-Нисэх буудлаар зорчиж байгаа иргэд хамгийн түгээмэл гаргадаг зөрчил юу байдаг вэ? Дайвар ачаа гэж юуг хэлэх вэ?
-Сүүлийн гурван жилийн байдлаарх гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж үзэхэд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, тарифын болон тарифын бус хязгаарлалттай барааг худал, эсхүл дутуу мэдүүлсэн, огт мэдүүлээгүй зөрчил дийлэнх буюу 43.3 хувийг эзэлж байна.
Тухайн зөрчилд холбогдсон иргэд тухайн зорчин ирж байгаа орноос өөрийн таньдаг хүнээсээ болон огт таньдаггүй, тухайлбал онгоцны буудал дээр хэн нэгний гуйлтаар дайвар ачаа буюу бусдад дамжуулах ачааг дотор нь юу байгааг сайн нягталж шалгалгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлэн оруулж ирж байна. Үүнийг дайвар ачаа гэж ойлгож болно.
Бусдад дамжуулах дайвар ачааг өөрийн нэр дээр авч ирж улсын хилээр нэвтэрсэн зорчигч та тухайн ачааг бүрэн хариуцдаг тул энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох өндөр эрсдэл байна.

-Дайвар ачаатай зорчигчид юуг анхаараг ёстой вэ?
-Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д заасны дагуу бусдад дамжуулах бараа буюу дайвар ачаатай тохиолдолд хос гарцын шугам нэвтэрсэн буюу Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар дээр “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой, энэ нь гаальд мэдүүлэх бараатай гэдгийг илтгэж байгаа юм. Улаан гарцаар нэвтэрч гаалийн мэдүүлгийн хуудсаар тухайн барааг гаальд мэдүүлэх ёстой.
Хэрэв танд дайвар ачаа, илгээмжийг явуулах зайлшгүй шаардлагатай байгаа бол албан ёсны олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг эрх бүхий КАРГО үйлчилгээ эрхэлдэг байгууллагад хандаж байх нь зүйтэй.
Гаалийн харилцаанд оролцогч иргэн та бүхэн тухайн зорчин ирж байгаа орноосоо хэн нэгний дайвар ачааг огт авахгүй байх, хэрэв авсан тохиолдолд гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн даруйдаа гаалийн улсын байцаагчаас зөвлөгөө аваад, тухайн барааг гаалийн хяналт шалгалтад бүрэн хамруулах шаардлагатайг анхаараарай.
| Э.ДУЛАМСҮРЭН: ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ХЭН НЭГНИЙ ГУЙЛТААР ДАЙВАР АЧАА БУЮУ БУСДАД ДАМЖУУЛАХ АЧАА ОГТ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |