Алдааг нь өмөөрөхгүй ч, алдрыг нь үгүйсгэх аргагүй эрхэм бол яах аргагүй олимпын аварга Н.Түвшинбаяр аа. 2008 он монголчуудын хувьд хар бараан, хайр бахархал хосолсон жил байсан. Долдугаар сарын 1-ний хар дарсан зүүд мэт өдрүүддээ дараатай явсан, аймшигт үйл явдлаас нэг л салж өгөхгүй түгшүүртэй суусан монголчуудыг сэрээж, нэгтгэж, айдас гунигийг нь үргээсэн мэдээ бол эрэгтэйчүүдийн 100 кг жинд Н.Түвшинбаяр олимпоос алтан медаль хүртсэн нь байв. Улс даяараа огшин баярлаж, арваад хоногийн өмнө Төрийн ордон руугаа чулуу нүүлгэж, гал тавьж байснаа хэдийнэ мартаж, эрх баригч, энгийн ардаараа нийлэн нэгнээ тэврэн үнсэх нь холгүй л хөөрөн, баярын нулимстай “Элэг зүрхнээс уяатай, энхрий монгол орон минь” гээд дуулж байлаа.
Ийм том амжилт, ийм түүхэн өдрийг жирийн нэгэн малчны хүү Н.Түвшинбаяр бүтээсэн, эв нэгдлээрээ эвдэрч байсан ард түмнээ нэгтгэсэн түүхэн гавьяатай.
Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Багаасаа л бөхөд сонирхолтой, бөхөөр барилдах хүсэлтэй тэрбээр 16 наснаасаа эхлэн бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дараа жил нь идэр насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн байдаг. Эндээс л Булган аймгаас бөхийн спортод ийм нэг хүчтэй хүү төрж байгааг хүмүүс мэдэж эхэлсэн бөгөөд ирээдүйн олимпын аварга болно гэж хэн ч санаагүй. Н.Түвшинбаяр ингээд Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөж, хотод ирээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж, 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсжээ. Булган аймагтаа Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж байсан бол хотод ирээд Х.Болдбаатар багшийн шавь болон бэлтгэж байсан байдаг. Олимпын медаль авахаасаа хоёр жилийн өмнөөс л тэр шигшээ багт орж бэлтгэл хийн, багагүй уралдаан тэмцээнд оролцож байж.
Ингээд 2008 онд олимпоос алтан медаль хүртэж, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед тэрбээр бэртэлтэй байсан. Хэрэв бэртэл аваагүй байсан бол дахин алтан медаль авахыг ч үгүйсгэх аргагүй иртэй байсан. Дараа нь 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн билээ. Жүдогоор хичээллэсэн богинохон хугацаандаа их амжилт гаргаж, илүүрхсэн. Олимпын аварга болоод эх орондоо ирэхэд нь буюу 2008 оны наймдугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, алтан соёмбот тэмдэг, Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнасан юм. Хэдий өнөөдөр тэр алдаагаа үүрч байгаа ч алдар нь хэзээд ч дурсагдаж, монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд бахархал дүүрэн орших билээ.
| Алдааг нь өмөөрөхгүй ч, алдрыг нь үгүйсгэх аргагүй олимпын аварга Н.Түвшинбаяр |
|
Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Братислав хотод нээв
2026-04-25 08:04:05
Элсний наадам "САНЬЯА-2026"-аас Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ
2026-04-25 07:35:50
“Хасын хүлэгүүд” баг лигийн аварга баг боллоо
2026-04-25 07:05:00
Оюутны их наадмаас “ҮБТИС” 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-04-25 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ М.ГАНЗОРИГ АГСНЫ ТУХАЙ ХОЁР БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-24 15:13:24
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: "Бодь"-ийн оффтeйк гэрээг шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай
2026-04-24 14:46:52
Улсын хэмжээнд мал төллөлт дундаа орж, 11.1 сая төл авч бойжуулжээ
2026-04-24 11:13:07
Цахилгаан хязгаарлах газруудын өнөөдрийн ХУВААРЬ
2026-04-24 11:07:24
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
ХОГОНДОО ДАРАГДАЖ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АЮУЛД НЭРВЭГДСЭН ГЭР ХОРООЛОЛ
2026-04-24 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ВАЛЮТ ХОВОРДОЖ, "НАЙМАН ШАРГА" НАМ ГҮМ БАЙНА
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
ШҮҮГДЭГЧ М: ДЭРСЭН ДОТОР ХОЁР ХУРУУ ХЭМЖЭЭТЭЙ ТАРВАГАНЫ ХАР ТОЛГОЙ ЦУХУЙГААД БАЙХААР НЬ БУУДЧИХСАН ЧИНЬ ХҮН БАЙСАН
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |