Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийж байгаа албан айлчлалынхаа хүрээнд “MITRE” корпорациар зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцав. Ингэхдээ “MITRE” корпорацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Бет Майнер уулзаж, АНУ-д төдийгүй бусад улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон. Тэгвэл уншигч танд Монгол Улс “MITRE” корпорацитай хамтарч ажилласнаар ямар боломж нээгдэх талаар товч мэдээлэл хүргэж байна.
.jpg)
“MITRE” корпораци нь АНУ-д төвтэй батлах хамгаалах, кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг нь ашгийн бус байгууллага. Тус байгууллага 1965 онд Массачусетсийн технологийн дээд сургуулийн Линкольн лабораторийн радар, компьютерт үндэслэсэн цэргийн судалгааны төв хэлбэрээр үүсгэн байгуулагджээ. “MITRE” эхэндээ Засгийн газрын хагас автомат газрын орчны систем, агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлж байсан бөгөөд Массачусетсийн технологийн дээд сургуулийн судалгаа, төслийн инженерчлэлд голчлон оролцдог байсан аж.

1990-ээд оны эхээр “MITRE” корпораци судалгаагаа олон чиглэлд төрөлжүүлж, илүү олон үйлчлүүлэгчид хүрдэг томоохон компаниудын нэг болжээ. Улмаар сүлжээний программ хангамж, ерөнхий удирдлагын газрын зайны холбооны хэрэгсэл, АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны шинэ компьютерын систем дээр ажилласан байна. Одоо тус компани АНУ-ын Засгийн газрын агентлагуудын судалгааны ажлыг хариуцсан үүрэгтэй Засгийн газартаа дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгаа, шинжилгээ, инновац, хөгжлийн ашгийн бус байгууллага юм.
.
2023 оны байдлаар “MITRE” корпорацийн нэр дээр бүртгэлтэй 185 техник, 367 дэд техникийн хэрэгсэл байгаа аж. Тэдэн дундаас хамгийн алдартай нь “MITRE Framework” бөгөөд кибер халдлагын эсрэг ашигладаг, кибер халдагчдын арга барил, техникийг хянаж байдаг томоохон мэдээллийн сан юм байна. Дэлхийн орнууд, олон улсын байгууллагууд “MITRE” корпораци холбогдож, хамтран ажиллах боломж хайдаг нь дээрх дурдсан мэдээллийн сантай холбоотой бөгөөд тус корпорацитай хамтарсан газрууд кибер аюулгүй байдлаа бараг 100 хувь хангачихсан байдаг гэнэ. АНУ-ын Засгийн газраас санхүүждэг тус байгууллага нийт 9000 гаруй ажилтан, судалгаа хөгжүүлэлтийн зургаан төв, 200 гаруй лабораторитой бөгөөд жилийн гурван тэрбум ам.долларын төсөвтэй юм байна. Харин “MITRE” корпорацийн 2112 ажилтны дунд байгууллагаа үнэлж, дүгнэх судалгаа явуулахад ажилтнууд байгууллагадаа таваас гурав үнэлгээ өгчээ.

Ташрамд дурдахад, “MITRE” компанийн төлөөлөгчид өнгөрсөн 2022 онд Монголд ирж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай уулзалт зохион байгуулж, хамтарч ажиллах, кибер аюулгүй байдлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа санал сонсох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан. Улмаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам “MITRE”-тэй хамтарч кибер аюулгүй байдлыг хангах ажиллах хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх сэдэвтэй “Mongolia Cyber Workforce Development Workshop” арга хэмжээг зохион байгуулсан байдаг.
| “MITRE” КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСНААР МОНГОЛД ЯМАР ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЭХ ВЭ |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |