гэдгийг тодорхой бичсэн байна лээ. Гэтэл сошиал сүлжээнд баригдах автозамыг Говийн их дархан цаазат газраар дайруулна, ан амьтдыг устгаж үгүй болгох нь гэж яригдаж байна. Тогтоолын төслийг нь харвал тодорхой байгаа. Улсын эдийн засаг, бүс нутгийг хөгжүүлэхэд боомтууд сэргэх л ёстой. Байгаль орчинд нөлөөлөхгүйгээр шийдэх боломж нь байгаа байлгүй. Учиргүй байгаль орчныг сүйдлэх зүйл хийхгүй байх. Нэгдүгээрт, он гаргаад Нарансэвстэйн боомтыг сэргээх тогтоолын төсөл боловсруулсан. Бэлтгэл ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ үүнийг УИХ-аар хэлэлцэнэ. Хоёрдугаарт, Говийн их дархан цаазат газраас тойруулж, автозам барина. Экологийн систем алдагдуулахгүй гэсэн үг. Үүнийг нь би Д.Пүрэвдорж гишүүнээс тусгайлан асуусан. Асуудал байхгүй гэж байна лээ.

Э.БОЛОРМАА: Д.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН “А БҮСЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ, АВТОЗАМЫГ ТОЙРУУЛЖ БАРИНА” ГЭЭД СУДАЛГАА ХИЙХ АЖИЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛСАН

          УИХ-ын гишүүн Э.Болормаа: Д.Пүрэвдорж гишүүн Нарансэвтэйн боомтын асуудлыг баруун бүсийн гишүүдэд танилцуулж, гарын үсэг зуруулсан. Би онцгойлж, “Нарансэвстэйн боомтыг нээснээр Говийн их дархан цаазат газарт нөлөөлөх үү” гэж асуусан. Гэтэл Д.Пүрэвдорж гишүүн “А бүсэд нөлөөлөхгүй, тойруулна” гэж хариулсан. Тухайн албан бичгийн агуулга нь “Нарансэвстэйн боомтыг сэргээх ажилд судалгаа хийх” гэсэн байсан. Тийм учраас судалгаа хийхийг дэмжиж, би гарын үсэг зурсан. Говийн дархан цаазат газарт нөлөөлөх, байгаль орчныг сүйтгэх бол би дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв үнэхээр байгаль орчинд нөлөөлөхгүй бол Нарансэвстэйн боомтыг нээснээр монголчууд гүний хятадуутай шууд харилцах боломж нээгдэнэ. Яг одоогоор судалгааны ажил хийгдэж байгаа гэж ойлгож байна. Миний гарын үсэг зурсан албан бичиг нь боомт нээх, сэргээх биш, судлахыг л дэмжих.

Д.ПҮРЭВДОРЖ: БИ ГИШҮҮДЭД ТОГТООЛЫН ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛСАН БОЛОХООС СУДАЛГААНЫ АЖИЛ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ

         УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: Нарансэвстэйн боомтыг сэргээх тогтоолын төсөл боловсруулж, энэ ажлыг би ахалж байгаа. Нарансэвстэйн боомтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс сэргээх тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй 17 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Нарансэвстэйн боомтыг сэргээхэд Говийн их дархан цаазат газарт ямар ч нөлөөгүй. Хилийн зурвас хилээс 10-15 км-ийн зайд байрладаг. Хилийн зурвасын дагуу тавигдах автозам гэсэн үг. Гишүүд УИХ-ын тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Судалгааны ажилд гарын үсэг зуруулаагүй. Тэгэх шаардлага байхгүй. Энэ ажилтай холбоотой бүх бичиг баримт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд байгаа. Түүнээс дэлгэрэнгүй асуух нь зүйтэй” гэсэн юм.

         Бид баруун бүсээс сонгогдсон бусад гишүүдтэй холбогдохоор залгасан боловч утсаа аваагүй, зарим нь дуудлага хүлээн авах боломжгүй тохиргоотой байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Б.Түвшин, О.Цогтгэрэл, Б.Заяабал тэргүүтэй 17 гишүүн тогтоолын төсөлд гарын үсэг зуржээ. Гишүүд үнэндээ, тогтоолын төсөл, эсвэл судалгааны ажил гэдгийг нь ч “ойлгоогүй” бололтой. Эсвэл төсөл боловсруулагчид ойлгуулаагүй, хуурч гарын үсэг зуруулсан байж болзошгүй байна.

НАРАНСЭВСТЭЙН БООМТЫН ДАРАА ТАЛЫН МЭЛТЭС ҮҮ

          Монголын улстөрчид Хэнтийн нуруугаа хойд, урдаас нь “ухаад” мөдхөн дуусна. Нарансэвстэйн боомтыг сэргээдэг нь том зургаараа их говийг ухахад бэлтгэж байна уу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна. Мөдхөн хэдэн хэсгээр нь тусгай хамгаалалтаас гаргах гэж дайраад, алтны ордоо ухаад эхэлж мэдэхэд л улс. Нарансэвстэйн боомтыг нээгээд, дараа нь Талын мэлтэсийг ухаж эхлэх үү гэх асуулт ч урган гарч байна.

           Хожмын өдөр “Энд мазаалай, хавтгай, тахь, цоохор ирвэс, аргаль хонь гээд олон төрлийн нэн ховор ан амьтан нутагладаг байлаа” гээд Өмнөговийн иргэд шиг халаглаж, Алтайн нуруу руугаа хараад зогсох вий дээ. Тоотой хэдэн мазаалайгаа "чихмэл" болгохтой зэрэгцээд ан, амьтны өлгий нутаг, байгалийн диваажин Алтайн өвөр говийг ухаад дууссан байх вий дээ. Хардах эрх байна, үндэслэл ч байна.

 


