Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож, төрийн түшээд болон олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн.Нээлтийн арга хэмжээг Мөрөөдлийн театрын захирал, жүжигчин Г.Алтаншагай, Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар зохион байгуулсан. Тоглолтод "Чингис хаан" хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, дуучин Н.Ундрал, Төрийн соёрхолт "Хурд" хамтлаг, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, дуучин Батух, С.Бичүү, реппер Thunder, Jason, Desant, Babar, Roockie, Seryoja, Young Mo'G зэрэг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид оролцсон. Олон нийт нээлтийн арга хэмжээг үзээд сэтгэл ханамж өндөр ёстой л өргөн дэлгэр сайхан наадам болж байна гэж ам сайтай байлаа.
Гэвч Хэнтийн наадам өөр нутгаас ирж, наадамд оролцож буй уяач, бөхчүүдэд халтай байгаа нь хэд хэдэн баримтаас харагдаж байна.
Тухайлбал, Улсын баяр наадамд үзүүрлэсэн улсын гарьд Ц.Бямба-Отгон Хэнтий аймгийн наадамд сумын заан Р.Алтаннарангаар гурав давсан. Гэтэл цэцийн шийдвэрээр түүнийг унасанд тооцжээ. Бичлэгт сумын зааны тохой түрүүлж газарт хүрсэн нь харагдана. Улсын гарьд Ц.Бямба-Отгон цэцийн шийдвэрийн дараа тахимаа өгөөгүй юм. Монгол бөхий дүрмийг зөрчсөн энэ шийдвэр нь олон нийтийн бухимдлыг ихэд хүргэж байгаа билээ.
Мөн их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн ажнайг тодорхойгүй шалтгаанаар хасжээ. Морины комиссын гишүүд яагаад хассан талаараа тодорхой тайлбарыг одоог болтол хэлээгүй байгаа аж. Нүд нь сохор, чих нь дүлий мэт ямар ч тайлбар өгөхгүй байгаа нь Хэнтий аймгийн наадам гаднынханд халтай байгааг бататгах мэт.
Уг хурдан ажнай улсын баяр наадамд түрүүлж байлаа. Уяач Б.Отгонсэлэнгэ энэ талаараа хэвлэлд "Хэний нутагт уралдаж байгаагаа мэдэж байна уу. Морио аваад зайл" зэргээр доромжилж, морины комиссынхон зугтаж байна. Хурдан морины уралдааны дээд хоёр нас нь автомашины шагналтай юм байна. Морины комиссынх нь хүмүүс түүнээс болж хассан юм уу. Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн хорих ангийн даргын нэр дээр мордуулаад, тэр нь аман хүзүүнд орж иртэл миний морийг хасуулсан. Өөрийн комиссын нэр дээр байгаа морийг уралдуулаад өөр аймгийн нэртэй морийг хасаад байна. Орон нутгаас ирээд наадаж болохгүй болчихсон юм байна. Нэг номерын пайз нь байгаа юм чинь, мориныхоо цолыг нь дуудуулна, машин тэргээ хорихын дарга нь авна биз” гэх тайлбарыг өгчээ.
Мөн өсвөрийн сур харваанд 26 онож, түрүүлсэн охиныг шагналт байраас хасжээ. Сурын харваа дууссаны дараа нутгийнхаа хүүхдүүд дунд нэмэлт сур харвуулж, шалгаруулжээ.
Энэ талаар харваач охины аав Т.Мөнгөнбаяр өөрийн цахим хуудастаа “Охин маань Хэнтий аймгийн 100 жилийн ойн наадмын өсвөрийн сур харваанд түрүүлжээ. Гэтэл явсных нь дараа нутгийн хүүхдүүдээрээ найман сум нэмж тавиулаад, шагналт байруудаа тодруулсан байна” гэжээ.
“Нутгийнхаа наадамд өөрсдөө түрүүлэх “учиртай” юм бол бусад аймгуудаас бүртгэхгүй баймаар юм” гэж наадамчин олон бухимдалтай байна гэнэ. Мөн “Хэнтий аймгийн наадмын шагнал өндөр учир нутгийнхандаа өгөх гэж байна” гэж ч эх сурвалжууд ярьж байна.
ТҮҮХЭН ОЙН НААДМААРАА ТҮМЭН ОЛНОО ТАЛЦУУЛЖ, ТҮРҮҮ БАЙР БУЛААЛЦАЛДАХ НЬ ЮУНЫ УЧИР ВЭ, ХЭНТИЙЧҮҮДЭЭ...
| ХЭНТИЙН НААДАМ ГАДНЫНХАНД ХАЛТАЙ ГЭВ ҮҮ |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |