Манай улсын хувьд 2020 оны хавраас эхлэн хатуу хөл хорио тогтоож, бизнесийн салбарын үйл ажиллагааг зогсоосон. Хэдэн сар хаалттай байсан тус салбар сэргэж амжаагүй байтал өнгөрсөн арваннэгдүгээр сард дахин хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Энэ үеэр хамгийн их хохирол амссан нь жижиг, дунд бизнесс эрхлэгчид.
Тэд хатуу хөл хорионы үед зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, ажлын байраа хадгалах, ажиллагсадын цалин тавих нь хамгийн хүндрэлтэй байна гэсэн судалгааг МҮХАҮТ-д өгсөн байдаг. Тиймээс бизнес эрхлэгчдийн “амьд үлдэх” найдвар нь цахим худалдаа, үйлчилгээ, технологийн салбар болж хувираад байгаа юм.
Хөл хорионы үед хүмүүс хоол хүнсээ хүргэлтээр авахыг илүүд үзэж байв. Учир нь цар тахлын үед хүнсний дэлгүүр орох нь хамгийн эрсдэлтэй алхам байсан. Тиймээс томоохон сүлжээ дэлгүүрүүд цахим худалдаа, хүргэлтийг санал болгож байв. Тухайлбал, “И март” сүлжээ дэлгүүр, “Номин”, “Миний сүлжээ дэлгүүр”, CU сүлжээ дэлгүүрүүд иргэдийн захиалгыг онлайнаар авч, 24-48 цагийн дотор хүргэж байсан. Хэрвээ захиалсан бараа нь дууссан тохиолдолд мөнгийг нь яаралтай буцаан олгох зэрэг зохицуулалт хийж байсан билээ. Мөн хүнсний хүргэлтийн апплэйкшнүүд сүүлийн жилүүдэд түлхүү хөгжиж байгаа. Тиймээс иргэд хүсвэл аль ч дэлгүүрээс онлайнаар хүнсээ захиалан авах боломжтой болсон. Харин хүргэлтийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг баримталж байгаа хэдий ч хаяг байршлаас хамаарч асуудал үүсч байсан гэдгийг иргэд хэлж байгаа юм. Учир нь манай улс хаягийн нэгдсэн систем байхгүй билээ.
Мөн хоол хүнсний хүргэлтийг Улсын онцгой комисс зөвшөөрсөн учраас QR код бүхий автомашинаар хүргэлтийн үйлчилгээг хийж байсан. Гэхдээ томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хоол, хүнс бараа бүтээгдэхүүний үнэ зах худалдааны төвийг бодоход арай илүү байсан гэдгийг иргэд хэлж байгаа юм. Хүнсний хүргэлтийн үйлчилгээ өмнөх жилүүдэд байсан хэдий ч төдийлөн үр дүнгээ өгтлөө хөгжөөгүй байсан гэж хэлж болно. Харин хөл хорионы үед хэрэглэгч олонтой болж, борлуулалт ч сайн хийгдсэн байна.
Тэгвэл жижиглэн худалдаа болон хувцас, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн зардаг хүмүүс хөл хорионы үед онлайнаар сурталчилгаагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ фэйсбүүк болон инстаграмм мөн олны танил хүмүүсийг ашиглаж сурталчилгаагаа хийж байсан билээ. Энэ үед хэн сайн цахим сурталчилгаа хийж чадсан нь ашиг олсон. Гэхдээ цахим худалдаа явуулахад хүндрэл гарсан нь төр засгийн шийдвэр. Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн онлайн худалдаа явуулах зөвшөөрөл өгсөн хэрнээ хүргэлтийн үйлчилгээг хаах шийдвэр гаргаснаа танилцуулж байв. Энэ нь бизнес эрхлэгч нарт дарамт учруулж байсан гэдгийг хэлж байна. Нөгөө талаар Замын-Үүдийн хилийг хаасантай холбогдуулан БНХАУ-аас бараа орж ирэх нь удааширч, ингэснээр захиалга өгсөн иргэдээ удаан хүлээлгэх зэрэг эрсдэл гарч байсан аж. Мөн хилээр бараа оруулж ирж байгаа автомашинууд үнээ нэмснээс онлайн худалдаа эрхлэгчид мөн дагаад үнээ нэмэх тохиолдол гарч байсан юм. Тиймээс жижиглэн худалдаа эрхлэгчид онлайнаар төдийлөн ашиг олж чадаагүй байна.

Тухайлбал “Эко мухлаг” онлайн худалдаа эрхлэгчийн хэлснээр “Хог хаягдлыг багасгах зорилгоор дахин ашиглагддаг эко барааг хөл хорио тогтоохоос гурван сарын өмнөөс худалдаалж эхэлсэн. Хөл хорионы үеэр Эрээнээс орж ирэх автомашин цөөрсөн учраас бараагаа удаан хүлээж авдаг болсон. Одоо ч энэ байдал хэвээрээ байгаа. Өмнө нь 14 хоногт бараагаа хүлээн авдаг байсан бол одоо сар гаруй хугацаанд хүлээж байж авч байна. Мөн каргоны үнэ нэмэгдсэн. Үүнээс үүдэн барааны үнэ өсөхөөс өөр аргагүй болсон. Үндсэндээ гарах ашгийн хэмжээ удааширсан гэсэн үг. Монголд хүмүүс ажлын байргүй болоод байхад үнээ нэмэх хэцүү байсан. Нөгөө талаар хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурсан. Бараа нь сарын дараа ирлээ гэхэд зарагдахгүй байх тохиолдол олон” гэв.