АЛТАНД ШУНАСАН УЛСТӨРЧИД АЛТАЙН ӨВӨР ГОВИЙГ УХАХААР САНААРХАЖ, НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ НЭЭХЭЭР УЛАЙРЧ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 29
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-15 21:07:52
    Ганболд: Бургастайн боомт Шивээхүрэнгийн боомтоо сайхан болгож чадаагүй байж одоо Нарансэвстэйг нээж яах гэсэн санаа бэ баруун говийн баялагийг Хятад руу зөөх гэсэн санаа шүү дэ энэ нутаг усаа гадныханд ухуулж зөөх гэсэн хүмүүс Монгол хүн мөн үү ойлгохгүй юмоо өвөг дээдсийн минь үлдээж өгсөн газар шороогоо Бурхан гуйсан ч бүү өг гэсэн захиас байдаг мэддэггүй юм уу шуналын туламнуудаа үр хүүхэд нь Монголд үлдэхгүй юм байх да бузарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-15 21:07:17
    Ганболд: Бургастайн боомт Шивээхүрэнгийн боомтоо сайхан болгож чадаагүй байж одоо Нарансэвстэйг нээж яах гэсэн санаа бэ баруун говийн баялагийг Хятад руу зөөх гэсэн санаа шүү дэ энэ нутаг усаа гадныханд ухуулж зөөх гэсэн хүмүүс Монгол хүн мөн үү ойлгохгүй юмоо өвөг дээдсийн минь үлдээж өгсөн газар шороогоо Бурхан гуйсан ч бүү өг гэсэн захиас байдаг мэддэггүй юм уу шуналын туламнуудаа үр хүүхэд нь Монголд үлдэхгүй юм байх да бузарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-05 00:31:08
    Зочин: Бид эдийн засгийн хувьд хүчтэй чадвартай байж ирээдүйд эх орноо авч үлдэнэ.Одоо гуйлгөчин шиг амьдарвуулаад нэг өдөр бусдад газар нутгаа алдана.Газар нутагтаа эзэн байж ашиглаж дэлхийтэй хөл нийлэх нь зөв шүү.Африкууд үндэсний цэцэрлэгт хүрээлэг маягаар ашиглаад мөнгө олж амьтнаа хамгаалж бн.Хаалттай хамгаалаад юу хожно.Тэнд Лас вегас шиг хот байгуулья.Жуулчдыг урья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-01 14:11:26
    n: 2 balai bolioroo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-25 08:30:41
    Иргэн: Яасан ханаж цаддаггүй бирдийн туламнууд вэ??? Тэр дэлхийд ховордсон ан амьтад онгон байгалиараа байгаа газар нутаг хэнд гай болод байгаа юм бол дэмий тэнэх дуртай юм бол тэр Бургастайн боомтоороо явна биз хулгай хийсэн туулах чадавартай машин унаагүй гэх биш жирийн нэг иргэн тийшээ явах уу.Амгаланбаатар гэж элийрсэн нөхөр одоо болно доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-24 16:11:04
    S: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-19 16:46:48
    Иргэн: Хажууд нь Бургастайн боомт гэж байгаа. Ингэж улайрах нь ямар учиртай юм болоо? Дархан цаазат газрын цаад талд боомт нээгээд, гэнэт баруун аймаг хөгжинө гэж байх уу? Нүхэн жорлонтойгоо л 100 жилээ хийлээ ш дэ. Олон жилийн дараа бидний үр хүүхэд мазаалай, хавтгай гэж ийм амьтан байсан гэсэн гээд араг ясыг нь музейд үзээд явах байх да!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-17 22:40:02
    S: BOOBN LAW XOXN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-17 22:02:33
    Алдар: Д.БАТМАГНАЙ: НАРАНСЭВСТЭЙН БООМТ НЭЭГДЭХ НЬ АН, АМЬТАД ЯМАР СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ВЭ ГЭСЭН СУДАЛГАА ХИЙГДЭЭГҮЙ гэнэ үү? чи ингэхэд энэ салбараа мэддэг юм уу? бүхэл бүтэн 32 жил судалгааны ажлууд тасралтгүй явагдаад МАЗААЛАЙ нь өсөлттэй явагдаж байна. Жинхэнэ эрх ашиг нь ханхалсан бөгс долоогч байх чинь! Иймэрхүү ажлаа мэддэггүй юмнууд яаж ТӨРД ажилдаг байна аа. УИХ-ын гишүүдэд гэж хэлэхэд боомт тийм чухал бишээ! 350тонн алтны төлөө ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАН нутгаа сүйрүүлэх үү? Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УУР АМЬСГАЛЫН асуудлаар хуралд оролцоод явж байна. Тэрбум мод болон Монгол орны байгаль орчинд олон улсын санхүүжилт босгож ирдэг гол санхүүжүүлэгч МАЗААЛАЙ, ХАВТГАЙГ яагаад мартчихваа. Дээрээс нь ОЛОН УЛСЫН ХОРИГУУДЫГ харин ч нэг тавихыг үзүүлээд өгнө дөө. Дараа нь амаа бариад ч дийлдэхгүй байх шүү!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-17 21:27:58
    Amraa: Ямар бүдүүлэг юм бэ. Гүний Хятадтай шууд харилцана гэж юу гэсэг үг юм бэ? Яагаад баруун бүсээс сонгогдсон гишүүн Бургастайн боомтыг хөгжүүлэх талаар нэг ч үг дуугарахгүй мөртлөө ГИДЦГазрын дэлхийд ховордсон амьтад, байгальдаа ээлгүй асуудалд ач холбогдол өгч гарын үсэг зурна бэ. Цаад хужаа санааг нь ойлгодоггүй ээ эрхэм гишүүдээс нутагмусаа хамгаалах ажил гарна чинээ болсонгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-17 15:46:15
    S: SADAR SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-17 09:46:16
    zochin: ta nariin ur huuhed uldene ta naraar horvoo duusahgui chi bol hench bish daraagiin yedee 1 zuiliig ch gesen bgaagaar ni uldeechih tehuu agaa avgai naraa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-17 09:19:32
    hurelsuh: amarbayasgalan zagalmailj bgaa um gej oilgoloo zugeer bgaaraa ta guai har savraa tat
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-17 09:16:50
    3: harvaas enenii tsaana ******** shunal 2 l unertej bna taarsan garuud l bna purevdorj govaltain bor bandi 2 geed bolormaa yugaa medehev dee zailuul hucheer l zurj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-15 12:48:43
    Үнэнийг өгүүлсү: Энэ боомтыг нээж чадваас баруу аймгийн ард иргэдийн амьдрал ахуйд тун гэрэл гэгээтэй зам, ирээдүй бий болно. Бодит байдлыг нь мэдэж , сайн судалж, газар дээр нь очиж үзэж байж бичих, ярих, дуугарах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-14 00:12:52
    Зочин: Энд тэндгүй ухаж дуусахгүй юмаа. Нутгийн хэдэн бор иргэд нь чадлаараа л эсэргүүцэх юм, тэднийг нь тоож байгаа ч юм алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-13 20:51:42
    Зочин: Маш сайн мэдэж байна Амгаланбаатар гэж алтанд шунасан луйварчны хийж байгаа ажил.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-13 13:32:57
    хуульч: ДЭЛХИЙН ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР ШҮҮ, БУЗАР ШУНАЛТНУУДАА, БИТГИЙ ГОРЬД, ХАР САВРАА ТАТ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-13 13:32:43
    хуульч: ДЭЛХИЙН ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР ШҮҮ, БУЗАР ШУНАЛТНУУДАА, БИТГИЙ ГОРЬД, ХАР САВРАА ТАТ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-13 13:32:24
    хуульч: ДЭЛХИЙН ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР ШҮҮ, БУЗАР ШУНАЛТНУУДАА, БИТГИЙ ГОРЬД, ХАР САВРАА ТАТ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-13 09:55:39
    Зочин: Баянхонгор, Говь-Алтай аймгийн БОАЖГазрын дарга нарын яриаг харьцуулаад хар. Баянхонгорын дарга нь жинхэнэ Төрийн албан хаагч байна. Говь-Алтайн БОАЖГ-ын дарга бол арай ч хэтэрнээ, О.Амгаланбаатарын гар хөл л байна. Сандал ширээ чухал уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 19:02:46
    Зочин: Говь-Алтайнхан өөрсдөө энэ Амгаланбаатар гээч нөхрийнхөө учрыг олох биз ээ, өөрсдөө сонгож болсон юм чинь эргүүлээд татаад авчихаж бас болох л баймаар, өөрсдөө л шийдэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 15:43:30
    Зочин : Өө хөөрхий баруун бү ийн хэдэн шуналын тулам нь УИХ -ын гишүүн болжээ.бүгдийг нь эргүүлэн татах юмсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 14:44:30
    зочин: Амгаланбаатар гэгч нь бүүр олиггүй шунал царайтай нөхөр бн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 14:43:23
    зочин: Насанбуян гөл мөртлөө зальтай царайтай юм бн Мэндсайхан шир Батмагнай пял хаашаа ч холбирч мэдэх доль царайтай юмнууд эд нарын гол зорилго хувьдаа баяжих өөр юу ч биш эд нар монголыг хөгжүүллээ юу хаха олигтой гэрээ ч хийж чадахгүй юмнууд байгаа шд тийм сүрхий юм бол тэр аймаг сумынх нь царай модон жорлонгоо хараачдээ хаха. Ямарч чадваргүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 14:32:48
    зочин: Муусайн орк гаралтай юмнуудын шунал нь дуусахгүйээ юун эх орон байгаль эко түй ч хамаагүй царайг нь хүртэл хараачдээ бүүр нэг халтайсан парвайсан нүд нь шуналаар дүрэлзсэн хууль ч үйлчлэхгүй болсон юмнууд. Дээрээсээ 1.2.3.4.5.6.7.8…… р хүмүүс нь хулгайч болохоор атаархаж барьцаж баяжчих гээд байгаагаас өөр зүйл бодох толгойнууд бишээ эд нарт өөр хууль үйлчилнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 11:01:21
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 09:13:48
    Зочин: Хүч түрээд боомт нээлээ гэхэд боомтын хувьд ач холбогдол багатай. Бургастайгаасаа ялгарах зүйл өчүүхэн ч үгүй. Боомт нээснээр талын мэлтэс, хатан суудлын ордууд ухагдна. Их говийн дархан газар гэх шаардлага ч үгүй болж говийн экосистем бүрэн устна. Шинэ цагийн өсөж буй олигархиуд болох Амарбаясгалан, Амгаланбаатар, Пүрэвдорж нар хүслээ гүйцээж цулайна. Орон нутагт болоод улсад ч ач холбогдол өгөхгүй. Эцэст нь сүйрсэн говь үлдэж боомт хаагдна. Энэ нь цулайгсдад хүртээлгүй, хүслээ гүйцээгээд гүзээгээ илээд зайлцгаана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-12 09:08:45
    Зочин: Хүч түрээд боомт нээлээ гэхэд боомтын хувьд ач холбогдол багатай. Бургастайгаасаа ялгарах зүйл өчүүхэн ч үгүй. Боомт нээснээр талын мэлтэс, хатан суудлын ордууд ухагдна. Их говийн дархан газар гэх шаардлага ч үгүй болж говийн экосистем бүрэн устна. Шинэ цагийн өсөж буй олигархиуд болох Амарбаясгалан, Амгаланбаатар, Пүрэвдорж нар хүслээ гүйцээж цулайна. Орон нутагт болоод улсад ч ач холбогдол өгөхгүй. Эцэст нь сүйрсэн говь үлдэж боомт хаагдна. Энэ нь цулайгсдад хүртээлгүй, хүслээ гүйцээгээд гүзээгээ илээд зайлцгаана.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188