• Өнөөдөр 2025-04-30

М.БАДАРЧ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД БҮДЭРЧ, Ц.БЯМБА-ОТГОН УЛСЫН АРСЛАН БОЛОХ УУ

2023-08-14,   40747

        Монголчууд намаржин “зовчих” юм. Наадмын өдрүүдээс эхлээд бөхчүүдийн шинжилгээний хариунд нэг санаа зовно. Хариу гарсны дараа зарлахыг нь хүлээж нэг зовно. Шинжилгээний хариуг ирсний дараа таамаглаж нэг зовно. Хариуг албан ёсоор зарласны дараа эсэргүүцэж нэг зовно. Яг одоо бол хариуг таамаглаж, “зовцгоож” байна. Үндэсний допингийн эсрэг байгууллага албан байгууллага шиг байгаагүй учраас монголчуудыг талцуулж, тархиар нь “наадаж” байна, үнэндээ.

       Жилийн жилд, намрын намарт энэ байгууллага асуудал “тарьж” олны анхааралд өртдөг. Одоо ч бөхчүүдийн шинжилгээний хариуг хав дараастай, Үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар гэж хүн үл үзэгдэгч шиг алга байна. Монгол даяар эрэн сурвалжлаад ч энэ хүн олны өмнө гарч ирсэнгүй. Хамраа ч цухуйлгаж, хоёр үг хэлэлгүй өнөөдөрт хүрлээ. Харин Ж.Хатанбаатарын хүргэн гэх, Үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд наадмын дараа “Хүчит бөхийн барилдаан дууссаны дараа холбогдох хууль хяналтын байгууллага болоод гэрчүүдийг байлцуулсны үндсэн дээр амжилттай барилдаж шөвгөрсөн 32 бөхийн шээснээс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээг авч дуусаад лацныхаа бүрэн бүтэн байдлыг хангаад гаалийн байгууллагад хүлээлгэж өгөөд долдугаар сарын 13-ны өдрийн онгоцоор БНСУ-руу илгээсэн. Допингийн шинжилгээг дахин давтагдашгүй дугаар бүхий шилнүүдэд авдаг, шинжилгээний сорьцыг хийж нэгэнт тагийг нь тагласан бол дахин онгойлгох ямар ч боломжгүй. Зөвхөн лабораторийн газар очиход тусгай багажаар онгойдог. Тийм учраас ямар нэгэн байдлаар шинжилгээний сорьц солигдох талаар ойлголт байх боломжгүй. Допингийн шинжилгээ хийж байгаа лаборатори нь хараат бусаар ажилладаг учраас хэзээ шинжилгээний хариу гарах нь тодорхой бус” гэж хэвлэлийнхэнд тайлбар өгөөд өнөөдрийг хүртэл бараа сураггүй байна. 

П.САЙНЗОРИГ: Үндэсний допингийн эсрэг байгууллагаас “Ганц, хоёр хүний шинжилгээний хариу ирээгүй байгаа” гэж хэлсэн

        Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу анхаарлын төвд асуултын тэмдэгтэй үргэлж байдаг. Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд бөхчүүдийн шинжилгээний ирсэн гэхдээ бүрэн бус гэдэг мэдээлэл тархаад байна. Тодруулбал, улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс бусад бөхчүүдийн хариу хэдийнэ иржээ. Тэгвэл энэ жилийн шинжилгээний хариу гарсан эсэх талаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзоригоос тодрууллаа.

-Бөхчүүдийн допингийн  шинжилгээний хариу ирчихсэн юм уу. Хэзээ зарлах вэ?

      -Энэ жил 48 хүний сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Дээрх 48 хүний шинжилгээний хариу цувраад ирж байгаа. Бүх хариу ирээд дуусахаар салбар хорооноос албан ёсоор мэдээлэл хийнэ. Би албан ёсны мэдээ хүлээж аваагүй байгаа учраас одоо нэрсийг нь зарлах бололцоогүй байна. Хоёрдугаарт, би допингийн шинжилгээ авдаг хүн биш. Үндэсний допингийн эсрэг байгууллага шинжилгээгээ авч, бидэнд хариуг нь өгдөг. Бид дамжуулаад олон нийтэд зарлах л үүрэгтэй.

-Бөхчүүдийн шинжилгээний хариу эхнээсээ ирж байгаа талаар танд мэдээлсэн юм уу. Огт мэдээлээгүй юм уу?

    -Албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа гэсэн үг. Харин Үндэсний допингийн эсрэг байгууллагаас “Шинжилгээний хариу цуварч ирж байгаа. Ганц, хоёр хүний шинжилгээний хариу дутуу байгаа” гэж хэлсэн. Би “Шинжилгээний хариуг яаравчлуулж, бүрэн ирэхээр нь олон нийтэд хурдан зарлаарай” гэж шаардаад л байж байна.

-Шинжилгээний хариу зэрэг ирдэггүй юм уу. Дүрмэндээ цуварч гарна гэсэн зүйл байхгүй юм байна лээ шүү дээ?

      -Шинжилгээний хариу цуварч ирдэг. Үүнд ямар ч асуудал байхгүй. Өнгөрсөн жил ч цуварч ирж байсан. Би Үндэсний допингийн эсрэг байгууллагынханд хэлсэн байгаа. “Хэзээ, хэдэн сарын хэдний өдөр хамгийн эхний хүний шинжилгээний хариу ирсэн. Дараагийнх нь хэнийх байсан. Хамгийн сүүлд хэний хариу ирсэн гэдгийг олон нийтэд тодорхой зарлаж, баримтыг нь үзүүлээрэй” гэдгийг ойлгомжтой хэлсэн. Шинжилгээний хариу ирэхээр тодорхой мэдээлэл өгнө.

-Улсын аварга М.Бадарчийн шинжилгээний хариу ирээгүй байгаа гэдэг мэдээлэл гараад байна. Энэ талаар танд мэдсэн зүйл байна уу?

     -Цахим сүлжээнд нэр бүхий хүмүүс өөрийнхөө таамгаар мэдээлэл дамжуулаад, бухимдаад байх юм. Би мэдэхгүй шүү дээ. Албан ёсны мэдээлэл байхгүй учраас тэр, энэний хариу ирсэн гэж хэлэх боломжгүй. Би энэ мэдээлэлтэй холбоотойгоор Үндэсний допингийн эсрэг байгууллага руу хоёр өдөр залгалаа, утсаа авахгүй байна.

УЛСЫН ГАРДИ Д.РАГЧАА: БИ М.БАДАРЧИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

      Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, улсын арслан цолтон болсон билээ. Шинэхэн улсын арслангийн шинжилгээний хариу ганцаараа ирээгүй байгаа гэдэг мэдээлэл цахим сүлжээнд тархаж, бөх сонирхогчдын анхаарлын төвд байна. Бид улсын арслан М.Бадарчтай холбогдож энэ талаар мэдээлэл авах гэсэн боловч утас нь салгаастай байсан юм. Харин ойрын эх сурвалжийн мэдээлснээр “Улсын арслан М.Бадарч Архангай аймгийн Цэнхэр сумандаа байгаа. Цолныхоо мялаалга наадмыг хийсэн учраас сүлжээгүй газар амарч яваа. Би Бадарчийн шинжилгээний хариунд итгэлтэй байна. Ямар ч допинг илрэх боломжгүй. Ийм учраас монголчуудыгаа албан ёсны мэдээлэл иртэл тайван, хүлээцтэй хандахыг хүсэж байна” гэлээ.

Харин бид улсын арслан М.Бадарчийн багш болох “Бөхбилэгт” дэвжээний дасгалжуулагч, улсын гарди Д.Рагчаатай холбогдож, шавийнх нь талаар тодруулахад “Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Мэдээлэл өгөхгүй” хэмээн утсаа салгасан юм.           

УЛСЫН ГАРДИ Ц.БЯМБА-ОТГОН: ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНЫ ТАЛААР МЭДЭХГҮЙ

           Үндсэний их баяр наадмаар цол хүртсэн бөхчүүдийн мялаалга наадмын тов гарч, эхнээсээ нутгийнхаа түмэнтэй баярлаж, баяраа хуваалцаж байгаа. Угтаа бөхчүүд шинжилгээний хариугаа гарах хугацааг товлож, мялаалга наадмынхаа өдрийг товлодог ажээ. Өөрөөр хэлбэл, бөхчүүд шинжилгээний хариу гарах хугацааг сараар тооцоолж, түүнээс хойш хугацаанд наадмаа хийдэг гэсэн үг. Харамсалтай нь, БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн буруугаас юм уу, Монголын үндэсний допингийн эсрэг төвийн буруугаас юм уу, ямартай ч шинжилгээний хариу тогтмол оройтож ирж байгаа нь олон нийтийн дунд хардлага төрүүлж байна. Тухайлбал, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр бөх улсын гарди Ц.Бямба-Отгоны цолны мялаалга наадам Өвөрхангай аймагт наймдугаар сарын 15-нд болох тов гарсан ч шинжилгээний хариуны улмаас хойшилсон гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Энэ нь олон нийтийн анхааралд өртөж, хардлага төрүүлж байна. Цахим сүлжээнд “Бямба-Отгон гарди шинжилгээний хариундаа эргэлзэж байгаа учраас мялаалга наадмаа хойшлуулсан юм уу. Шинжилгээний хариу нь асуудалтай гарсан юм уу. Залуу хүнийг хүчээр допингтой болгох вий. Эсвэл М.Бадарчийн хариу эргэлзээтэй учраас наадмаа хойшлуулсан уу. Арслан болж магадгүй юм биш үү” зэргээр айж, түгшсэн, эргэлзсэн сэтгэгдлийг илгээж, жиргэж байна.

Бид үүнтэй холбоотойгоор улсын гарди Ц.Бямба-Отгонтой холбогдоход “Улсын аварга М.Бадарчийн мялаалга наадамд оролцоод буцаж явна. Маш завгүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Шинжилгээний хариуны талаар мэдэхгүй. Мэдээлэл алга” гэлээ.

    Улсын арслан М.Бадарчийн шинжилгээний хариу гараагүй байгаа нь, улсын гарди Ц.Бямба-Отгон цолны мялаалга наадмаа хойшлуулсан нь олны анхаарлын төвд байна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГАД БӨХЧҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР АМ НЭЭХ ХҮН АЛГА

     Асуудлын гол төв болсон Үндэсний допингийн эсрэг төвийнхөн “Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн бус байгууллага статустай 2007 онд байгуулагдаж, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, гишүүн байгууллага юм. Тус байгууллага нь допингийн эсрэг сургалт явуулах, урдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулахаас гадна, тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу тамирчдаас авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж үр дүнд менежмент хийдэг Монгол Улс дахь цорын ганц байгууллага юм” хэмээн өөрсдийгөө тодотгож, танилцуулгаа албан ёсны сайтдаа сүржин байршуулжээ. Харамсалтай нь, энэ байгууллагад бөхчүүдийн шинжилгээний хариу гарсан эсэхийг хэлэх хүн алга. Хэд хэдэн хүн рүү холбогдож, тодруулах гэтэл “Мэдэхгүй, би мэдэхгүй” гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй. Өөрөөр хэлбэл, эзэнгүй айл шиг байгууллага бөхчүүдийн шинжилгээний хариуг хав дараад, монголчуудыг талцуулаад байж байна.  

 


М.БАДАРЧ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД БҮДЭРЧ, Ц.БЯМБА-ОТГОН УЛСЫН АРСЛАН БОЛОХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 34
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-23 08:51:00
    Зочин: Өсөхбаяр аварга үзүүр түрүүнд барилдах гэж байсан нэг бөхийнхөө ууж байгаа зүйлд нэг нунтаг зүйл хийж байсан нь хэн нэгний бичлэгэнд өртөж, тодорхойгүй байдлаар өнгөрсөн Дараа нь тэр бөхөөс нь яах бол гэж харж байсан ч юм илрээгүй. Архангайн 2 бөх түүхэн ойгоор үлдэхэд хоёулангаас нь допинг илрээд дарчихлаа гэсэн яриа ч гарч байсан. Тэр хоёрыг нь ирэх жил дахин илэрвэл найраагүй шүү гэж ам өчгийг нь авч өршөөсөн. Гэтэл дараа нь Пүрэвдагваас илрэхээр нь өршөөхгүй зарлаж гэнэ гэж бас хүмүүс ярьдаг. Энэ бүх хардлага, болж өнгөрсөн үйл явдлаас үзэхэд архангайн бөхчүүд их хэрэглэдэг юм байна, бас аргалчихдаг юм байна гэж дүгнэж болохоор байгаа. Зоригтбаатар ч гэсэн цагаан сараар шалгана гэхээр бүртгүүлэхгүй байж байгаад хүмүүс хардаад эхлэнгүүт бантсан байдалтай бүртгүүлж барилдсан. Гэхдээ цагаан сараар Зоригтбаатарыг шалгасан эсэх нь сонин. Шалгасан бол илрэх магадлал өндөр байсан болов уу гэж хардаж байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-22 07:55:03
    Би: Одоо таавар таацгаахаа больё түр тэвчээртэй эцсийн хариуг хүлээе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 21:59:30
    Ochirbal: Badarch bol teer jiliin oyuunbold shig arail oor baisann bol vneen awrag hangail joohon togtson busdan bol 1giin dawnii amand garch baigaa hvvhed aytail baisan shvv tiim oiggvi byrtaich hvn bisheldee badarch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 19:13:58
    Bi: Badarch avarga boltsimu hha medej baij bicheech setguulche
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 17:45:14
    Арвиа: Тмв, дэлхий, Олимпын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж байгаа биш - Үндэсний баяр наадмын бөх болон өөр тэмцээнүүдэд оролцож байгаа тамирчид, Бөхчүүдээс - энэ нэг завхарсан, гадны нөлөөтэй байж ч болох ДОПИНГ шинжилгээ гэдэг юмаа больвол зохилтой. Өчнөөн хоног, сар болж, болж хариу нь ирнэ, Гадны нөлөө орох ямарч боломжгүй гэж мэдээлж байдаг ч яаж ч нөлөө орж, тухайн тамирчдын амжилтыг үгүйсгэж, нэр хүндэд хар толбо үзүүлдэг Заваарсан шинжилгээ юм даа. Тусгаар тогтносон Улс Үндэстэн байж - тийм л шинжилгээ хийх, авах ёстой юм бол Улс орондоо шинжилгээний газар, Лабораторио байгуулаад шинжилгээгээ хийх, тэгж чаддаггүй юм бол - Харь улс орон руу явуулаад тэр нь удаж, удаж нэг юм хариу нь ирэхээрээ балай юм ирдэг.. ийм байж болох уу ?!! Ямарч хор нөлөө орж, яаж л бол яаж - Хүний нэр төрийг гутаах юм хийхдээ чадварлаг новшнууд байгаа бус уу.?!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-21 14:41:58
    ЗОЧИН: РАГЧАА Ч ДОПИНГООР ГАРШИЖ ЯВАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-17 11:47:05
    Ням: Солонгост очиж шээс шинжлүүлэхээс өөр арга байдаггүй юм байх даа.??!!! Өөрсдөө шинжилдэг болмоор юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-17 08:46:07
    зочин: Хэрэв тэр Бадарчаас нь допинг илэрсэн нь үнэн бол Дэвжээний эзэн тэр Рагчаа, Өсөхбаяр аварга нарыг л хэрэгт нь холбогдуулан шалгах, хариуцлага хүлээлгэх энэ албан тушаал монгол бөхийн холбоо, арга хэмжээнээс бүрмөсөн холдуулах, хасах хэрэгтэй байх шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 22:16:41
    Buhchin: Buhiin holboo dopingiin tuv 2 g l ustgah tseverleh tsag bolsiin bishuu mungutei hulgaichuudiin gar orood bna shuu hadaa avargiig Alan baisan avarga odooch amid gar hul ni mongoloor l duuren bna oyunbold tednii horoor l helmegdsen odoo badarch zaaval uvsaas turuu buh garah yostoi yu jydaggui zodoonch batsuuri darhan avarga boloh yostoi yu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 10:41:45
    cc: шудрага л бай тэгээл болоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 09:41:57
    Баярмагнай: Хэцүү хэцүү хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 07:44:22
    Баатар: Нэгэн төрлийн бизнес гэдэг нь тодорхой шдээ мялаалга наадмаа хий олсон орлогоосоо тэдэн хувь гээд л шахаанд оруулж байгаа Оюунболд салаавч өгөөд хэлмэгдсэн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-16 07:42:56
    Баатар: Нэгэн төрлийн бизнес гэдэг нь тодорхой шдээ мялаалга наадмаа хий олсон орлогоосоо тэдэн хувь гээд л шахаанд оруулж байгаа Оюунболд салаавч өгөөд хэлмэгдсэн дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-15 22:51:22
    Батдож: 1 тиишээ бушуухэн шиидэгдээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-15 12:13:17
    baagii : 2 laa buderchihvel allaa shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-15 10:57:00
    зочин: Энэ батлагдвал ходын Баянмөнх начин архангайн Сухбат заан,Хангай аварга 8 тай болж чимэг ,Бямба-Отгон арслан болох юм уу даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-15 01:40:24
    za odoo bufgd l oilgomjtoi shuude: manai badarch maani taria tariulsan shuudeee bugdee shudraga baiy odoo amia aldaad yavj bna shuudee testosterone!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 20:06:27
    Батзориг : ДухОрших буюу Нутгийн буян ххк 2 бөх үзүүр түрүүг нь авчихаар Нутгийн буянгийн захирал Дух-Орших наашаа харж инээж цаашаа харж уйлж хэн нэгэн нь допингтой байгаасай гэж богинохон пиджакныхаа ханцуйд тарваган гараараа үргэлж залбирч явдаг хүндээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 17:12:35
    Ах: Уг нь 1 бөх дохингоо хэрэглэсэн байх магадлал маш өндөр байсан. Өөрөө ч гэмтэл бэртэлтэй учир эм уусан, түүнээс юм гарчих байх гэж хаширлаад 3 даваад 4 дээр нутгаа дэмжсэн нэр зүүж шинжилгээнээс мултарсан даа. Наадмаас хойш хэдэн ч удаа түрүүлэв дээ. Пуужинтай юм шиг л байгаа даа. Яг өнөөгийн шигээ мөртлөө цэвэр байсан бол наадмаар АРСЛАН болох байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 17:00:20
    Үнэн хаана байна: Ер нь бол Бадарч гарьдыг түрүүлнэ гэж хэн ч бодоогүй байхад түрүүлчихсэнд гайхсан хүмүүс их байгаа. Хариу нь сайн ирээсэй. Түмэн олноо баярлуулаасай. Харамсалтай нь даншиг наадамд унасан нь сайн хүлээлтэд эргэлзээ түрүүлсэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 16:37:56
    Иргэн: Энэ Оюунболд гэгч нөхөр допингоор түрүүлснээс хойш хардлага сэрдлэг хэл ам салахаа болив. Хэнтийнхэн түрүүлсэн бөх болгоныг гоочилж элдэв юм бичдэг болж. Эхэндээ Увсынхан гэж их дайрдаг байсан.Одоо түрүүлсэн бөх болгоныг харлуулах гэдэг болж. Бадарчийн шинжилгээ баараггүй байхоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 16:04:15
    ЛГБТ Анараахүү: Комедиан идэродтойгоон сонжин грандын 906-д дахиад оон оон хиймээрээн оюнгэрл эхчээ жээрии өвөө ооооон ооооон ооооон оооонхоооооон ооооооонннннннннннннннн 88**8888 мсж мсж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 16:03:47
    Иргэн: Допинг Монголын үндэсний бөхөд ямарч а/х-гүй асуудал бөлгөө. Хор холбогдлын талаар сайн сурталчилаад өг. Хүний бие организмыг хөгжилгүй болгож, удамшилд асар хохиролтой, мэргэжлийн спортод бүр их уршиг дагуулдаг гэдгийг сайн ойлгуул, сурталчил, сэргийлэх арга хэмжээнүүдийг сайн ав. Амжилтын дараа хадны мангаа болгодгоо болье. Иймэрхүү хадны мангаа удаан үргэлжилбэл үндэсний бөхийн уламжлалд том хохирол дагууах аюул их бөлгөө. Бөхийн холбооны хариуцлагыг сайжруулая. Талцал хуваагдал, сөргөлдөл ужиграхаас сэргийлье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 15:31:52
    Зочин: Аль аль бөх нь допинг хэрэглэхээр муу бөхчүүд биш ээ, гэхдээ хавар Бадарч гарьд маань жаахан бэртэлтэй байсан шүү, тэр үед хаа хамаагүй эм тариа хэрэглэчихээгүй байгаа,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 13:44:22
    Бөх: Бадарч тахар гэж сонссоноос аварга гэж сонсоогүйн байна,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 13:42:16
    иргэн: Юугий нь нуудгийн Бадарч тахарын чинь хариу ирэхгүй "дунд хуруу" Ж.Мөнхбат тэргүүтэн сандраад Нутгийн буян-г Их хуралд зүтгүүлнэ гэж мөнгө гаргуулж,баахан өрөө бэлэглээд шинэ амраг Дух уурлаж Их хуралд бид 2-ыг 2-уланг зүтгүүл,чадахгүй бол хэзээ хойно ч үнэнг чинь дэлгэнэ гээд сандрааж байгаа нь үнэн шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 13:32:17
    Үээ: Хандалт авахын тулд эргүүнүүд худлаа сенсаац тарааж иргэдийг талцуулж тайшаал авах юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 13:32:00
    Үээ: Хандалт авахын тулд эргүүнүүд худлаа сенсаац тарааж иргэдийг талцуулж тайшаал авах юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 12:41:25
    Иргэн: Улсын наадамд түрүүлсэн бөхийн цолыг нь ч зөв бичиж чадахгүй байж нэг их сенсаац хөөсөн эргүү сайтууд, сэтгүүлч нэртэй бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй мангарууд!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 12:25:17
    Иргэн: Юун аварга гээд бгаа юм бэ арслан болсон биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 12:24:47
    Иргэн: Юун аварга гээд бгаа юм бэ арслан болсон биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 11:44:45
    ах хүү: дараа жил аварга болно гэж ерөөж байгаа юм байлгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 11:18:05
    Том: Бадарч аврга юм уу? Эсвэл арслан юм уу ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-14 11:18:05
    Том: Бадарч аврга юм уу? Эсвэл арслан юм уу ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188