Харин хүргэлтийн үйлчилгээний тухайд “Жижигхэн онлайн дэлгүүр учраас автобусаар яваад хүмүүстээ хүргэж өгдөг байсан. Харин хөл хорионы үеэр бол шийдвэрийг дагаад хүргэлт огт хийгээгүй. Сүүлд хорио тавигдахад ажил нь зогсоод эхлэхгүй байгаа нэгэн гэр бүлийн гишүүдэд санал тавьж хүргэлтээ хийлгэж эхлээд байна. Нэг нэгнээ ингэж дэмжиж байгаа санаатай юм даа. Харин хүргэлтийн компаниуд их байдаг болсон байна лээ.
Онлайн худалдааг илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй. Цаашид ковид алга болсон ч гэсэн цаг завгүй хүмүүст илүү түргэн шуурхай, найдвартай хүргэдэг үйлчилгээ хэрэгтэй гэж боддог. Ялангуяа гэртээ хүүхдээ хараад суудаг завгүй ээжүүд энэ төрлийн бизнесийг хийх бүрэн боломжтой” гэсэн юм.
Харин эрсдлийн хувьд үнэ болон барааны чанарын асуудал байдаг гэв. Олон цаг хайлт, судалгаа хийж Хятадаас бараа захиалж оруулж ирдэг ч зарим тохиолдолд чанар муутай зүйл ирэх нь бий. Мөн ижил төрлийн бараанууд өөр өөр үнэтэй байх нь элбэг аж.
Түүний хэлснээр коронавирусийн халдвар гарснаас хойш онлайн үйлчилгээ илүү хурдацтай хөгжиж байна гэсэн юм. “Өмнө нь онлайн худалдаа байсан хэдий ч яг бодитоор харахгүй л бол худалдан авдаггүй байсан. Одоо бол бодит зургуудаа оруулаад эсвэл бичлэг хийж үзүүлээд л хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ захиалаад авч байна. Давуу тал нь маш их цаг зав хэмнэдэг” гэсэн юм.

Мөн “Мичид” онлайн худалдаа эрхлэгчийн хэлснээр “Гар урлал, гоёл чимэглэлийн туслах материал худалдаалдаг. Хөл хорионы үед Замын-Үүдийн хил дээр бараа түгжигдсэн. Баяр ёслолын үед зориулан авчирсан бараа бүтээгдэхүүнээ зарж чадахгүйд хүрсэн. Тиймээс онлайнаар сайтар сурталчилгаа явуулж, хүргэлтийн үйлчилгээг маш сайн хийсэн. Иргэд нэг үеэ бодвол онлайн үйлчилгээг их сонирхдог болсон. Цаг зав хэмнэсэн гээд таатай хүлээж авдаг.
Дээрээс нь захиалсан бараа бүтээгдэхүүн нь таалагдвал дахин үйлчлүүлдэг. Цаашид Монголд онлайн худалдааг хөгжүүлье гэвэл Хятадын Taobao, Alibaba зэрэг томоохон сайт, апплэйкшнийг хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.
Харин томоохон худалдааны төвүүдэд лангуу эрхэлдэг иргэд хөл хорионы үед түрээсийн төлбөрт санаа зовохгүйгэээр онлайнаар бараагаа худалдан борлуулж байсан гэдгийг хэлж байна. Тухайлбал, Хархорин зах, Сандэй худалдааны төв болон бие даасан жижиг дэлгүүрүүд цахим хуудсаараа дамжуулан бараагаа худалдаалсан байна. Гэхдээ хүргэлт хийхэд тэдэнд асуудал тулгарсан. Учир нь зарсан бараагаа тухайн иргэнд хүргэхдээ заавал зөвшөөрөл авах ёстой. Гэвч хувцас, ахуйн барааг түгээх зөвшөөрлийг Нийслэлийн Онцгой комиссоос өгөөгүй билээ. Тиймээс зарим иргэд төдийлөн ашиг олж чадаагүй гэж байсан юм. Харин зарим нь QR код бүхий зөвшөөрлийн бичгээр хүргэлтээ хийсэн байна.
Дэлхий даяар онлайн худалдаа хөгжиж, жилээс жилд хэрэглэгчийн тоо нэмэгдсээр байна. Харин манай улс коронавирусийн нөлөөгөөр онлайн худалдааны хөгжлийг эрчимжүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Нэг ёсондоо цаг хугацааны шаардлага болсон гэсэн үг юм. Гэхдээ онлайн худалдааг цаашид хөгжүүлэхэд хэд хэдэн асуудал тулгарч байгаа юм. Тухайлбал, монголчууд ихэнхидээ Хятадаас бараа оруулж ирж зардаг. Нэг ёсондоо хэрэглэгч орон. Бараагаа оруулж ирэхийн тулд гааль, татвар, каргоны төлбөр төлөөд багахан ашиг олно.
Мөн бараа сонголт, чанарын хувьд хэрэглэгч нарт эргэлзээ төрүүлдэг байна. Иргэд Amazon, Ebay, Taobao, Alibaba зэрэг платформуудаас худалдан авалт хийхдээ эргэлздэггүй.
Тиймээс манай улсад ийм төрлийн платформыг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байга юм. Онлайн худладаанд хамгийн чухал ажил бол хүргэлт. Хөл хорионы үеэр “Монгол шуудан”-ын хүргэлтийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнтэй өрсөлдөхүйц хүргэлтийн компаниуд олноор бий болж, хаяг байршлыг тодорхой болгосноор энэ төрлийн бизнес хөгжих боломжтой гэж харж буй.
| ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН ХЭТЭВЧ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |